Бичлэгийн тоо 3,329
Тэйлор Свифт, Том Хиддлстон нарын харилцаа маш эрчимтэйгээр гүнзгийрч байгаа аж. Кантри дуучин бүсгүй, Холливудын жүжигчин залуу нар үерхэж эхэлсэн даруйдаа нэг нэгнийхээ эцэг, эхтэй танилцаж амжсан байна.
Эхлээд Том дуучин бүсгүйн ээж, аавтай танилцахаар Нэшвиллыг зорьжээ. Тэйлор бүсгүйн ээж Андреа, аав Скотт нар нь охиныхоо шинэ найз залууд тааламжтай хандсан гэнэ.
Маргааш өдөр нь дурлалт хос хувийн онгоц хөлөглөн Будант Альбионыг зорьж, Хиддлстоны ээж Дианатай уулзсан аж.
Их Британийн папарацци нар ажлаа мундаг хийсэн байна. Тэд хосуудын Томын ээжтэй салах ёс гүйцэтгэж байгаа торгон агшныг баримтжуулж авчээ. - See more at: http://www.wikimon.mn/content/69235.shtml#sthash.tiutC0Ub.dpuf