Бичлэгийн тоо 3,329

Сэтгүүлч Мөнхбаясгаланд Панам-ын оффшорчдын мэдээлэл бүрэн эхээрээ ирсэн гэв

                             
            

Цензургүй сурвалжлага багийн ахлагч сэтгүүлч Мөнхбаясгалан Панамын оффшор данстай холбоотой бүх мэдээлэл ирсэн бөгөөд энэхүү мэдээллийг зарлаж болох эсэхийг зөвлөх өмгөөлөгчдийн туслалцаа хэрэгтэй байгаа талаараа өөрийн цахим хуудсанд онцлон бичжээ.Тэрээр бичихдээ:

Дэлхий хавтгай болсон нь үнэн байна. АНУ -ын Вашигтонд очиж авах байсан Панамын баримтуудыг интернэтээр гэхдээ дэлхийн нөгөө өнцөгөөс бүрэн эхээр нь хүлээн авлаа... Лондон, Вашингтоны сэтгүүлчидтэй хамтран ажиллаж чадлаа. , Хэдийгээр хилээр гарахыг минь хориглож эрүүгийн хэрэг үүсгэсэн ч баримтыг олж чадав. Одоо харин надад хуульчдын зөвлөгөө хэрэгтэй байна. Оффшор данстан, оффшор компани байгуулсан, хувьцаа эзэмшиж үнийн дүнгээ нуусан, ашгаа нуусан этгээдүүд бүгд УИХ-д нэр дэвшсэн байна. Эднийг шууд зарлавал Сонгуулийн хууль зөрчсөн болох уу... Тэр хэргээр бас онц хүнд гэмт хэрэгтэнд бид тооцогдох уу... энийг зөвлөж туслаач.... Хүмүүс намайг чимээгүй байж байгаад нэвтрүүлгээ хий гэж зөвлөж байгаа... Би шаардлагатай бол бүх баримтаа шүүхийн өмнө гаргаж өгөхөд бэлэн байна. Бас та бүхэн үнэнийг мэдэх эрхээ Үндсэн хуулиар баталгааажуулсан иргэд учраас мэдээллийг цаг тухайд нь авах ёстой... Энэ баримтууд аюултай байдалд хүргэж болзошгүй.... Тиймээс иргэдийн дэмжлэг маш их хэрэгтэй. Цензургүй багт бүх баримт ирсээн..... Олигархууд биднээс арай л дутуу бодож дээ.... За алив хуульчдаа зөвлөөрэй... аюулгүй байдалд минь туслаарай гэжээ.



Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9154557/608/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
배너신청
자생병원

배너신청