Бичлэгийн тоо 3,329

 Оюу Толгой ХХК-ийн ажилтан М.Эрдэнэтэй Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хосын төрөлд алтан медаль аваад ирсний дараахан уулзаж, ярилцлаа.

-Аварга болсонд баяр хүргэе.

-Баярлалаа.

-Оролцсон тэмцээнийхээ талаар танилцуулах уу?

-Азийн аварга шалгаруулах дартсын ес дэх удаагийн тэмцээн Хонконг хотноо өнгөрсөн сарын 19-21-нд болж өндөрлөлөө. Энэ тэмцээнд 20 орны 248 тамирчин оролцсон. Манай улсаас би өөрөө багаа удирдаж, тавуулаа оролцсон байгаа. Миний түрүүлсэн хосын төрөлд 128 баг 32 хэсэг болж, хасагдах журмаар тоглосон. Аваргын төлөө Бельги улсын багтай тоглож 2:0-ээр хожсон. Манай улсын энэ төрлөөс анх удаа томоохон шагнал авлаа.

-Азийн аваргын тэмцээнд Бельги улсын баг оролцож болох уу. Энэ спортын хувьд дүрэм нь өөр байдаг юм уу?

-Азийн аварга шалгаруулах олон улсын нээлттэй тэмцээн учраас аль ч улсаас оролцох боломжтой. Тиймээс Азийн бүх улсаас гадна АНУ, Бельги, Норвеги, Испани улсын тамирчид оролцсон байгаа.

-Энэ спортоор хичээллээд хэдэн жил болж байна. Өмнө нь ямар уралдаан тэмцээнд оролцож байсан бэ?

-Энэ тэмцээн бол гадаадын дөрөв дэх удаагийн тэмцээн. Санхүүгийн байдлаас шалтгаалаад голдуу Азид болсон тэмцээнүүдэд оролцдог. Манай улсад дартс хөгжөөд 20 орчим жил боллоо. Эхний үед хүмүүс дартсыг спорт биш тоглоом гэж ойлгодог байсан. Харин сүүлийн жилүүдэд спорт гэж хүлээн зөвшөөрч эхэлсэн байгаа. Нийтийн биеийн тамирт хувь нэмэр оруулж байна гэж үзсэн. Тиймээс тамирчдад спортын цол зэрэг олгохоор болсон. Миний хувьд бүр багаасаа л энэ спортыг мэддэг байсан. Харин 1998 оноос хойш идэвхтэй хичээллэж байна. Бас Монголын дартс сонирхогчдын холбооны тэргүүнээр ажилладаг. Би “Оюу толгой” компанийн ажилтан болоод гурван жил болж байна. Сүүлийн нэг жил 14 хоногийн амралтын хугацаандаа бэлтгэлээ хийж байсан. Уурхай дээр бол ажлынхаа чөлөө заваар оройн цагаар бэлтгэлээ хийнэ. Би дартсын талаар ажилтнуудад байнга танилцуулж байна. Хэдийгээр манай холбооны хувьд өөрийн гэсэн заал танхимгүй, санхүүгийн хувьд бэхжээгүй ч сүүлийн жилүүдэд хүмүүс нэлээд сонирхож эхэлсэн. Миний хувьд Оюу толгойд ажиллаж байгаадаа их баяртай байдаг. Учир нь хүссэн тэмцээндээ оролцох санхүүгийн баталгаатай болсон. Ажлаа зохицуулж, бэлтгэлээ хийх боломжтой. Энэ бол надад олдож байгаа давуу талууд.

-Дартсын спортын онцлог юу байдаг вэ?

-Энэ спорт Англи улсад 1700-гаад онд үүссэн түүхтэй. Дартсын спортыг хамгийн шударга гэж үздэг. Хичээллэхэд тусгай заал танхим хэрэггүй. Ердөө 2.5 метр өргөн газар байхад тоглож болдог. Орон зайн хувьд боломжтой. Бас хичээллэх хүнд хөрөнгө мөнгө тийм ч их шаардлагатай биш. Үндсэндээ 250 мянган төгрөгөөр бүх хэрэгслээ авчихдаг. Нэг удаа авчихсан байхад нэлээд олон жил хэрэглэнэ. Хэрэглээний явцад эвдэрсэн бол бага зэрэг засвар үйлчилгээ хийх шаардлага гарна. Энэ спорт сэтгэн бодох чадвар сайжруулж, ой тогтоолтыг нэмэгдүүлнэ. Хүн зүгээр шидээд байхгүй. Эхлээд энд, дараа нь тэнд ононо гэх мэтээр үргэлж тооцоолдог. Биеийн баримжаа, нүдний хараа оролцож маш их төвлөрөл явагдана. Бас асар их хөдөлгөөн ордог. Өндөр оноо авах гэж шидсээр байгаад өөрийн мэдэлгүй 2-3 цаг болсон байдаг. Үндсэндээ 2.3 метрийн зайд 30 секундад хоёр удаа алхдаг. Бильярд нэг цаг тоглоход 5 км алхдаг гэдэг. Тэгвэл дартсын хувьд үүнээс ч олон км алхдаг.

