Бичлэгийн тоо 3,329
Дэлхийн II дайн бол хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн ороо бусгаа цаг үеүдийн нэг юм. Дэлхийн хараа хяналт тэнцвэржүүлэх дээр төвлөрч байсан. Бүх Европын улс орнууд тэр чигээрээ Адольф Гитлерээс хамгаалахтай холбоотойгоор дэлхийн дайны хүчний тэнцвэржүүлэлт хийсэн ба энэ нь үйлдвэрлэл болон салбаруудын хөгжилд ялангуяа зэр зэвсгийн хөгжилд асар ихээр нөлөөлсөн юм. Иймээс зарим хөгжлийг хурдацтай өсөхөд зарим хөгжил хэвийн байсан байна.
1. Сарьсан багваахай
Танд сонин санагдаж байна уу? Энэ зураг нь Бэтмэнтэй огт хамааралгүй бөгөөд дайны үед Америкчууд жинхэнэ сарьсан багваахай ашиглан Япончуудад хор хөнөөл учруулахаар оролдож байжээ. Тэсрэх бөмбөгтэй холбогдсон мянга мянган сарьсан багваахай аян замд гардаг (түймэр тавихаар) байсан бөгөөд Японы хотуудын дээрээс бөмбөгүүдээ унагадаг байжээ. Хот даяараа өөр өөр байршилд сарьсан багваахайнууд очдог байсан бөгөөд тэсрэх бөмбөгний цаг хэзээ явж эхлэх болон хэзээ тэсрэхийг маш сайн тооцоолдог байжээ. Гэвч энэхүү санаа нь нэгэн удаа сарьсан багваахайнууд өөрсдийг нь нууж туршилтаа явуулдаг байсан байгууламжийн дээрээс тэсрэх бөмбөгөө унагаж түймэр тавьснаар дуусгавар болсон юм.

2. Галиат – гинжит танк
Энэ нь Германчуудын гаргаж ирсэн ухаалаг санаа байсан бөгөөд маш жижигхэн танк шиг харагдаж байгаа боловч яг үнэндээ алсын удирдлагаар тоноглогдсон хөдөлгөөнт танк байсан юм. Энэхүү зэвсэгний гол хүндрэлтэй асуудал нь гэвэл удирдахад тийм ч хялбар байгаагүйгээс гадна тэсрэх бөмбөг зөөвөрлөх даацын хувьд ч хангалттай байгаагүй байна. 1942 оны эхэн үе гэхэд 4000 гаруй ийм зэвсэг үйлдвэрлэгдсэн ч дайны талбар дээр хангалттай үр дүнтэй байж чадаагүй учраас цааш дахин хэрэглэгдээгүй юм.

3. Оhka – амиа хорлогч онгоц
II дайны үеийн Японы нисгэгчид бол түүхэн дэх хамгийн шийдэмгий зоригтой дайчид байсан ажээ. Тэд нисэх онгоцтойгоо яваад амь үрэгдэхэд хэзээд бэлэн байсан юм. Эзэнт гүрнийхээ төлөө амиа өгөхөөс буцахгүй хүмүүс маш их байсан учраас Япон улс нь тэдгээр хүмүүсийн эх орноо гэсэн сэтгэлтэй давуу талыг нь ашиглахын тулд амиа хорлогч онгоцыг пуужингийн хөөргөх хөдөлгүүр бүтээхээсээ өмнө зохион гаргасан бөгөөд энэ онгоц нь 1 цагт 650 мил хурдлах чадалтай байжээ. Америкчууд атомын бөмбөгийг Япон улсын дээрээс хаяж дайн дуусах хүртэл эдгээр онгоцны цөөхөн хэд нь л хэрэглэгджээ.

4. Танк дэлбэлэгч ноход
Оросууд Германы Галиат танк дээр бага зэрэг зүйлс нэмсэн бөгөөд энэ нь нохойнд хайртай хүмүүст огт таалагдаагүй юм. Тэд нохдыг танкан дотроос хүнс олж сургасан ба ноход олсон хоолоо идэхээр амаа ангайж яг соёо нь дэлгэгдэх үед биед нь бэхэлсэн тэсрэх бодис дэлбэрдэг байжээ. Мөн тэд нохдын Германы танкнаас хоол хүнс олох магадлалыг улам нэмэгдүүлэхийн тулд тэднийг өлсгөлөн байлгадаг байжээ. Нохой танкан доор очмогц танк дэлбэрэх зориулалтын тусгай хөшүүргийг бас бүтээжээ. Оросууд үүний тусламжтай 300 гаруй танкыг устгасан гэдэг бол харин Германчууд үүнийг огт үр дүнгүй байсан гэлцдэг.

5. Henschel HS 293 – радио удирдлагатай шумбагч онгоц
Үүнийг Японы Ohka амиа хорлогч онгоцны нисгэгчгүй загвар гэж ойлгож болно. Германчуудын бүтээсэн радио ашиглан удирдан залах боломжтой энэхүү бүтээл нь холбоотон хөлөг онгоцнуудын эсрэг маш үр дүнтэй арга байлаа. Эдгээрийн нэг нь Британы HMS Egret байлдааны хөлгийг живүүлж байсан юм. Хэдийгээр энэ нь маш ухаалаг мөн шинэлэг зэвсэг байсан боловч холбоотнууд эцэст нь тэдний хяналтыг нь ашиглан сааталд оруулж болох радио холбоог бүтээж чадсан юм.

