Бичлэгийн тоо 3,329
Кевин Лав олимпод оролцохгүй
Сагсан бөмбөгийн “Кливлэнд Кавальерс” багийн довтлогч Кэвин Лав АНУ-ын олимпийн шигшээ багт урьсан урилгаас татгалзаж, өөрийн тамирчны замнал дахь хамгийн урт удаан үргэлжилсэн улирлын төгсгөлд сайтар амарч авах шийдвэрийг гаргажээ. Лав 2012 оны Лондонгийн олимпод оролцож, шигшээ багтайгаа хамт алтан медаль зүүж байсан билээ.
Удахгүй Бразилийн Рио-де-Жанэйро хотод зохиогдох олимпийн наадамд оролцох АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүн тодорсон байна. Тэд бол хамгаалагч Кайри Ирвинг, Кайл Лоури, ДеМар ДеРозан, Клэй Томпсон, Жимми Баттлер, довтлогчид болох Кевин Дюрэнт, Кармело Энтони, Пол Жорж, Дрэймонд Грийн, Харрисон Барнс, төвийн тоглогчид болох ДеМаркус Казинс, ДеАндре Жордан нар юм.
Эх сурвалж www.wikimon.mn