Бичлэгийн тоо 3,329
Неймарын эцэг түүнд “Реал”, “ПСЖ”, юм уу “Манчестер Юнайтед” клубт очихыг зөвлөжээ



Неймарын эцэг түүнд “Реал”, “ПСЖ”, юм уу “Манчестер Юнайтед” клубт очихыг зөвлөжээ

 

Хоёр жилийн дотор чөлөөт агент болохоор байгаа Неймарт "Реал”, "ПСЖ”, "Манчестер Юнайтед” зэрэг том багууд санал тавьж эхлээд байгаа. Бүр түүний төлөө 192 сая евро төлөхөд бэлэн байгаа гэдгээ ч илэрхийлж эхэлсэн. Тэгвэл түүний эцэг олон санал дундаас "Реал”-ынхыг илүүд үзэж байгаа бололтой. 
 
"Реал” өдгөө 24 настай Бразил тоглогчид жилийн 15 сая еврогийн цалинтай, 6 жилийн гэрээ санал болгож байгаа талаа АВС мэдээллээ. Тэгвэл "ПСЖ” түүнд жилийн 18.5 сая евро төлөхөд бэлэн байгаа бөгөөд урамшууллаасаа хамаараад 28 сая болж нэмэгдэх боломжтой аж. 
 
Харин "Манчестер Юнайтед” түүнд жилийн 17 сая еврогийн цалин амалсан ажээ. "Барселона”-гийн хувьд түүнтэй жилийн 9-14 сая еврогийн цалин өгөхөөр тохиролцсон байгаа аж.  Тэгвэл түүний эцэг "Барселона” клубыг орхиж, дээр дурьдсан гурван багийн аль нэгнийх нь саналыг хүлээж авах зүйтэй хэмжээн зөвлөж байгаа юм байна. 
 
Уг нь Неймар "Барселона”-тай 2022 он хүртэл гэрээгээ сунгах талаар яригдаж байсан хэдий ч хоёр тал тохиролцоонд хараахан хүрээгүй байгаа бололтой. 
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9178160/46d/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
배너신청
자생병원

배너신청