Бичлэгийн тоо 3,329

"Морьтон цэргүүд" шийдвэрлэх дайралтаа хийн "Алтан муж"-ийг эзлэн авав


NBA-гийн аваргын төлөөх тавдахь тоглолт өнөөдөр боллоо. Нутагтаа хожигдож нуман тулгуурт орсон "Морьтон цэргүүд" шийдвэрлэх дайралтаа хийн "Алтан муж"-ийг эзлэн авав. Хожигдох эрхгүй болсон "Морьтон цэргүүд"-ээс ЛeБрон Жэймс, К.Ирвинг нар гайхалтай сайн тоглолт үзүүлж багтаа хожил авчирсан юм. NBA-гийн финалын түүхэнд анх удаа нэг багийн хоёр тоглогч 40+ оноо авсан нь энэ байв.

Тоглолтын эхний хагаст хоёр баг ээлжлэн тэргүүлж /61:61/ оноогоор тэнцсэн юм. "Кливлэнд"-ийн гуравдугаар үед хийсэн хамгаалалт багаа оноогоор тэргүүлж тоглолтыг гартаа авах боломж олгов. /93:84/

Сүүлийн шийдвэрлэх үед Кливлэндийн одууд хэмнэлээ алдалгүй тоглосоор цувралын харьцааг 3-2 болгон ойртуулав.

К.Ирвинг 41 оноо, 6 оновчтой дамжуулалт
Л.Жэймс 41 оноо, 16 самбар, 7 дамжуулалт, 3 бөмбөг таслалт, 2 хаалт
Т.Toмпсон 6 оноо, 15 масбар, 2 хаалт

К.Tомпсон 37 оноо, 3PT 6-11
C.Керри 25 оноо, 7 самбар, 4 дамжуулалт
А.Игоудала 15 оноо, 11 самбар, 6 дамжуулалт

Одоо Кливлэндэд нутагтаа болох тоглолтод хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө цувралыг тэнцүүлэх шаардлага тулгарч байна. Тоглолт Баасан гаригт 10:00 цагаас эхэлнэ.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9166770/1e5/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
배너신청
자생병원

배너신청