Бичлэгийн тоо 3,329
 Улаанбаатар хот агаарын бохирдлыг бууруулах үүднээс түүхий нүүрсний хэрэглээг шахмал түлшээр солих тухай идэвхтэй ярьж байсан ч амжилт олоогүй. Цахилгаан станцад тулгуурлан байгуулж буй шахмал түлшний үйлдвэр ирэх намраас ашиглалтад орох сураг дуулдаж байгаа бол, Булган аймагт нээсэн үртсэн түлшний үйлдвэрийн сураг тасраад удаж байна. Тэгвэл энэ түлшийг гарын дорх түүхий эд ашиглан гэртээ үйлдвэрлэж байгаа нэгэн бууралтай бид уулзлаа. Хөгшинтэйгээ хамжиж анх өрхийн хэрэглээндээ зориулан гурван жилийн өмнө үйлдвэрлэсэн шахмал түлш нь олны талархлыг хүлээж, энэ өвөл багагүй захиалгатай байсан талаараа тэд ярилаа. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн өндөр настан Д.Равдантай уулзаж, ярилцсанаа хүргэж байна.

-Гэртээ үйлдвэрлэсэн таны шахмал түлш Орхон аймагтаа нэлээд нэртэй болсон байна. Анх энэ түлшийг хийх санаа хэрхэн төрсөн бэ?

-Манайх гурван жилийн өмнө эрлийз үнээ авсан юм. Тэгээд үхрийн баасаа хашаанд хог болгохгүйн тулд нүүрсний нунтаг хогтой зуурч, өрхийн хэрэглээний түлшээ базаасан. Аль аль нь элбэг, бас үнэгүй. Их үр дүнтэй болсон. Өмнө нь өвөлдөө гурван “Портер” мод түлдэг байсан бол түлш ашиглах болсноор нэг “Портер” хангалттай хүрэлцдэг болсон. Ойр хавийнхан мэддэг болж, хэрэглэдэг хүн ч цөөнгүй болсон. Тэгсэн өнгөрсөн онд хүн амын тооллого манайхаас эхлэхэд дарга нар ирж үзээд сайшаасан. Орхон аймгийн 19 багийн дарга нар ирж, үзсэнээр хүмүүст тустай ажил байна гэдгийг ойлгосон. Ингээд бяцхан үйлдвэрлэл маань нэлээд үр дүнд хүрч, энэ жил нэлээд хэмжээний захиалга аваад байна.

Тэд аравдугаар сарын дунд гэхэд 100 мянган ширхэг шахмал түлш хийхээр төлөвлөжээ

-Түлш дулаанаа хэр хадгалж чадаж байна вэ?

-Үхрийн баас, нүүрсний хогоо ижил хэмжээтэй холиод хатаадаг юм. Нэг шахмал түлш нэг кг болдог. Хөгшин бид хоёр дөрвөн ширхгийг хийчихэд зургаан цаг хангалттай асаад улаан нурамтайгаа байдаг юм. Дулаанаа маш сайн хадгална.

-Танайх өвлийн хэрэгцээндээ хэдий хэрийг түлдэг вэ. Энэ жил хэр их захиалга авав?

-Хоёр тонныг хэрэглэдэг. Ямар ч байсан 10 тонныг хийх төлөвлөгөөтэй байна. 100 мянган ширхэг гэсэн үг. Гар ажиллагаа ихтэйгээс гадна дөрөвдүгээр сарын 20 гартал эхлүүлж чадаагүй. Хүйтэн, урт хавар боллоо. Дулаарахаар хийхгүй бол хөлдчихөөрөө олигтой шатахгүй. Захиалга их авсан болохоор шахмал түлшээ хатаах гэж төмөр саравч барьсан. Тийм болохоор олон тоогоор үйлдвэрлэх боломжтой болж байгаа юм. Өнгөрсөн зун бороо хур ихтэй байсан болохоор түлш норчих гээд цөөн цөөнөөр л хийсэн. Норгож болдоггүй. Гол нь үхрийн баасаараа нүүрсний үйрмэгийг барьцалдуулж байгаа юм шүү дээ. Тийм болохоор мод хэмнээд, агаарын бохирдлыг ч бууруулах сайн талтай. Нэг ёсондоо байгальд ээлтэй түлш болж байгаа юм.

-Оюуны өмч гэж хүмүүс нэлээд ярих болсон. Хэн нэгний санааг ч хулгайлах нь элбэг үзэгдэл болоод буй. Таны хувьд үйлдвэрлэлээ патентжуулж авах бодол бий юү?

