Бан Ги Мун ирэх 2017 онд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын суудлаас буусныхаа дараа Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх талаар мэдээлэл таржээ. Бан Ги Мун өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгосын Аньдун хотод айлчилсныг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бэлтгэлтэй холбоотой хэмээн харж байгаа аж.
Бан Ги Мун Нью-Йорк руу буцахын өмнө Аньдунд “UNESCO” олон улсын байгууллагын дэлхийн өвд бүртгэгдсэн Чусоны үеийн хийцтэй тосгоноор зочилжээ. Тэнд тэрбээр Чусоны үед алдартай байсан эрдэмтэн Ю Сонрьоны дурсгалд зориулан мөнх ногоон мод суулгаж, үр хойч нь болох ахмад настнуудтай зоог барьсан аж. Шүүмжлэгчид түүнийг Ю Сонрьоноор дамжуулан хотын иргэдийн сэтгэлийг урвуулахыг хичээсэн хэмээн харджээ. Бан Ги Мун Өмнөд Солонгосын эрх барих Сэнури намаас ерөнхийлөгчид нэр дэвших магадлалтай аж. Сэнури нам нь Өмнөд Солонгосын зүүн өмнөд хэсгийн ард иргэдийн дэмжлэгийг илүүтэй авдаг байна.
Бан Ги Мун өмнө нь Өмнөд Солонгосын гадаад хэргийн сайдаар ажиллаж байв.