Бичлэгийн тоо 3,329



Техник технологи, үйлдвэрлэл үйчлилгээний ноён оргил гэгддэг Америк улсад атаархаж, тэрбүү хэл үзэн ядаж явдаг хүмүүс дэлхий дээр маш олон. Харин бид яагаад ийн үйлдэл хийдэг юм бол та бодож үзэж байв уу? Ингээд та бүхэндээ яагаад Америкчуудад атаархдаг, үзэн яддаг шалтгаануудыг танилцуулъя.

Бид яагаад Америкчуудад атаархдаг вэ?

1 Дэлхийн төв

Америк улс нь өдгөө дэлхийн төв болсон гэхэд хилсдэхгүй. Соёл урлаг, техник технологи, боловсрол гээд л бүхий л зүйлсээрээ бусад улс орнуудаа ардаа орхиж, дэлхийн ноён оргил болоод байгаа юм. Тиймдээ ч Америкчуудад атаархах хүмүүс улам л өссөөр байгаа билээ.

Дэлхийн төв

2 Бүхий л амжилтыг эзэмшдэг

Ихэнхи түүхэн амжилт, ололт Америктай нэр холбогддог. Тэр бүү хэл өдгөө спортын ертөнцөд ч тэд цахиур хагалсаар байна. Сагсан бөмбөг сонирхогч хүүхэд залуус АНУ-ын мэргэжлийн сагсанбөмбөгийн холбоо буюу “NBA”-д орох, оюутан залуус дэлхийн шилдэг сургууль болох “Харвард”-д суралцах, охид бүсгүйчүүд “Victoria Secret”-д алхах гэх зэрэг мөрөөдөлтэй байдаг . Энэ мэтчилэн бидний мөрөөдлийн ихэнхи нь Америк улстай шууд холбогдох нь атаа, хорсол төрүүлэх юм даа.

Бүхий л амжилтыг эзэмшдэг

3 Тэд "бүхнийг" иддэг

Тус улсад таргалалт гэх өвчин эрчээ аваад байгаа бөгөөд энэ тус улсын нэгэн томоохон, толгой өвтгөсөн асуудлуудын нэг билээ. Ихэвчлэн түргэн хоол зооглож, алхах гээчийг мартсан тэдэнд атаархах бус дургүйлхэх хүмүүс олон. Учир нь тус улсын “KFC” болон “McDonald’s” зэрэг түргэн хоолны сүлжээ ресторанууд нь дэлхий нийтээр тархаж, бусдыг таргалалт, эрүүл бус хооллолт гэх аймшигт хар ангал руу түлхсээр байгаа юм. Гэсэн ч энэ сул талыг үл тоон хүмүүс тэднийг хамгийн эрх чөлөөтэй, аз жаргалтай хүмүүс мэтээр харсаар л байдаг нь хачирхалтай. 

Тэд

4 Цөмийн бөмбөг бүтээсэн

Дэлхий нийтийн айдас хүйдсийг төрүүлэх энэхүү бүтээлийг анх Америкчууд үйлдвэрлэсэн байдаг. Тэдний бүтээлээс болж олон мянган хүн амиа алдсан байдаг нь тэднийг үзэн ядах бас нэгэн шалтгаан нь болж өгдөг байна. Мөн тэд Японы Хирошима хотод цөмийн бөмбөг дэлбэлж, 200 гаруй мянган хүнийг амьнаас салгаж орхисон байдаг билээ.

Цөмийн бөмбөг бүтээсэн

5 Байгалийн баялаг

Нийт хүн амын 5 хувийг бүрдүүлэгч Америкчууд дэлхийн эрч хүчний 26 хувийг үйлдвэрлэн гаргадаг байна. Үүнээс гадна дэлхийн хамгийн том нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулагч орон аж. Харин яг одоогийн байдлаар дэлхий дээр 2 тэрбум гаруй хүн тог, цахилгаангүй байгаа гэх тааруухан мэдээлэл байгаа. Ийнхүү цахилгаан, эрч хүч үйлдвэрлэлээр Канад улсын араас буюу 2-р байранд ордог тус улс хөгжил буурай орнуудын иргэдийн тухайд мөрөөдлийн газар аж.

Байгалийн баялаг

6 Олон улсын оролцоо

Тэд олон улсын буюу бусад орнуудын асуудал хөндлөнгөөс хэт оролцож, хооронд нь яс хаяхдаа гаргууд билээ. Энд тэндхийн асуудал үргэлж хошуу дүрж явах тэднийг үүнээс болж үзэн ядах хүмүүс бишгүй. Сүүлийн үед цэрэг армиа зузаатган, дэлхийн хамгийн дэвшилтэт арми гэх цолыг хүртэж байгаа тус улс нь хоорондоо харилцаа тааруу улсуудыг өдөөж өгөх мэтээр аль нэгт нь цэргийн хүчээр тус хүргэдэг юм.

