Өвөрмонголын Ордос хотноо энэ сарын 10-нд Чингис хааны тухай түүхэн кино үзсэн гэдэг шалтгаанаар хууль хяналтынхан 20 жуулчныг баривчилжээ. Тэгвэл уг үйлдлийг зүй зохисгүй үйлдэл байсан гэдгийг Хятадын цагдаагийн байгууллагынхан хүлээн зөвшөөрчээ. Саатуулагдсан жуулчид нь Их Британи, Өмнөд Африк, Энэтхэгийн 20 жуулчинг байжээ. Хятадын албаныхан Их Британийн 6, Өмнөд Африкийн 5 иргэнийг өнгөрөгч лхагва гарагт суллаж, нутаг буцаасан эх сурвалжууд мэдээлжээ.