-Байлгүй яах вэ. Энэ төрлийн түлш шахдаг зориулалтын машин Хятадад байдаг гэсэн. Одоохондоо бидний мөнгө хүрэлцэхгүй байгаа. Тийм машинтай болж аваад албан ёсоор патентжуулах бодолтой байгаа. Гэхдээ би үйлдвэрлэлийнхээ аргыг хүмүүст хэлж өгдөг юм. Дарга нар ч гэсэн хэлдэг гэсэн. Ялангуяа, малтай айлуудад. Түлшиндээ ч нэмэртэй, утаа униар бага ялгаруулна гэж. Манай хажуугийн айл нэлээд олныг хийчихсэн байсан. Энэ чинь л хүнд хүрч байна гэсэн үг шүү дээ. Нэг хэсэг манай энэ хавийнхан үхрийн баасандаа тээглэж уначих гээд явдаг байсан. Одоо тэр нь олдохоо байж эхэлж байна шүү дээ. Манай Эрдэнэтийнхэн хангай газрынх гээд модоор туйлдаг байсан. Одоо Баян-Өндөр уул нь хүртэл нүцгэрсэн. Булган аймгийн харьяа болохоор өөрийн мэдлийн ойгүй, гоожин ховор. Нэг “Портер” мод л 200 мянган төгрөг шүү дээ. Шуудай нүүрс нь таван мянган төгрөг. Тэгэхээр айл болгон хийж байвал аштай юу гэж боддог юм.

-Таныг өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр нэлээд үр дүнтэй ажиллаж байгаа гэж дуулсан. Өөр ямар үйлдвэрлэл эрхэлдэг вэ?

-Ер нь зүгээр суухгүй ээ. Түлшнээс гадна боролзгоноор гудамж, талбай цэвэрлэх зориулалттай шүүр хийгээд таван жилийн нүүр үзэж байна. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр жилдээ 5000 орчмыг авдаг юм. Мөн сургууль, цэцэрлэг, хивсний үйлдвэр гээд албан байгууллагууд авна. Дэрсэн шүүр хугарч, нахилзаад гаднах хог цэвэрлэхэд хэцүү байдаг болохоор миний шүүр их үнэлэгдэж байгаа. Ажиллагаа бас нэлээд орно оо. Булган аймгийн Ингэт орж боролзгоноо хадна. Гоожин авна. Гудамжны хог цэвэрлэсэн шүүрээр гэрээ шүүрдэхгүй болохоор зах зээлгүй болно гэж айлтгүй. Түүнээс гадна “Эрдэнэт” хивсний үйлдвэрт жилдээ 1500 орчим сойз хийж өгдөг. Хивсний машинуудын нарийн завсрыг цэвэрлэх зориулалттай.

-Яаж энэ болгоныг хийх санаа төрдөг юм бэ?

-Анх хивсний үйлдвэрийнхэн сойз хийлгэх уралдаан зарлаад гурван хүн оролцож, минийх шалгарсан. Модоо харуулдаад, арван үеэр мяндсаа сүвлэж, лакдаад их гоё хийсэн. Нөгөө хоёр маань миний шүд шиг юм хийчихсэн байсан. Одоо бол зах зээлээ бүрэн олчихсон. Зарим хүн хуурах гээд өөрсдийгөө хуурсан л юм хийх юм. Тэгж болохгүй. Аль болох чадах хэмжээндээ чанартай юм хийх хэрэгтэй. Миний хийсэн юмнууд чанараараа л хожоод байгаа юм (инээв). Тийм ч учраас надаас өөр хүн хийдэггүй. Энэ он гараад 700 ширхгийг нийлүүлчихээд байгаа.

-Мяндас, мод гээд нэлээд үнэтэй түүхий эд ордог юм байна. Ашиг гарах юм уу?

-Нэг боодол мяндас 75 мянган төгрөгийн үнэтэй. Гэхдээ бид худалдаж авахын оронд хаягдал ашигладаг. Хивсний үйлдвэрийнхэн ноос боодог мяндсаа тас тас хайчлаад хог руу хаячихдаг. Түүнийг нь би мастертай нь яриад шуудайд хийгээд хадгалуулж байхаар тохирсон юм. Нэг ёсондоо өөрсдийнх хаягдлыг ашиглаад бүтээгдэхүүн хийж өгч байгаа юм.

-Та хоёр энэ бүх ажлаа яаж амжуулдаг юм бэ?

-Хоёр хүүхэд аваад цалинтай ажиллуулдаг юм. Ер нь манай хөгшин хамаг гол ажлыг нугалдаг. Энэ жил шахмал түлш их хэмжээгээр үйлдвэрлэх учраас улирлын чанартай хэдий ч 3-4 хүн ажлын байртай болгохоор төсвөө тооцоод байгаа. Нэг хүнийг 200 мянган төгрөгөөр цалинжуулна. Ер нь төдий тооны хүнийг байнга ажиллуулж ч болж байгаа юм. Зун нь түлшээ, өвөл нь шүүрээ хийлгэнэ. Хөгшин бид хоёр энэ жил ажил сайн байвал олсон орлогоороо сан байгуулъя гэж ярьж байгаа. 100 мянган ширхэг түлшээ борлуулахад 15 сая төгрөг болно. Мэдээж ажилчдын цалин, зардал мөнгөө хасна шүү дээ. Тэгээд сангаасаа эхний ээлжинд нэг машин аваад түлш захиалсан айлууддаа хүргээд өгчихдөг болох санаатай. Зурагтаар зар өгчихвөл тэр дороо л зарагдах юм билээ. Сүү, цагаан идээ боловсруулах том ажил бас бий.