6. Тагтаагаар удирдуулсан пуужин
Зэвсгийн тал дээр дан Германчуудын санаа ноёрхож байгаагүй гэдгийг цахим удирдах системийг ашиглан Америкчуудын бүтээсэн энэхүү зэвсэг харуулж байна. Итгэх үгүй нь таны хэрэг ч пуужин дотор амьд тагтаа тавьж туршиж байсан юм. Тагтаа видео дэлгэц харж хөшүүргийн тусламжтай пуужингийн замыг өөрчилж сурах сургалтанд хамрагдсан юм. Сургалтын явцад тэднийг эрдэнэшишээр шагнаж байсан бөгөөд тагтаа нар өөрсдийгөө маш сайн пуужингийн нисгэгч болохоо баталж чадсан юм.

7. Галт агаарын бөмбөлөг
Япончуудын анх бүтээсэн агаарын бөмбөлөг Номхон далай дээгүүр гатлан АНУ-ын далайн эрэг орчмын газрыг бөмбөгдөж чаджээ. Япончууд АНУ-ын маш олон хотуудыг галдаж чадна гэж найдсан боловч тэднээс 9000 гаруйг нь сүйрүүлж чадсан ч 300 орчимд нь огт хүрч чадаагүй байна.

8. Хортой тариур
Англичуудад нэгэн ер бусын санаа орж ирсэн нь дайснуудынхаа дээрээс хортой зүүг бороо орж байгаа мэт асгах явдал байсан юм. Гэвч эцэст нь бүх зүйл нээлттэй, ил тод байх ёстой гэж үзсэн учраас уг санаа нь буруу юм гэж дүгнэсэн.

9. Хуй салхи нэрт үхэр буу
Агаарт явж буй дайсны хөлөг онгоцыг үлээн унагаж устгана гэсэн энэ инээдтэй санаа анх Германчуудад төржээ. Энэ нь үнэндээ нацист намын гишүүн байсан Австрийн физикч Марио Zippermayr-ийн өвөрмөц санаа байсан юм. Хэдийгээр 2 загварыг туршиж байсан ч агаарын салхины урсгалаас болоод хангалттай өндөрт үлээх боломжгүй болсон юм. Zippermayr дайны төгсгөл ирж уг зэвсгийн загвар холбоотны гарт орох хүртэл өөрийнхөө санаан дээрээ ажилласаар байсан юм.

10. V3 загварын үхэр буу
Vergeltungswaffe 3 Cannon буюу “Английн Cannon” гэгдэх аймшигтай бүтээлийг Германчууд дайны үед устгахыг оролдож байсан. Энэ нь бүх үхэр буунуудаас хамгийн агуу нь байсан бөгөөд гол төмөр нь л гэхэд 460 фийт сунадаг байжээ. Мөн бүрхүүл нь 1300 фунт жинтэйгээс гадна 100 гаруй километр замыг туулах чадвартай байсан юм. Энэхүү зэвсгийг Германы холбоотныг бөмбөгдсөний хариуд Английн эсрэг ашиглах байсан бөгөөд Гитлер тэдний 25-ыг нь Францад байрлуулах төлөвлөгөөтэй байжээ. Гэвч түүнийг энэхүү төслөө гүйцээхээс нь өмнө холбоотнуудын бөмбөгдөлт үүнийг нь зогсоосон байна. Тэд энэхүү зэвсгийг Английн эсрэг ашиглахаар төлөвлөж байсан ч нэгийг нь Люксембургт туршиж байсан аж. Гэвч энэ “супер зэвсэг” нь Германчуудын найдаж байсан шиг үр дүнтэй байсангүй. 1945 онд Люксембург руу 183 удаа буудсан боловч зөвхөн 10 хүний аминд хүрсэн
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8544864/8af/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2669 Луувангийн нухаш тураах цайруулах ид шидтэй 2015-04-16 2389
2668 хэрэв авлига авсан гэх нотолгоо олвол “амиа егүүтгэнэ" 2015-04-16 2479
2667 Дэлхийн хамгийн содон ээжүүд 2015-04-15 2079
2666 БНСУ-ын иргэний агаарын тээврийн онгоц ослын буулт хийлээ 2015-04-15 2516
2665 2 эхнэртэй залуу, 3 дахь эхнэрээ хайж байна 2015-04-15 2392
2664 Дутуу нойртой явах нь ямар уршигт хүргэдэг вэ 2015-04-14 2284
2663 Тарчиг амьдралаас тэрбумтан болсон Жэк Магийн фото түүх 2015-04-14 2313
2662 Тарчиг амьдралаас тэрбумтан болсон Жэк Магийн фото түүх 2015-04-14 2218
2661 2 настай мэт “гацсан” 19 настай охин 2015-04-14 2221
» Дэлхийн II дайнд ашиглаж байсан ер бусын 10 зэвсэг 2015-04-13 2229
2659 Хүний царайтай хурга төрж фермерийг шоконд оруулжээ 2015-04-13 2262
2658 ҮНЭТЭЙ САЛОНООС ХҮСДЭГ ҮР ДҮНГЭЭ ХӨРГӨГЧНӨӨСӨӨ 2015-04-10 2327
2657 Тайландийн цэрэг татлагын сонирхолтой зүйлс 2015-04-10 2778
2656 Ядаргаа тайлах үр дүнтэй 10 арга 2015-04-10 3563
2655 Толгой солих анхны мэс засал хийнэ 2015-04-10 2099
2654 Элэг хүний биеийг “Эмээ өвөө шиг асардаг” 2015-04-09 2306
2653 Өмнөд Солонгост оюутнуудын визний хяналтыг чангатгана 2015-04-09 2167
2652 Солонгост дугуй хулгайлдаг залуус баригджээ 2015-04-09 2247
2651 Өвөрмонголд болсон жагсаалыг хүчээр тараажээ 2015-04-08 2139
2650 Сураггүй болсон монголчууд 2015-04-08 2378
배너신청
자생병원

배너신청