Бичлэгийн тоо 3,329
Нөхрийнхөө талаар бусадтай хуваалцаж болохгүй зүйл

 

Чи найз бүсгүйчүүдтэйгээ гадуур гарч цагийг зугаатай өнгөрүүлж байхдаа нөхрийнхөө талаар өөрийн мэддэгээсээ хамаагүй бага зүйлийг тэдэнд хэлж байхыг зөвлөе. Чи бусдад тохиолдсон хөгжилтэй явдал мөн эксийнхээ чталаар найзуудтайгаа илэн далангүй ярьж болох авч нөхрийнхөө талаар ярихдаа юу хэлэхээ сайтар бодож бай. Учир нь эр хүн өөрийн гэсэн бардам зан, орон зайг үүсгэн байдаг бөгөөд үүнийг нь бүх хүн мэдээд байхыгсайшаахгүй л байх. Гэрлэлт гэдэг нандин зүйлээ өө сэвгүй хадгалж үлдэхэд зориулж хэдэн зөвлөгөөг хүргэе!

 

1. Түүний айдас

Чи мэдээж эхнэр нь учраас нөхрийгөө юунаас айдгийг хэнээс ч илүү сайн мэддэг байх. Гэхдээ тоглоом шоглоомоор найзуудад нь ч юмуу “манай хүн том нохойноос үнхэлцгээ хагартал байдаг ш дээ” хэмээн хэлэх нь эр хүний хувьд маш ичгэвтэр зүйл болох юм.

Тиймээс түүний айдсын талаарх ямар ч зүйлсийг хүнд дэлгэхгүй байх хэрэгтэй. Хэрвээ чи түүний итгэж хэлсэн нууцыг нь хүнд хэлвэл цаашид чамд итгэх итгэл нь алдагдахаас гадна хэр баргийн нууцаа чамтай хуваалцахгүй л болов уу!

 

2. Сексийн амьдралын талаарх яриа

Нөхөр чинь жил ирэх бүр нас нь явж сайхан байсан зүйлс нь бага багаар гундаж, тэр хэрээр бэлгийн чадавхи нь буурах нь дамжиггүй. Яг л эмэгтэй хүний гоо үзэсгэлэн гунддагийн адил. Тиймээс ор дэрний асуудлаа тэр тусмаа нөхрийнхөө сексийн чадавхийн талаар тодорхой яриад байх нь зохимжтой бус. Найз хүүхнүүддээ үнэхээр энэ талаар яримаар байвал нөхрөө аль болох сайхнаар ярьж магтаад л орхих хэрэгтэй илүү гүнзгийрэх хэрэггүй.

 

3. Түүний ядаргаатай дадал зуршлых нь талаар ярих

Нөхрийнхөө гэртээ гаргадаг элдэв жижиг сажиг дутагдлыг найз нартаа ярих нь тэдэнд сөрөг сэтгэгдэл үлдээхийг сана. Хэдийгээр чи үүнийг санаандгүйгээр хөгжилдөх маягаар хэлсэн байсан ч тэдэнд чиний нөхрийг чамаас доор бодох сэтгэгдэл шууд л төрдөг гэдгийг мэдэж авах нь зүйтэй. Тиймээс нөхөртэйгөө зөвлөлдөж яриагүй асуудлыг нь хүнд ярих нь хамгийн
буруу.

 

4. Нөхрийнхөө орлого болон ажлын талаар нь ярих

Бидний амьдарч буй нийгэм эрчүүд бүхнийг чадаж, тэд бүгдийг удирдаж байдаг цаг хэдийн өнгөрч тэднээс дутахгүй чадалтай эмэгтэйчүүд гарч ирсээр байна. Тиймээс нөхрөө ажилдаа үргэлж амжилт гаргаж гялалзах ёстой юм шиг түүнд ханддагаа болих.

Уналт, бууралт, алдаа, оноо нь ажлын амжилтанд нь нөлөөлөхөд энэ бүгдийг гэр бүлийн хүрээнд ярилцаж шийдэх хэрэгтэй. Тэрнээс чи найзууддаа түүний бүтэлгүйтэл болон бага орлого олж байгааг хэлэх нь түүнийг эр хүнийнх нь хувьд гутаан доромжилсон хэрэг болох юм.

 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9296298/ea8/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
3289 Америкт зикагийн халдвартай хүүхэд мэндлэв [1] 2016-06-29 2423
3288 Өглөө 6 цагт босох 6 шалтгаан [1] 2016-06-28 2473
3287 Лионель Месси сая саяын орлогыг яаж олж, юунд үрдэг вэ? [1] 2016-06-28 2281
3286 Кармело KD-г “Нью-Йорк” руу урвуулна 2016-06-28 2435
3285 Кевин Лав олимпод оролцохгүй 2016-06-27 2397
3284 Тэд дотноссоор 2016-06-27 2474
3283 Манайхны үнэн нүүр царай сүүлийн зураг бүр алахнээ [1] 2016-06-27 2481
3282 Манайхны үнэн нүүр царай сүүлийн зураг бүр алахнээ 2016-06-27 2350
3281 Харандаан дээр урласан ер бусын бичил барималууд 2016-06-24 2462
3280 Cупер төлөвлөгөө бүтэх болов уу? 2016-06-24 2407
3279 Гарет Бэйлийн нэрээр хотоо нэрлэжээ 2016-06-24 2426
3278 Араар тавьдаг эрчүүдийн гаргадаг 9 шинж чанар 2016-06-23 2181
3277 Халуухан европын халуухан залуу минь баяртай 2016-06-23 2218
3276 "Чикаго буллс" Д.Роузыг явууллаа 2016-06-23 2229
3275 Неймарын эцэг түүнд “Реал”, “ПСЖ”, юм уу “Манчестер Юнайтед” клубт очихыг зөвлөжээ 2016-06-21 2284
3274 Кристен Стюарт найз бүсгүйгээ аавтайгаа танилцуулжээ 2016-06-21 2263
3273 Уэльс хэсгээ тэргүүллээ 2016-06-21 2215
3272 Эрэгтэй хүний физиологийн тухай 16 сонирхолтой баримт 2016-06-20 2193
3271 Хамгийн алдартай шинжлэх ухааны зөгнөлт ертөнцүүд 2016-06-20 2389
3270 Дэлхийн хамгийн гайхамшигтай дурсгалт газруудыг хэрхэн босгосон бэ? 2016-06-20 2391
배너신청
자생병원

배너신청