Бичлэгийн тоо 3,329

Хүүхнүүдийн нүүр будалтын алдаанууд

Анзааргагүй гэдэг ч эрчүүд зарим зүйлийг хэнээс ч илүү сонжсон байх нь бий. Тэгвэл тэд эмэгтэйчүүд бидний гаргасан ямар алдаанд хамгийн таагүй ханддаг бол.

Овоолсон хатуу үс

Эрчүүд натурал байгалаараа харагдаж буй үсэнд дуртай. Тиймээс янз бүрээр овойлгож, шовойлгон хэлбэр оруулж, тэр хэлбэрээ барихын тулд лак цацаж хатууруулсан үсэнд хүрэхээс айдаг гэнэ.

3sua09b4hap0p9lnij5fd8f5qfКремээ түрхэхдээ анхаар

Нүүрэнд түрхсэн крем, пудр шингээгүй, бөөгнөрсөн, хэт зузаан байх нь тэдэнд яг л баг зүүсэн хүнтэй харилцаж байгаа мэт таагүй санагддаг байна.

Сормуусны хэтрүүлсэн будалт

Сормуусаа будах нь нүдийг цоглог сайхан харагдуулдаг. Харин ингэж будсан дор нь будаагүй дээр гэж тэд шууд хэлнэ.

Хуурай арьс

Бүсгүй хүний эрьс зөөлөн  булбарай байх ёстой гэж эрчүүд боддог. Хуурайшиж хатуурсан тохой, өсгий тэдний харах дургүй зүйлсийн тоонд багтана. Тиймээс арьсаа чийгшүүлэхээ мартав. Ялангуяа өвөл, хаврын улиралд арьс хамгийн их хуурайшдаг.

Шарласан шүд

Шарлаж, өнгөртсөн шүд, амны эвгүй үнэр эсрэг  хүйсний хүнд хамгийн эвгүй сэтгэгдэл төрүүлнэ. Хэчнээн царайлаг бүсгүй байгаад ч ийм “алдаа”-тай бол тэд шууд л  зайгаа барина. Тиймээс шүд цайруулах оо, хэрэглэж, шүдийг шарлуулах элдэв зуршлаас/ тамхи татах, кофе их уух / татгалзаарай. Цүнхэнд амны цацлага бэлэн байх нь хэзээд хэрэг болно.

Уруулын хүрээ

4e4t7cb04g2fstuu7qol3s09qqТа уруул хүрээлэгч,  будаг хоёрыг хамтад нь хэрэглэдэг үү? Тэгвэл сайхан өдрийн хоолны дараа таны уруулын  будаг арилж харин уруул хүрээлсэн будаг дангаараа зурайж байгаагаар төсөөлөөд үз. Ялангуяа будагнаасаа илүү тод өнгөөр хүрээлдэг  бол үүнийг санаарай. Ийм төрх эрэгтэй хүнд их эвгүй санагддаг гэнэ. Тиймээс будагнаасаа үл  ялиг тод өнгийн хүрээлэгч сонго, эсвэл тод хүрээлэх танд таалагддаг бол хооллонгуутаа арилгахаа мартав!

Үнэртэй ус

Хэдий бүсгүй таниас тааламжтай сайхан үнэр анхилах ёстой ч хэтэртэл цацсан үнэртэй ус тэдэнд бас л таалагдахгүй. Аливаа зүйлд хэмжээ гэж зүйлийг барих ёстойг санаад усаа ч  мөн тааруулж цацаарай.

Хаана будах вэ

Хэдий будгаа сэргээмээр эсвэл дутуу орхисон будалтаа гүйцээмээр байсан ч энэ үйлдлээ эрчүүдийн хажууд хийх нь дэмий. Будаг гэдэг энэ зэвсэгийг хэрхэн хэрэглэдэгээ тэдэнд дэлгэсний хэрэггүй. Тэгээд ч энэ нь тэдэнд тйим  таатай санагддагүй байна.

Гялалзсан тени

7l41v91bt8f7f5bi7vu67psq0uМэргэжлийн гоо сайханч биш  бол хэт гялалзсан саатай тенийг түрхэхдээ болгоомжил. Тохируулж бупаагүй саатай тени таныг эрчүүдэд хямд хүүхэлдэй мэт санагдуулдаг гэнэ.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8515750/f9f/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2629 Үхээд 5 цагийн дараа “амилжээ” 2015-03-25 2258
2628 Францад онгоц осолдож 150 хүн амиа алдлаа 2015-03-25 2215
2627 Шүдний өвдөлт намдаах 2015-03-25 2150
2626 Хлое Кардашьян хэрхэн турсан хуваалцлаа 2015-03-24 2212
2625 хүйтэн дайн үргэлжилсээр байна 2015-03-24 2310
2624 Тогооч хүү Бразил явахаар боллоо 2015-03-24 2139
2623 Нисдэг машин худалдаанд гарах хугацаа ойртож байн 2015-03-22 2468
2622 Дэлхийг шуугиулах 19 настай топ модель гэртээ буудуулан нас баржээ 2015-03-22 2567
2621 Сэлэнгэ аймаг Буриад улсад газраа түрээсэлнэ 2015-03-21 2229
2620 Харилцаагаа дуусгах цаг болсны 6 шинж 2015-03-21 2267
2619 Нүхжилт арилгах маск гэрийн нөхцөлд хэрхэн хийх вэ? 2015-03-20 2255
» Хүүхнүүдийн нүүр будалтын алдаанууд 2015-03-20 2426
2617 Монгол оюутан ослын улмаас амиа алджээ 2015-03-18 2282
2616 Таны зан аашинд эерэгээр нөлөөлөх 8 хүнсийг нэрлэе 2015-03-18 2186
2615 Шүүгч нар ажил дээрээ "том хүний кино" үзсэн хэргээр халагдлаа 2015-03-18 2194
2614 Цусны бүлгээрээ өөрийгөө шинжээрээ 2015-03-16 2424
2613 Үсээ ургуулах энгийн арга 2015-03-16 2507
2612 Эхнэрээ чемодан дотор хийгээд хил давуулахыг оролдов 2015-03-16 3131
2611 Солонгосын жүжигчин Ютунг 33 насаар дүү Монгол эхнэртэйгээ... 2015-03-15 2390
2610 Төрөл бүрийн сэдвийн сонирхолтой баримтууд 2015-03-15 2235
배너신청
자생병원

배너신청