Олон улсын оролцоо

7 Гудамжны соёл гэж үгүй

Хэт эрх чөлөөтэй тэд гудамжинд юу бол юуг л хийнэ. Манай улсад хэзээ ч харагдаагүй зүйлсийг та АНУ гудамжинд өдөр бүр харах боломжтой. Өөрсдийгөө хянаж, цагдах гэсэн ойлголтгүй тэд бүхнийг зөвхөн өөрийн бодлын дагуу хийх бөгөөд хэнээс ч эмээдэггүй. Хүмүүс ихээр хольхих гудамжинд сонирхолтой зүйлс ихээр болдог боловч бохир жигшмээр зүйлс ч дутахгүй тааралдана. Тэдний ийнхүү буруу үлгэр дууриалал нь манай улсын хүүхэд залууст ихээр нөлөөлж байгааг нуух юун.

Гудамжны соёл гэж үгүй

8 Нээлттэй үзэл бодолтой

Хэнээс ч юунаас эмээлгүй үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг хүмүүс юм. Өөрийн үзэл бодолдоо тууштай, бөгөөд хүмүүсийг гаднаас нь дүгнэдэггүй гэх давуу чанартай. Тэр тарган, муухай хувцасласан, царай муутай, эвгүй үнэртэй гэхчлэн хэнийг ч ялгаж үздэггүй юм. Энэхүү гайхалтай чанарыг нь өөртөө суулгачих юмсан хэмээн битүүхэн дотроо атаархаж явдаг л биздээ? 

Нээлттэй үзэл бодолтой

9 Эхэлсэн ажлаа дуусгадаггүй

Тэднийг нэг эхэлсэн зүйлийнхээ эцсийг нь үздэггүй буюу туйлбаргүй зантай хүмүүс хэмээн дүгнэдэг байна. Хийхийг хүссэн болоод зорилго тэмүүлэл нь асар их боловч үүнийгээ дуусгаж, үр дүнг нь үзэх сэтгэлийн хат муутай улс гэнэ. Нэг их сүржин царайлж том зүйл эхэлсэн атлаа үр дүнг нь үзэлгүй бууж өгдөг занд нь хүмүүс их л дургүй байдаг аж.

Эхэлсэн ажлаа дуусгадаггүй

10 Эрх чөлөөний орон

Эрх чөлөө ардчилал гээчийг анх дэлхий нийтэд таниулсан улс гэхэд хилсдэхгүй бизээ. Энэ хэрээр гэмт хэргийн гаралт ихтэй төдийгүй амь нас хутганы ирэн дээр л байна гэсэн үг. Нэг талыг баримтлан ард иргэдээ хэт чөлөөтэй байлгаж, бүхий л зүйлсийг ардчилалтай холбож үздэг юм. Иймдээ ч зөвхөн ардчилал, эрх чөлөө хэмээн орилж, хүссэн бүхнээ хийж явах тэднийг үзэн ядаж явах хүмүүс олон байдаг шиг атаархах хүмүүс ч цөөнгүй гэнэ.

Эрх чөлөөний орон
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9155502/41b/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
3269 “Элэгний тэжээл” үйлдвэрлэжээ 2013-02-22 13393
3268 “Оюутолгой”-н Удирдлагын хороо Монголоос таван гишүүнтэй болов 2013-05-13 13391
3267 Хууль бус ажиллагаа иргэдийг эсэргүүцэлд дууджээ [1] 2010-07-28 13388
3266 РИО-ДЕ-ЖАНЕЙРОГИЙН ОЛИМПИЙГ ҮЗНЭ 2013-05-20 13386
3265 “Улаанбаатар метро” төслийг дэмжив 2013-03-29 13371
3264 Агаарын бохирдлын эсрэг “зэвсэг” 2013-02-04 13358
3263 АМЕРИКИЙН СУРГУУЛИЙГ ХОЁР МОНГОЛ ОЮУТАН ОНЦ ТӨГСӨВ 2013-05-15 13333
3262 Монгол киноны дуунууд Youtube хуудаснаас устаж эхлэв 2013-04-12 13297
3261 ЭМЭГТЭЙ САГСЧИД ТҮҮХЭНДЭЭ АНХ УДАА ОУ-С МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ [1] 2013-05-20 13271
3260 АРЫН ГУДАМЖНЫ ЦАРАЙЛАГ ХӨВГҮҮД МОНГОЛД ТОГЛОНО 2013-04-16 13243
3259 Эмийг чагнадаг “Алтан Чагнуур” 2013-04-01 13194
3258 Сүмогийн ордонд бөмбөг тавьсан гэв үү 2010-07-28 13194
3257 Олон улсын хуралд 1200 гаруй төлөөлөгч оролцоно 2013-04-25 13187
3256 Тарбозaвр батаарыг эх оронд нь авчирлаа 2013-05-20 13163
3255 “ОЮУТОЛГОЙ”-гоос зэсийн 300-500 мянган тонн баяжмал экспортолно 2013-04-26 13155
3254 Хакүхо Японы Ерөнхий сайдтай уулзав 2013-03-29 13150
3253 МОНГОЛ ЖЮҮ-ЖИЦҮЧ АНГЛИЙН АВАРГА БОЛЛОО 2013-05-24 13142
3252 МОНГОЛ ЭЛЧИН САЙДЫГ ФРАНЦЫН ҮНДЭСНИЙ ОДОНГООР ШАГНАЛАА 2013-05-08 13133
3251 БНХАУ сар бүр 10 мянган тонн шатахуун нийлүүлэх болов 2013-03-20 13126
3250 МCS групп олон улсын эмнэлэг байгуулна [1] 2013-05-21 13122
배너신청
자생병원

배너신청