Бичлэгийн тоо 3,329
Өндөр хүчдэлийн шугамын шон нь махчин шувуудын үүрлэх төдийгүй нүүдлийн үедээ сууж амрах, идэш тэжээлээ алсаас ажиглах, өндрөөс ангуучлахад онцгой үүрэгтэй “хэрэгсэл” юм. Бусад шувуудын хувьд ч нүүдлийн үедээ амарч алжаалаа тайлдаг нэг ёсны “дэн буудал”. Гэтэл энэхүү “дэн буудлын” бүтэц, хэлбэрийн хоцрогдсон, тохиромжгүй, хамгаалах тоноглолгүй байдал нь шувууд олноор хорогдох гол шалтгаан болж байна. МУИС, Монголын шувуу судлалын нийгэмлэгийн хамтарсан судалгаагаар өнгөрсөн онд л гэхэд 41 зүйлийн 945 шувуу эл хоцрогдсон бүтээн байгуулалтын золиос болжээ. Үүн дотор манайд төдийгүй дэлхийд ховордсон 13 зүйлийн шувуу байгаа юм.


Оны өмнөхөн манай улс идлэг шонхрыг үндэсний бахархалт шувуугаар зарласан. Түүнчлэн жил бүр арабуудад өндөр үнээр худалдаалахаа ч зогсоосон. Гэтэл энэ шувуу цахилгаанд цохиулж болон утас мөргөж, ганцхан жилийн дотор 160-аар хорогджээ. Засгийн газрын 2011 онд баталсан “Үнэлгээ, төлбөр хураамжийн хэмжээг шинэчлэн батлах” тогтоолд нэг идлэг шонхрыг 11.760 ам.доллар буюу 16 сая төгрөгөөр үнэлэхээр заасан. Үүгээр тооцвол өнгөрсөн жил утас мөргөж, цахилгаанд цохиулж амиа алдсан идлэг шонхрын хохирол хоёр тэрбум 560 сая төгрөг болж байна. Өмнөх онд манай улс арабуудад 136 идлэг шонхор бариулсныхаа хариуд 1.6 сая ам.доллар буюу хоёр тэрбум 176 сая төгрөг улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлжээ. Гэтэл үүнээс хэдэн зуун саяар илүү хэмжээний хохирол төлөх эзэнгүй үлдэж байна. Арабуудад шонхор экспортлохоо больсон хэрнээ өндөр хүчдэлийн шонгоос болж амиа алдаж буй идлэг шонхортоо санаа тавиаг үй л байна. Энэ янзаараа үргэлжилсээр байвал жил бүр хоёр тэрбум гаруй төгрөгийн хохирол учирсаар л байх нь. Цаашлаад манай үндэсний бахархалт шувуу устахыг ч үгүйсгэх аргагүй.

