Сагсан бөмбөгийн “Нью-Йорк Никс” багийн довтлогч Кармело Энтони өөрийн багт Кевин Дюрэнтыг урвуулахаар оролдож байгаа гэнэ. Дюрэнт ирэх сарын 01-нд чөлөөт агент болох билээ. Тиймээс “Никс” баг “Оклахома-Сити”-гийн довтлогчийг өөрийн болгохыг эрмэлзэж байгаа аж.
Энэ талаар Энтони “Бид хоёр ярилцаад бүгдийг хэлэлцсэн” гэж ярьжээ. “Никс”-ээс гадна “Лэйкерс”, “Сан-Антонио”, “Голден Стэйт” багууд Дюрэнтыг сонирхож байгаа юм.
Бичлэгийн тоо 3,329
12 цаг 44 минут