Бичлэгийн тоо 3,329

ҮНЭТЭЙ САЛОНООС ХҮСДЭГ ҮР ДҮНГЭЭ ХӨРГӨГЧНӨӨСӨӨ


weight-loss-foods_0

Сайхан харагдахын тулд заавал мөнгөтэй болж, баяжиж, дараа нь мэс засалд орно, тэгээд хөөрхөн болно доо гэж боддог олон охид бий байх. Гэхдээ агуу зүйл энгийн л байдаг шүү дээ. Өдөр тутам олдож байгаа цаг хугацаа нөхцөл байдлаа ашиглан бүгдээрээ сайхан харагдах аргад суралцацгаая.
1. Та эрт хөгшрөхөөс сэргийлэхийг хүсвэл лууван ид, эсвэл луувангийн шүүс уу.
2. Сармис хэрэглэхэд эд эс шинэчлэгдэн, үрчлээ суухаас сэргийлдэг. Улаан лиш цэцэг зажилвал аманд үлдэх эвгүй үнэр арилна.
3. Өдөрт 2-3 цайны халбага улаан буудай идэх нь батганаасаа үр дүнтэй салах арга юм.
4. Гялалзсан үстэй байхыг хүсвэл сүүнд 2 өндөг хольж үсэндээ түрхэж хэсэг байлгаад, сайн зайлж угаа.
5. Эрдэс давстай (рашаан) усаар арьсандаа иллэг хийвэл бие амарч сэргэдэг.
6. Дэргүй унтах нь хүзүү хөших, бадайрахаас сэргийлэхээс гадна давхар эрүүг арилгахад тустай.
7. Хатуу, зузаан, цагаан толбогүй хумстай болохыг хүсвэл чидун жимсний тос, нимбэгний шүүс хийсэн бүлээн усанд гараа хэсэг дүр.
8. Лууван чанаад нухаж, зөгийн балтай холиод нүүрэндээ түрх. Арьс залуужин, төлждөг.
9. Тараг, жүржийн шүүс холиод нүүрэндээ маск тавь. Нүүр тань цэвэрхэн болохоос гадна амрах болно.
10. Та батгатай бол цэцгэн байцааны навчийг чидуны тостой хольж, миксерт нухаад батгатай газраа түрх.10 минут байлгасны дараа бүлээн усаар зайлж угаа.
11. Таны шүд шарлаж, толбо тогтоод байгаа бол нимбэгний хальсны үйрмэгийг, давстай усанд хийгээд өдөрт нэг удаа шүдэндээ түрх, мөн гүзээлзгэнэ их идэж байгаарай.
12. Төмс зүсч эсвэл үрээд самбай даавуунд боогоод нүдэн дээрээ 15-20 минут байлгавал нүдний эргэн тойрон дахь үрчлээс алга болно.
13. Нүүрээ угаасны дараа мөсөөр арчвал нүх сүвийг хаадаг. Дараа нь та чийгшүүлэгчээ түрхээрэй.
14. Шампуниа алимны шүүстэй хольж хэрэглэвэл үс хагтуулдаггүйгээс гадна үсийг гялалзсан өнгөтэй болгодог.
15. Та тослог арьстай бол алим нухаж, зөгийн балтай холиод нүүрэндээ түрхэх нь арьсанд сайн.
16. Таны үс хуурай, хугарамтгай бол сүүнд 1 өндөг хольж хөөсөртөл нь хутган хуйхандаа түрх. 5 минутын дараа сайн зайлж угаагаарай.
17. Өрөөний дулаантай усаар гар нүүрээ угааж байгаарай. Өвөл гар нүүрээ хүйтэн усаар угаах нь зохимжтой.
18. Та эрүүл буйлтай, цагаан шүдтэй байхыг хүсч байвал шүдээ угаахын өмнө сойзондоо давс үр.
19. Урьдаас нарийн зүсч бэлтгэн, хөргөгчинд хийсэн өргөст хэмхийг нүдэн дээрээ тавих нь нүдийг амраадаг.
20. Амархан хугардаг хумсаа хатуу болгохын тулд лавантын тос түрхээрэй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8541482/981/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2669 Луувангийн нухаш тураах цайруулах ид шидтэй 2015-04-16 2389
2668 хэрэв авлига авсан гэх нотолгоо олвол “амиа егүүтгэнэ" 2015-04-16 2479
2667 Дэлхийн хамгийн содон ээжүүд 2015-04-15 2079
2666 БНСУ-ын иргэний агаарын тээврийн онгоц ослын буулт хийлээ 2015-04-15 2516
2665 2 эхнэртэй залуу, 3 дахь эхнэрээ хайж байна 2015-04-15 2392
2664 Дутуу нойртой явах нь ямар уршигт хүргэдэг вэ 2015-04-14 2284
2663 Тарчиг амьдралаас тэрбумтан болсон Жэк Магийн фото түүх 2015-04-14 2313
2662 Тарчиг амьдралаас тэрбумтан болсон Жэк Магийн фото түүх 2015-04-14 2218
2661 2 настай мэт “гацсан” 19 настай охин 2015-04-14 2221
2660 Дэлхийн II дайнд ашиглаж байсан ер бусын 10 зэвсэг 2015-04-13 2229
2659 Хүний царайтай хурга төрж фермерийг шоконд оруулжээ 2015-04-13 2262
» ҮНЭТЭЙ САЛОНООС ХҮСДЭГ ҮР ДҮНГЭЭ ХӨРГӨГЧНӨӨСӨӨ 2015-04-10 2327
2657 Тайландийн цэрэг татлагын сонирхолтой зүйлс 2015-04-10 2778
2656 Ядаргаа тайлах үр дүнтэй 10 арга 2015-04-10 3563
2655 Толгой солих анхны мэс засал хийнэ 2015-04-10 2099
2654 Элэг хүний биеийг “Эмээ өвөө шиг асардаг” 2015-04-09 2306
2653 Өмнөд Солонгост оюутнуудын визний хяналтыг чангатгана 2015-04-09 2167
2652 Солонгост дугуй хулгайлдаг залуус баригджээ 2015-04-09 2247
2651 Өвөрмонголд болсон жагсаалыг хүчээр тараажээ 2015-04-08 2139
2650 Сураггүй болсон монголчууд 2015-04-08 2378
배너신청
자생병원

배너신청