Манай орны өндөр хүчдэлийн шугамын шонгуудын дийлэнх нь ОХУ, Мексик, Африк зэрэг оронтой төстэй, хоцрогдсон бүтэцтэй. Эдгээр шонгийн газардуулагчтай холбогдсон төмөр хөндлөвч ба цахилгаан гүйдэлтэй утас хоёрыг шувуу холбож, богино холбоо үүсгэн амь эрсэддэг. Түүнчлэн хүчдэл бүхий хоёр утсанд далавчаараа зэрэг хүрч тогонд цохиулах нь ч бий. Шувууд амарч, алжаалаа тайлах гэсэн биш эсрэгээрээ амиа алдах энэхүү шонгуудыг манайд зоогоод олон жилийг элээж буй. Тиймээс холбогдох газрууд нь өндөр хүчдэлийн шугамын шувуудад үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах талаар цөөнгүй ажил хийсэн байна. Тухайлбал, төмөр хөндл өвч дээр шувуу суухаас сэргийлж хадаас, үргээгч сэнс зэргийг байрлуулжээ. Мөн шаазан тусгаарлагчаас хоёр тийш 70-80 см зайд цахилгаантай утсыг туузаар ороосон байна. Харамсалтай нь эдгээр нь шувуудад хамгаалалт бус, харин ч цаазын тавцан болдог аж. Төмөр хөндлөвч дээр хадаас зоох нь шувуудад цахилгаантай утас руу ойртож суух нөхцөлийг бүрдүүлдэг байна. Эрчим хүчний компанийнхан 15 кВ-ын 61 км үргэлжлэх шугамын төмөр хөндлөвчтэй 527 шонгийн 122-т нь шувуу суухаас сэргийлсэн хадаас байрлуулжээ. Гэтэл хадаастай шонгийн ойролцоо үхсэн шувууны тоо жирийнхээс илүү олон байсан нь өнгөрсөн жилийн судалгаагаар тогтоогдсон байна. Цахилгаантай утсыг шаазан тусгаарлагчаас тусгаарлан туузаар ороох нь уг нь давгүй л санаа. Гэхдээ эдгээр тууз нь цаг агаарын нөл өөгөөр төд удалгүй салбайгаад унжчихдаг байна. 70 км үргэлжлэх шугамын цахилгаан гүйдэлтэй утсуудыг шаазан тусгаарлагчаас хоёр тийш 70- 80 см зайд тусгаарлагч туузаар ороожээ. Туузаар ороосон шонгийн дэргэд нийт зургаан зүйлд хамаарах 57 шувуу, харин туузаар ороогоогүй шонгийн хажууд зургаан зүйлийн 19 шувуу тогонд цохиулж үхсэн байсан гэнэ. Тууз ороосон шонгийн хүчдэлд цохиулж хорогдсон шувуудын тоо жирийнхээс 3.2 дахин их байна гэсэн үг.

Цахилгаанд цохиулахаас гадна амиа алдах эрсдэлт нэг зүйл нь утас мөргөх аюул юм. Өнгөрсөн жилийн байдлаар 19 зүйлийн 89 шувуу утас мөрг өж хорогджээ. 2007-2009 оны судалгаагаар 43 зүйлийн 561 шувуу утас мөргөж үхсэнээс 73 хувь нь монгол ногтруу байв. Үдшийн бүрэнхий, эсвэл шөнө нисдэг, том биетэй, богино зайд нисэх чиглэл, хурдаа саах чадвар муутай шувууд утас мөргөж үхэх нь олонтаа гэнэ. Тиймээс шувуудад сайн харагдахуйц тэмдэг, зүүлт, бөмб өлөг зэргийг утсанд бэхлэх шаардлагатай юм.

Шувуудыг хүчдэлд цохиулахаас хамгаалах арга бий юү

Цахилгаан гүйдэлтэй утас, газардуулагчтай холбосон төмөр хөндлөвчийг тусгаарлагчаар бүрхэх нь шувуудыг хамгаалдаг. Энэ аргыг дэлхийн олон оронд хэрэглэж буй. “Шаазан тусгаарлагч, төм өр хөндлөвчийг хуванцраар бүрэх хэрэгтэй. Мөн шаазан тусгаарлагчаас хоёр тийш гарсан утсыг резин тусгаарлагчаар бүрж, холбогч утас (jumper)-ыг төмөр хөндл өвч доогуур оруулж, нэг метр урттай резин тусгаарлагч углах зэрэг арга хэмжээ авах боломжтой” хэмээн МУИС-ийн багш, Монголын шувуу судлалын нийгэмлэгийн тэрг үүн С.Гомбобаатар ярилаа.