-Дараа дараагийн ямар уралдаан тэмцээнд оролцохоор төлөвлөж байгаа вэ?

-Ирэх долдугаар сард Бээжингийн нээлттэй тэмцээн болно. Наймдугаар сард Дэлхийн цомын тэмцээн БНХАУ-ын Шанхай хотод болно. Энэ оны 10 дугаар сард АНУын Лас-Вегаст болох олон улсын тэмцээнд оролцох урилга авсан. Тамирчдын хувьд олон уралдаан тэмцээнд оролцсоноор туршлага хуримтлуулна. Бие биенээсээ суралцана. Давуу тал их бий. Дартсын спортын хувьд дэлхийн аварга шалгаруулах тэмцээн олимп шиг өндөр шалгууртай. Манай улсын хувьд зөвхөн Ази тивийн аврага болсон хүн л оролцох эрхтэй. Хосын төрөл ордоггүй болохоор ганцаарчилсан төрөлд тивдээ түрүүлж оролцох эрхээ авна гэсэн үг. Манай тамирчдын хувьд ийм хэмжээнд арай хүрээгүй байна л даа.

-Ярилцлага өгсөнд баярлалаа. Спортын амжилт хүсье.

-Баярлалаа.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7278965/6ae/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
3289 Дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хотоор Сингапур нэрлэгджээ 2015-03-07 2042
3288 Х.Тэмүүжингийн зарласан 4 сая ам.долларын авлигын “эзэн” нь шинэхэн сайд Д.Дорлигжав юм биш үү? 2014-12-08 2044
3287 Шинэ жилийг өвөрмөц тэмдэглэдэг улс орнууд 2014-12-29 2045
3286 Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 18 дугаар хуралдааны дүнг хэлэлцэв 2014-11-02 2047
3285 Селфинээс болж дайн дэгдэх шахав 2015-01-19 2047
3284 Т. Батцэцэгийн Дэлхийн мисст оролцож байгаа үеийн зургууд [1] 2014-12-13 2048
3283 Мадагаскарын оцон шувуунууд: 5 хувийн боломжийг олж хар! 2014-12-26 2053
3282 Хадан хясаан дээр байгуулагдсан гайхалтай хотууд 2014-11-19 2057
3281 3,5 сая ам.долларын үнэтэй ”Iphone 6” үйлдвэрлэжээ 2015-02-13 2058
3280 Манай гаригийн хамгийн хөгшин хүн 117 насны ойгоо тэмдэглэж байна 2015-03-05 2059
3279 Чингисийн онгоныг Хэнтийгээс олсон гэв 2014-11-07 2061
3278  С.Баярцогтыг огцруулах хүсэлт гаргалаа 2015-02-15 2061
3277 Эмний тоо юуг анхааруулдаг вэ? 2015-02-04 2064
3276 Амжилттай ажиллах үр дүнтэй аргууд 2015-03-31 2064
3275 Хамгийн галзуу үс засалттай хүмүүс 2014-11-12 2066
3274 Хятадад замын ажилчид 700 жилийн настай хүний булш олжээ 2014-11-11 2067
3273 Дуучин Сэрчмаа өвөрлөгч нөхрөөсөө мөнгө нэхэн машиных нь цонхыг хага цохиж байжээ 2015-03-31 2073
3272 УИХ-ын эмэгтэй гишүүд “Ээлтэй ертөнц” ТББ-ын төлөөлөлтэй уулзлаа 2014-12-03 2075
3271 Анчелотти Мессиг магтав 2015-01-11 2076
3270 Янз бүрийн зүйлсийн хөгжилтэй хоршил 2014-12-16 2077
배너신청
자생병원

배너신청