Бичлэгийн тоо 3,329

 Ердөө хэдхэн хоногийн өмнө Азийн аварга болж, өнгөрсөн амралтын өдрүүдэд Азербайжаны нийслэлд болсон “Их дуулга”-ын тэмцээнд алтан медаль хүртэн, 66 кг-ын жинд дэлхийн чансааг тэргүүлэх болсон ОУХМ Д.Төмөрхүлэгийг гаднынхан хэдийнэ сонирхоод эхэлжээ. Жүдо бөхийн хувцас хэрэгслийн үйлдвэрлэл хийгээд олимп, дэлхийн аваргын тэмцээний үеэр хийдэг баримтат кино, цуврал нэвтрүүлгээрээ дэлхийд алдартай “Fighting Films” компани манай тамирчныг нүүр царайгаараа сонгосон нь үүний илрэл юм.

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-той албан ёсны эрхтэйгээр хамтран ажилладаг тус компани Д.Төмөрхүлэгтэй дөрвөн жилийн гэрээ хийсэн байна. Ингэснээр тэд дөрвөн жилийн турш манай тамирчныг өмсгөлөөр хангахаас гадна оролцсон тэмцээн уралдааных нь тухай баримтат кино, нэвтрүүлэг хийх аж. Дэлхийд алдартай компанийн нүүр царай болж, тэр дундаа 30 гаруй жилийн түүхтэй Английн компанитай хамтран ажиллах хоёр дахь монгол хүн нь ийнхүү Д.Төмөрхүлэг болов.

Урьд нь манайхаас Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар тус компанитай хамтран ажиллаж ба гаад Лондоны олимпоор гэрээ нь дуусгавар болсон аж.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7264946/169/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
배너신청
자생병원

배너신청