Бичлэгийн тоо 3,329
"Уучлаарай" гээд хэлчихэд тийм хэцүү байна уу?

Зөв харилцаа бол урт удаан гэрлэлтийн үндэс суурь гэдгийг бид мэдэх ч амьдрал дээр хэрэгжүүлдэг нэгэн цөөн. Харилцан нэгнээ ойлгож, хүндэтгэж чадвал гэр бүл тойрсон олон асуудал тэгтлээ хүнд хэцүү санагдахгүй л болов уу. Зөв харилцааг бий болгоход их энгийн зүйлээс эхэлдэг. Энэ бол уучлалт гуйж, асуудлыг уур бухимдлаар биш, эв зүйгээр ойлголцох явдал юм. Үнэхээр энэ амьдралаа урт удаан байгаасай гэж хүсч байгаа бол буулт хийж, нэгэндээ “Намайг уучлаарай, миний буруу” хэмээн хэлж сурах. Ялангуяа, эмэгтэй хүн хэчнээн уурсаж байвч эелдгээр хэлсэн ганцхан энэ үгэнд уярч зөөлөрдөг юм шүү. Мэдээж өөрийн хийсэн буруугаа хүлээн зөвшөөрч, уучлалт гуйна гэдэг хэцүү ч энэ удаа хэрхэн зөв цаг үеийг ашиглан уучлалт гуйх шалгарсан аргуудаас хуваалцаж байна. Би буулт хийхгүй гээд зөрүүдлээд суугаад байвал асуудал улам хүндэрнэ үү гэхээс хөнгөрөхгүй гэдгийг санаж, нэгнээсээ уучлалт гуйж сурахыг уриалъя!

 

УУЧЛААРАЙ гэх ганцхан үгний цаана...

Гэр бүлийн амьдралд маргалдаж мэтгэлцэх асуудал олон. Маргалдахгүй сайхан явж байгаад нэг их айхтар муудалцах хосууд байхад, аар саархан зүйлээс болж өдөр бүр муудалцаж байдаг хосууд ч бий. Нэг нэгнээ үл ойшоосон энэ харилцаа гэр бүлийн амьдралын амар амгаланг эвдэнэ үү гэхээс аз жаргал авчрахгүй. Маргалдаж муудалцсанаар биенээ илүү ойлгодог гэж ярьдаг ч заавал ийм сөрөг харилцааг үүсгэж, биесээ таних хэрэгтэй юм гэж үү? Үүнийг хэн ч хүсэхгүй нь мэдээж боловч үнэндээ нэгэндээ буулт хийх нь даанч ховор. Тиймээс гэр бүлдээ амар тайван байдлыг авчрахын тулд та хоёрын аль нэгнээс нь л жаахан ухаан буюу зориг гаргачихад асуудал өндөрлөчих болно. Энэ бол гэрийнхээ эерэг уур амьсгалыг эвдэхгүйн төлөө гаргасан чиний том зориг байх төдийгүй ийн зориг гаргахад чиний зөв, буруу огт хамаагүйгээр эелдгээр ганцхан “Намайг уучлаарай” гээд хэлчихэд л хангалттай. Энэ үгийг огтхон ч дутуу үнэлэх хэрэггүйгээр барахгүй энэ үгний цаана маш их ухаан агуулагдаж байдгийг ханьтайгаа эвлэрсний чи дараа ойлгож, биеэр мэдрэх болно. Үгний үнэ цэнэ гэж энэ.

 

Оргүй хоосон сэтгэлээс гарсан үг ор мөргүй

Үг бүхэн амьтай гэж ярьдаг нь оргүй хоосон хэлчихсэн үг биш юм шүү. Үгний утгаас гадна хэлж буй хүний сэтгэл зүйн байдал үгэнд амь оруулж, тухайн хүндээ нөлөөлдөг. Тэгвэл оргүй хоосон сэтгэлээр хөндий хэлсэн “Уучлаарай” гэсэн үг ямар ч амьгүйгээр сонсогдож, уучлах сэтгэлийг төрүүлж чадахгүй гэсэн үг. Тиймээс “Уучлаарай” гээд л гуйчихвал хангалттай гэсэн бодол том эндүүрэл болох нь байна шүү. Үнэхээр хэрэлдэж муудалцаж байгаа утгагүй энэ асуудлыг хурдхан дуусгаж, хайртай хүнийхээ зүрхийг шархлуулахгүй байхын тулд чин үнэнчээр уучлалт гуй. Ингэж гуйсан үг эвлэрэхийг үнэхээр хүсч байна гэсэн мэдрэмжийн хамт хань дээр чинь очих болно.   

