Бичлэгийн тоо 3,329

Златан Ибрахимович зодог тайлахаар боллоо.

Шведийн домогт довтлогч Златан Ибрахимович Евро 2016 тэмцээнийг өндөрлүүлээд шигшээ багаасаа зодог тайлна гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Ингэснээр 34 настай довтлогчийн хувьд өнөө шөнийн Бельгийн эсрэг хийх тоглолт түүний шар өмсгөлтэй талбайд гарах сүүлчийн тоглолт нь болж магадгүй юм. Орчин цагийн Шведийн хөлбөмбөгийг Златангүйгээр төсөөлөхөд тун бэрх бөгөөд Босни гаралтай энэ залуу 2001 оноос хойш Шар Цэнхэрүүдийн тугийг нэр төртэйгээр өндөрт өргөн 115 тоглолтонд оролцохдоо 62 гоолыг оруулаад байгаа юм. Түүний энэхүү гоолын үзүүлэлт нь Шведийн бүх цаг үеийн амжилтыг тэргүүлдэг бол Шведийн өмсгөлтэй хамгийн олон буюу 148 тоглолтонд оролцсон Андерс Свенссоны амжилтаас 33 тоглолтоор л цөөн байгаа билээ.

Златан Ибрахимович:

“Энэ Европын аваргын тэмцээн миний хувьд Шведийн өмсгөлтэй сүүлчийн тоглолт байх болно. Гэхдээ маргааш л [өнөөдөр] биш гэж найдая. Бид аль болох боломжоороо хол явна гэж итгэж байгаа. Энэ чигээрээ дуусвал сэтгэл дундуур байх уу гэж үү, хэзээ ч үгүй. Яагаад гэвэл би Шведийн ахлагчийн үүргийг гүйцэтгэж байснаараа маш их бахархаж байна. Яг энэ мөчид би дэмжигчиддээ талархлаа илэрхийлэе. Би Олимпийн наадамд ч оролцохгүй ээ”


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9181178/118/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
배너신청
자생병원

배너신청