Бичлэгийн тоо 3,329

УИХ-ын дэд дарга С.Баярцогт оффшор бүсэд байгуулсан компанийнхаа нэрийг хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ бичээгүй “мартсаныхаа” хариуцлагыг хүлээж өчигдөр уг албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ З.Энхболд даргад өгчээ. Швейцарийн банкинд уг компанийнхаа дансыг нээлгэж, сая доллар хуримтлуулсныг нь Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн олон улсын нэгдлээс илрүүлж, шуугиан дэгдсэн билээ. “Найзуудтайгаа нийлж, хувьцааны бизнес хийхээр тэр мөнгийг хуримтлуулсан ч удахгүй эдийн засаг хямарч мөнгөө татсан. Тэнд гурван сая төгрөг л үлдсэн. Үүнийг мэдүүлгийнхээ орлого талд бичдэг байсан. Гэхдээ компанийнхаа нэрийг бичээгүйн төлөө ямар ч хариуцлага хүлээхэд бэлэн” хэмээн тэр мэдэгдэж байв.

Нэг хэсэг шуугиад мартагнаж байсан уг асуудлыг УИХ дахь МҮАН-ын болон бие даагч гишүүд өчигдөр сануулж, түүнд зөвхөн ёс зүйн хариуцлага тооцоод өнгөрч болох гүй, үүний ард улстөрчдийн авлигын сүлжээ ч байж мэднэ, анхааралдаа авна уу гэсэн бичгийг УИХ-ын дарга, АН-ын бүлгийн дарга нарт илгээсэн юм. УИХ дахь АН-ын бүлэг нэлээд удаан хуралдсаны дараа түүнд ёс зүйн хариуцлага тооцох нь зөв гэж үзсэн байна. Улмаар С.Баярцогт гишүүн УИХ-ын дэд даргын албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан аж.


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7209704/65e/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
배너신청
자생병원

배너신청