 

Энэхүү бяцхан сонжоогоор өөрийгөө сонжиж, алдаагаа олж хараарай.

(1-ҮГҮЙ, 2-ХОВОР, 3-ХААЯА, 4-ҮЕ ҮЕ, 5-ҮРГЭЛЖ)

1. Хэрвээ чи өөрөө буруу зүйл хийчихээд, өөрийгөө цэвэр авч гарахын тулд үүнийгээ өөр хэн нэгэн рүү чихэж, буруутгах уу? 1,2,3,4,5

2. Хэрвээ чи ямар нэгэн товлосон цагаасаа хоцорвол замын түгжрэл, эсвэл цаг агаар зэрэг гадны хүчин зүйлүүдийг буруутгах уу? 1,2,3,4,5

3. Хэрвээ машин чинь замын голд ямар нэгэн шалтгаанаар зогсвол дэргэдээ сууж буй хэн нэгнийг үүндээ буруутгах уу? 1,2,3,4,5

4. Хэрвээ дэлгүүр ороод авах ёстой зүйлээ мартаад гарвал эхнэртээ үнэнийг хэлэх үү, эсвэл ямар нэгэн тайлбар олж хэлэх үү? 1,2,3,4,5

5. Хэрвээ алдаа гаргавал, юуны түрүүнд өөрийнхөө бурууг ухамсарлах нь гэр бүлийн харилцааг сайжруулах болно гэж ой тойнд чинь буудаг уу? 1,2,3,4,5

            Хариулахаасаа өмнө сайтар бодож, оноогоо өгөөрэй. Хариултуудын ихэнх нь 3, 4, 5 байвал чи буруугаа хэн нэгэн рүү, эсвэл ямар нэгэн зүйл рүү чихэж, буруутгадаг байна. Тиймээс буруугаа ойлгосон бол, алдаагаа дахин давтахгүйг, алдаа гаргасан бол хариуцлагатайгаар хүлээж сурахыг зөвлөж байна. Ялангуяа, энэ чадвар гэр бүлийн уур амьсгал, урт удаан амьдралыг бүтээхэд хамгийн чухал шүү. Тиймээс хайртай хүнээсээ уучлалт гуйж суръя.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9141640/b5e/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
3269 Чеченийн алдарт бөх А.Вараев голд унаж энджээ 2016-06-20 2730
3268 "Морьтон цэргүүд" ТҮҮХ бүтээлээ 2016-06-20 2543
3267 АН “чихэр долоолгох” ажиллагаагаа мөрийн хөтөлбөрөөр үргэлжүүлэв 2016-06-15 2728
3266 АН “чихэр долоолгох” ажиллагаагаа мөрийн хөтөлбөрөөр үргэлжүүлэв 2016-06-15 2671
3265 Испанийн супер одод багаа аварлаа 2016-06-15 2738
3264 "Морьтон цэргүүд" шийдвэрлэх дайралтаа хийн "Алтан муж"-ийг эзлэн авав 2016-06-15 2670
3263 Монголын хамгийн дур булаам одууд тодорчээ 2016-06-13 2713
3262 Евро 2016: Герман машинууд хэзээ ч нээлтийн тоглолтод хожигдохгүй 2016-06-13 2702
3261 З.Энхболдын алх ба ард түмний нуруун дээрх буулга 2016-06-13 2561
3260 Бид яагаад Америкчуудад атаархдаг вэ? 2016-06-08 2626
3259 Сэтгүүлч Мөнхбаясгаланд Панам-ын оффшорчдын мэдээлэл бүрэн эхээрээ ирсэн гэв 2016-06-08 2735
3258 Даварсан охин 2016-06-08 2504
3257 хамгийн тайван мөртлөө шөнө нь хамгийн аймшигтай там болдог хот 2016-06-08 2795
» "Уучлаарай" гээд хэлчихэд тийм хэцүү байна уу? 2016-06-01 2671
3255 Е.Исинбаева Олимпод оролцуулахгүй бол хүний эрхийн шүүхэд хандана 2016-06-01 2764
3254 "Хүн сум" нэртэй үзүүлбэрийг амжилттай гүйцэтгэв 2016-06-01 2709
3253 Нөхрийн минь нууц амраг чамд баярлалаа маш их 2016-05-30 2497
3252 Өнөөгийн нийгмийг шүүмжилсэн шог зургууд 2016-05-30 2497
3251 Бан Ги Мун БНСУ-ын ерөнхийлөгчид нэр дэвших үү? 2016-05-30 3010
3250 В.Путин гадаадын ТББ-уудыг хязгаарлах хууль баталлаа 2016-05-25 3197
배너신청
자생병원

배너신청