Бичлэгийн тоо 3,329
Шүдээ цагаан байлгах зургаан энгийн арга

Шүд эрүүл бол бие эрүүл гэдэг шүү дээ. Түүний мөн адил таны шүд эрүүл бөгөөд цэвэрхэн, цагаан байвал та мөн л сайхан харагдах болно. Ингээд уншигч бүсгүйчүүддээ зориулаад TipsMill.com-нд нийтлэгдсэн шүд цайруулах зургаан аргыг хүргэж байна. 
1.    Та шүдээ түргэн  угаадаг уу? 
    Яагаад энд асуулт тавигдаж байна вэ? Шүдний паалан нь зөөлөн байдаг учир маш хүчиллэг, өнгөлөг хоол хүнс хэрэглэсний дараа шүдээ хэт хүчтэй угаах нь шүдний пааланг гэмтээх талтай байдаг байна. Судлаачдын хэлж байгаагаар юм идсэнийхээ дараа хагас цаг орчим болоод шүдээ угаах нь зөв ажээ. 

2.    Хэлээ ч мөн угаахаа мартуузай 
    Хэлэнд идэж, уусан зүйлийн үлдэгдэл маш ихээр хуримтлагддан үлддэг. Тиймээс түүнийг угаалгүй үлдээх нь хэлийг  өнгө зүсгүй харагдуулдаг байна. Хэрвээ та цагаан шүдтэй байхыг хүсэж байгаа бол хэлээ заавал угааж байгаарай. Учир нь энэ нь хог хаягдлыг цэвэрлэж байгаатай ижил юм. 

3.    Алимны цуу ашиглаж байгаарай 
    Энэ нь хүчиллэг ихтэй байдаг учраас шүдний пааланг гэмтээх магадлалтай. Гэвч хэрвээ та үүгээр амаа үнэхээр сайн зайлсаныхаа дараа шүдээ угааж байвал үр дүнг нь мэдрэх болно. Ихэнх хүмүүс нэг сарын дараа үр дүнг нь мэдэрсэн хэмээн хэлдэг байна. 

4.    Алим, цоохор майлз, цэцэгт байцаа зэрэг нь маш сайн
    Хэрвээ та өнгөлөг жимсэнд дуртай бол энэ нь маш зөв зүйл юм. Алимыг хазаж идэх нь таны шүдийг цагаанаар нь байлгах шилдэг аргуудын нэг юм. Түүнийг зажлах тусам алим таны шүдийг цэвэрлэж, сойзны үүргийг гүйцэтгэдэг байна. Лийр бол бүр сайн. Лууван болон цоохор майлз нь ч гэсэн мөн л адил таны шүдний эрүүл, өнгөлөг байдлыг хадгалах болно. 

5.    Цитрус жимс идэж дууссан даруйдаа ус уух буруу
Хүмүүс жүрж болон цитрус жимс идсэнийхээ дараа түүний хүчиллэг байдлыг үгүй болгохын тулд ус уух хэрэгтэй гэж бодоцгоодог шүү дээ. Тэгвэл энэ нь буруу зүйл байх нь ээ. Харин ч түүний хүчлийг нэмэгдүүлдэг байна. 

6.    Хүн бүр шүдний эрүүл ахуйг баримтлах хэрэгтэй
Та мэргэжлийн зүгээс биш юм аа гэхэд өөрийнхөө шүдийг цагаан байлгахын төлөө ямар нэг зүйлс хийдэг, шүдний эмчид очдог байх нь гялалзсан сайхан цагаан шүдтэй байхын төлөөх нэгэн алхам юм шүү. Өнгөрийг арилган, шүдээ бүрэн гүйцэд цэвэрлэж байх нь таныг үнэхээр сайхан инээмсэглэхэд тань туслах болно оо. 

Туршаад үзээрэй, бүсгүйчүүд ээ! 
П.Саран
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8563101/432/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2709 Биеийн галбир ба сайхан хувцаслах урлаг 2015-05-11 3335
2708 Т.Санчирыг яагаад тоглуулаагүй вэ? 2015-05-11 2551
2707 Баавар дахин хар тамхины хэрэгт холбогдлоо 2015-05-11 2482
2706 Нацистуудын эрлэг байсан Монгол мэргэн бууч 2015-05-10 2392
2705 Умард Солонгос пуужин харважээ 2015-05-10 2306
2704 Мемфис Гриззлисийн самбараас хослол гайхалтай байж, Уорриорсыг буулгаж авлаа 2015-05-10 2256
2703 Монгол залуу хүчингийн хэргээр Солонгост ял сонслоо 2015-05-10 2366
2702 Дуулиан: АНУ-ын Элчин сайд гадаад хөрөнгө оруулагчдыг монголд хөрөнгө оруулахгүй байхыг уриалжээ 2015-05-07 2115
2701 Компьютерийн цацраг туяанаас гоо сайхнаа хэрхэн хамгаалах вэ? 2015-05-07 2448
2700 Гүнжид зориулж зоосон мөнгө гаргана 2015-05-07 2113
2699 Нийслэлийн засаг дарга Э.Бат-үүл “Сөүл хотын хүндэт иргэн” боллоо 2015-05-04 2276
2698 Балбын газар хөдлөлт: Эверест сууж эхэлжээ 2015-05-04 2170
2697 БНСУ-ын визний материал бүрдүүлэх журамд өөрчлөлт оржээ 2015-05-04 2572
2696 Монгол Улсын Ерөнхийлөгч БНХАУ-ын Элчин сайд Ван Сяолуныг хүлээн авч уулзав 2015-05-01 2311
2695 ”Хөсөгтөн” хамтлаг финалийн шатанд шалгарч шилдэг 9-т үлдэж чадлаа 2015-05-01 2488
2694 Зууны шилдэг тулааныг хоёр тэрбум хүн үзнэ 2015-05-01 2501
2693 БОСТСВАНИ улсад бороо ордоггүй 2015-04-30 2219
2692 Дуучин Б.Баярцэцэг мэс засал хийлгэсэн үү 2015-04-30 2383
» Шүдээ цагаан байлгах зургаан энгийн арга 2015-04-29 2315
2690 Газар хөдлөлтөөр 15000 хүн амь нас, эрүүл мэндээрээ хохироод байна 2015-04-29 2286
배너신청
자생병원

배너신청