Бичлэгийн тоо 3,329
МАНАЙ УЛС УРАНЫ НӨӨЦӨӨР ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭХ 10 ОРНЫ ТООНД БАГТЛАА
Уншсан 13613 vote 0 2013.04.19 17:37:06Францын “Арева”-гийн охин компани “Арева Монгол”-ын хайгуул хийж буй Зөөвч-Овоо орд 54000 тонн ураны нөөцтэй болох нь тогтоогджээ. Дэлхий дээр сүүлийн 20 жилд ураны ийм том нөөц илрээгүй аж. Түүнчлэн одоогоос хоёр жилийн өмнө мөн тэдний хайгуулын тусгай зөвшөөрлийг нь эзэмшдэг Дулаан-Уул орд 9600 гаруй тонн ураны нөөцтэй болохыг баталсан билээ.
Ингэснээр
манай улсын ураны нийт нөөц хоёр дахин өсөж, дэлхийд тэргүүлэх 10 орны
тоонд багтаж буй аж. Арван таван жилийн өмнөөс Монголд ураны хайгуул
хийж эхэлсэн “Арева Монгол” компани өдгөө Дорноговийн Сайншандын сав
нутагт 3568 ам км газрыг хамарсан 12, Сүхбаатар аймгийн Дарьгангад 7448
ам км газар бүхий 16 лиценз эзэмшиж буй юм байна.