-Сүү цагаан идээ гэснээс танай үнээ эрлийз гэж та дээр хэлсэн. Ямар үүлдрийнх эрлийз вэ. Сааль хэр авч байна вэ?

-Сүүний ферм хөгжүүлэх зорилгоор оруулж ирсэн “Алатау” үүлдрийн эрлийз үнээ байгаа юм. Үнээний фирмтэй хүнээс худалдан авч байсан. Одоо гурван үнээнээсээ өдөрт 30 литр сүү авч байна. Зун дулаараад ирэхээр нэг үнээнээс өдөрт 20 литр сүү саана. Хөгшин бид хоёр сүүгээ түүхийгээр нь зардаг байсан болохоор хүмүүс чанарыг нь мэдчихээд одоо ирээд аваад явцгаадаг юм. Зун нь манай хөгшин сүүгээ боловсруулж, цагаан идээ хийнэ. Чихэртэй ааруул, ээзгийнээс эхлээд тогоо хүртэл нирнэ. Ноднин би орос ном уншиж байгаад молоко хийх найрлага олсон. Тэр жороороо туршиж үзээд их гоё молоко болсон. Энэ зунаас бид хоёр молоко хийхээр төлөвлөж байгаа. Бас тарган зайрмаг хийж зардаг юм. Таргандаа байгалийн жимсний шүүс холиод 50, 100 төгрөгөөр зарахаар хүүхдүүд дуртай байдаг. Энэ жилийн гол зорилго шахмал түлшний үйлдвэрлэлээ өргөжүүлж, монгол брэндийн молокотой болох л байна даа хэмээв.

Д.Равдан гуай ирэх долдугаар сард 80 насныхаа ойг тэмдэглэх гэж буй гэнэ. Тэтгэвэртээ гараад 20-иод жилийн нүүр үзэж буй тэрбээр өмнө нь Завхан, Орхон аймгийн Кино театрын даргаар ажиллаж, Завхан аймагт 300 хүний суудалтай, “Улиастай” нэртэй анхны кино театр бариулж байсан нэгэн. Гэргий Н.Сосорбарам гуай түүнээс дутахгүй ажилтай. Өглөө сүүндээ гарахынхаа өмнө хувингаа бариад малынхаа баасыг хурааж, түлшээ хийчихээд сүүгээ сааж, цагаан идээгээ боловсруулна. Тэдний ажил дуусахгүй үргэлжилнэ. 80 нас гарч буй энэ буурлууд залуусаас дутахгүй шинийг санаачилж, хийж бүтээж байгаагаас бид үлгэр дуурайл авч, зүгээр сууж байгаагаасаа ичмээр санагдсанаа энэ дашрамд хэлэхийг хүсэв.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7259687/db7/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
3289 Дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хотоор Сингапур нэрлэгджээ 2015-03-07 2042
3288 Х.Тэмүүжингийн зарласан 4 сая ам.долларын авлигын “эзэн” нь шинэхэн сайд Д.Дорлигжав юм биш үү? 2014-12-08 2044
3287 Шинэ жилийг өвөрмөц тэмдэглэдэг улс орнууд 2014-12-29 2045
3286 Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 18 дугаар хуралдааны дүнг хэлэлцэв 2014-11-02 2047
3285 Селфинээс болж дайн дэгдэх шахав 2015-01-19 2047
3284 Т. Батцэцэгийн Дэлхийн мисст оролцож байгаа үеийн зургууд [1] 2014-12-13 2048
3283 Мадагаскарын оцон шувуунууд: 5 хувийн боломжийг олж хар! 2014-12-26 2053
3282 Хадан хясаан дээр байгуулагдсан гайхалтай хотууд 2014-11-19 2057
3281 3,5 сая ам.долларын үнэтэй ”Iphone 6” үйлдвэрлэжээ 2015-02-13 2058
3280 Манай гаригийн хамгийн хөгшин хүн 117 насны ойгоо тэмдэглэж байна 2015-03-05 2059
3279 Чингисийн онгоныг Хэнтийгээс олсон гэв 2014-11-07 2061
3278  С.Баярцогтыг огцруулах хүсэлт гаргалаа 2015-02-15 2061
3277 Эмний тоо юуг анхааруулдаг вэ? 2015-02-04 2064
3276 Амжилттай ажиллах үр дүнтэй аргууд 2015-03-31 2064
3275 Хамгийн галзуу үс засалттай хүмүүс 2014-11-12 2066
3274 Хятадад замын ажилчид 700 жилийн настай хүний булш олжээ 2014-11-11 2067
3273 Дуучин Сэрчмаа өвөрлөгч нөхрөөсөө мөнгө нэхэн машиных нь цонхыг хага цохиж байжээ 2015-03-31 2073
3272 УИХ-ын эмэгтэй гишүүд “Ээлтэй ертөнц” ТББ-ын төлөөлөлтэй уулзлаа 2014-12-03 2075
3271 Анчелотти Мессиг магтав 2015-01-11 2076
3270 Янз бүрийн зүйлсийн хөгжилтэй хоршил 2014-12-16 2077
배너신청
자생병원

배너신청