Бичлэгийн тоо 3,329



АНУ-ын ҮСБХ-ны "Нью Йорк Никс" баг энэ зун томоохон өөрчлөлт хийхээр ажиллаж эхэллээ.

Тус багийн тоглогч хариуцсан босс Фил Жексон багтаа Чикагогийн Д.Роузыг авчран төлөвлөгөөгөө ярилцах үеэрээ энэ зуны хамгийн том наймаа болоод байгаа К.Дюрантыг авч ирэх болно гэдгээ хэлжээ. Мэргэжлийн спортын лигүүдийн хамгийн баян багуудын нэг "Нью Йорк Никс" К.Дюрантад томоохон гэрээ санал болгох бүрэн боломжтой байгаа бөгөөд эхний удаад 26.4 саяын гэрээ санал болгох бодолтой хэмээн ESPN мэдээлж байна.

"Чикаго Буллс", "Лос-Анжелес Лейкерс" багуудыг топ баг болгосон Фил Жэксон энэ зун Никсийг аваргын төлөөх өрсөлдөөнд хүчтэй оруулах үүднээс Дуайт Ховардыг мөн авчрахаар хөөцөлдөж байгаа. Ингэснээр Жефф Хорнасекээр удирдуулсан Никс супер гарааны тавттай болох магадлалтай байна.

1. Dwight Howard

2. Kristaps Porzingis

3. Kevin Durant

4. Carmelo Anthony

5. Derrick Rose

Ф.Жексон тоглогч ахуйдаа Нью-Йоркыг 2 удаа аварга болгож байсан бол одоо 3 дахь аваргын цомыг нь авчрахаар шийджээ.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9183796/f93/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
배너신청
자생병원

배너신청