Монголын шувуу судлалын нийгэмлэг өнгөрсөн жил хүчдэлд цохиулж болон утас мөргөж амиа алдсан шувуудын экологи, эдийн засгийн үнэлгээг тооцжээ. Эл тооцоогоор утас мөргөж эндсэн шувуудын үнэлгээ 225 сая 326 мянган төгрөг болсон бол хүчдэлд цохиулсан зүйлийнх хоёр тэрбум 342 сая 722 мянга болжээ. Нийтдээ хоёр тэрбум 568 сая төгрөгний хохирол учирсан байна. Энэ хохирлыг 2007-2009 онд зүй бусаар хорогдсон шувуудтай нэгтгэвэл хамгийн багадаа гурван тэрбум 615 сая 961 мянган төгрөгийн экологи, эдийн засгийн хохирол учраад байгаа юм. Утас мөргөж, цахилгаанд цохиулж үхсэн шувуудын тоо жил өнгөрөх тусам нэмэгдэж байгаа. Үүнийг дагаад улсад төдий хэмжээний хохирол учирч байна. Жилд хоёр тэрбум 500 гаруй сая төгрөгийн хохирол учирч байна гээд тооцохоор арван жилийн дараа хохирлын хэмжээ багадаа л 25 тэрбум болох нь. Магадгүй, хохирол арай бага байж болох юм. Зарим цөөн тоо толгойтой шувууд цахилгаанд цохиулж, утас мөргөсөөр устаж ч мэднэ. Иймээс хэдэн сая, тэрбум төгр өгөөр ч тооцож боломгүй хохирол амсахаасаа өмнө хоцрогдсон шонгоо дэлхийн жишгээр шинэчилж, шувуудаа хамгаалах цаг иржээ.

Д.Дайрийжав

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7155458/0c8/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
3289 АЗИЙН ОРНУУДЫГ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАХ НӨӨЦ МОНГОЛД БИЙ 2013-05-27 13793
3288 Ш.СОДБИЛЭГ: YOUTUBE БОЛ МИНИЙ БАГШ 2013-03-28 13784
3287 Д.ТӨМӨРХҮЛЭГ дэлхийд алдартай “FIGHTING FILMS” компанийн нүүр царай болно 2013-05-08 13783
3286 Д.РАВДАН: ШАХМАЛ ТҮЛШНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ӨРГӨЖҮҮЛЖ, МОНГОЛ БРЭНДИЙН МОЛОКОТОЙ БОЛНО 2013-05-06 13778
3285 “Монгол 93” шатахууныг борлуулж эхэллээ 2013-05-20 13746
3284 МОНГОЛЫН БУРХАНЫ ШАШНЫ УРЛАГИЙН ГАЛЕРЕЙ НЭЭГДЛЭЭ 2013-05-27 13742
3283 Ж.Баярцэцэг НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны Гүйцэтгэх захиралтай уулзлаа 2013-05-15 13643
3282 МАНАЙ УЛС УРАНЫ НӨӨЦӨӨР ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭХ 10 ОРНЫ ТООНД БАГТЛАА 2013-04-19 13613
3281 Экспорт нэмэгдүүлэхэд санаачилга гаргахыг дипломат төлөөлөгчдөд үүрэг болголоо 2013-05-15 13607
3280 ХОРТОЙ ХҮНС, ХОРИОТОЙ БАРАА 2013-03-21 13602
3279 ПАКИСТАНЧУУД АОХН-ИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДӨД ХАЛДАХ ГЭЖ БАЙВ УУ 2013-05-02 13594
3278 С.Баярцогт УИХ-ын дэд даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө 2013-04-16 13589
» Хоцрогдсон шон буюу аминд халтай “дэн буудал” 2013-03-27 13586
3276 НООЛУУРЫГ ТОРГО, ХӨВӨНГӨӨР АРВИЖУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭНЭ 2013-05-06 13538
3275 Асашёорюү Д.Дагвадорж АН -д элслээ 2013-05-23 13519
3274 ТУРКИЙН ЭЛЧИН САЙД ЦУСАА ХАНДИВЛАВ 2013-05-21 13514
3273 “Be Mongolian” төслөөр монгол брэндийг дэлхийд сурталчилна гэв 2013-05-16 13487
3272 Хэт холын марафонд монголчууд амжилттай оролцов 2013-04-12 13486
3271 М.ЭРДЭНЭ: МОНГОЛООС АНХ УДАА ДАРТСЫН ТӨРӨЛД АЗИЙН ХЭМЖЭЭНД АМЖИЛТ ҮЗҮҮЛЛЭЭ 2013-05-13 13409
3270 СУПЕР ЛИГИЙН “БҮХ ОДДЫН ТОГЛОЛТ” БОЛЛОО 2013-04-09 13409
배너신청
자생병원

배너신청