Бичлэгийн тоо 3,329
В.Путин гадаадын ТББ-уудыг хязгаарлах хууль баталлаа 2015 оны 5 сарын 25 Ерөнхийлөгч В.Путин Орост хүсүүштэй биш гадаадын болон олон улсын байгууллагуудын тухай хуульд гарын үсэг зуржээ. Оросын Төрийн Дум хуулийг энэ сарын19-ний өдөр баталсан байна. Шинэ хуулиар Ерөнхий прокурор болон түүний орлогчид Гадаад хэргийн яамтай зөвшилцсөний үндсэн дээр гадаадын болон олон улсын байгууллагыг Орост үйл ажиллагаа явуулах нь зохисгүй эсэх талаар шийдвэр гаргах гэнэ. Тухайн шийдвэрийг цуцлах эсэхийг мөн дээрх албан тушаалтнууд мэдэх аж. Орост үйл ажиллагаа явуулах нь хүсүүштэй биш хэмээн тухайн байгууллагыг тогтоовол дансаар нь гүйлгээ хийхийг зогсоож, хөрөнгийг нь битүүмжлэх юм. Улмаар тухайн байгууллагын салбар нэгжийг Орост үйл ажиллагаа явуулахыг зогсоож, мэдээлэл түгээхийг нь хориглохоор болжээ. Үүнээс гадна энэ хоригийг зөрчигчсдөд ногдуулах хариуцлагын тухай заалтыг Захиргааны хариуцлагын тухай хуульд оруулсан байна. Орост 2012 онд ашгийн төлөө бус байгууллагууд болон гадаадын төлөөлөгчдийн(агент) тухай хууль баталсан. Энэ хуулийн дагуу улс төрийн үйл ажиллагаа явуулж, гадаадаас санхүүжилт авдаг байгууллагууд гадаадын төлөөлөгч хэмээх статус авч, тусгай бүртгэлд орох ёстой. Эдгээр байгууллага интернэт болон хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэл тавихдаа гадаадын агент хэмээх статусаа дурдах үүрэгтэй юм. Энэ шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд торгуулийн аргаа хэмжээ авдаг.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9128619/64e/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
배너신청
자생병원

배너신청