Гутал тайлмагц гарах хамар сэтлэм, заримдаа огиудас хүрэм үнэрээс болж тэр шүү дээ. Ийм зүйлд хүргэдэг хэд хэдэн хүчин зүйл байдаг. Олон хүн үүнийг тухайн хүний бие физиологийн онцлог болон хөлсний булчирхайн үйл ажиллагаатай холбоотой хэмээн бодож магадгүй юм. Гэхдээ огт тийм биш. Чухам юунаас болж хөл шивэртдэг юм бол?
1. Бидний хөл, тавхайд маш олон тооны нян гуужсан, үхэжсэн арьсаар хооллон амьдарч байдаг.
Мэдээж ямар ч амьд биетээс гаралтай бүтээгдэхүүн тааламжгүй үнэртэй байдаг. Тиймээс үхэжсэн, гуужсан арьс идсэн нянгууд гулгиж, хахаж цацаж эхэлдэг байна. Нян өндөр чийгшилтэй, тогтмол хэмийн дулаантай орчинд идэвхтэй оршдог. Тэгэхээр зуны цагт битүү гутал өмсөх нь бичил организмуудын хувьд төгс инкубатор болж өгөх аж.
Арьс орлуулагч бүхий л материалыг полимер буюу пластмассаар үйлдвэрлэдэг. Ийм гутал өмсчихөөд явж байна хэмээн мэдрэхийг хүсвэл хөлдөө гялгар уут углаад 10-20 минут яваад үзээрэй. Үр дүн нь таныг тийм ч удаан хүлээлгэхгүй. Гялгар уут чийг дааж, хөл болон хуруу хоорондын орон зай нордог. Ийм зүйл таны эрүүл мэндийг хамгаална гэж үү? Тэгэхээр үнэтэй ч байсан цэвэр арьсан гутал ав, илүү удаан ч өмснө.
Энэ мөн л шивэртэй тэмцэх үеийн чухал мөчүүдийн нэг. Хөлнийхөө үхэжсэн арьсыг гуужуулж байх хэрэгтэй. Чухам энэ л таагүй үнэртэй паразитуудын амьдрах нөхцөл болж байдаг шүү дээ. Үүнийг уушгин чулууны тусламжтайгаар хийж болно. Хөлөө сайтар, ялангуяа хурууны завсарыг сайн угаах хэрэгтэй. Ингэхдээ аль болох үнэргүй, бактерийн эсрэг саван ашигла.
Хөлийн хумс урт ургах нь мөн л бактер үржих таатай нөхцлийг бүрдүүлж байдаг. Чухам урт хумсанд л мөөгөнцөр үүсч, улмаар хөлд нэлэнхүйд нь тархаж байдаг билээ. Мөөгөнцөр бол арьс, салстыг гэмтээдэг нэг төрлийн бактер юм. Тиймээс хумсыг тогтмол авч, цэвэрлэж байх нь чухал. Бактерт үүрлэх боломж олгохгүй байх нь үржихээс сэргийлэх хамгийн сайн арга юм.
Мөн л натурал нэхмэл эдлэл буюу цэвэр хөвөн даавуун алчуур байх хэрэгтэй. Ялангуяа хуруунуудын завсарын орон зайд онцгой анхаарал хандуул. Угаасан хөлөө сайтар арчсаны дараа гэрийн цэвэр шаахай өмсөөрэй.
Миний хувьд энэ зурган дээрх мазь их сайн тохирдог. Энэ бол сурталчилгаа биш. Энэ мазь хямдхан бөгөөд захын эмийн санд зарагддаг. Тосыг харамлах хэрэггүй, гэхдээ хөлнийхөө арьсанд бүрэн шингэтэл нь сайтар түрхэж өгнө. Ялангуяа арьс гуужуулсан хэсэг болон хуруунуудын завсар.
Энгийн найман эдгээр дүрмийг сахихад тийм ч төвөгтэй биш байгаа биз. Тэр дундаа таны хөлнөөс шивэр ханхалж байгаа тохиолдолд. Зөвлөгөөг дагаснаар 5-7 хоногийн дараа гэхэд л сэтгэл амар гутлаа тайлж болохоор болно. Гэхдээ эвгүй үнэрээсээ салчихлаа гээд ариун цэвэр сахихаа орхиж болохгүй. Өөртөө арчаатай байхаас бүү залхуур.