Бичлэгийн тоо 3,329

12 настай охины “IQ” Альберт Эйнштейнийхээс өндөр гарчээ

index_DHXZA9aСаяхан дэлхийн томоохон сайтуудаар шуугих болсон 12 настай охин болох Nicole Barr нь Альберт Эйнштейн болон Стивен Хокинг хоёроос өндөр “IQ” оноо авчээ. Ингээд бид та бүхэндээ “IQ” онооны тухай мэдээллийг хүргэхээр шийдсэн юм. Энэхүү оноо үнэхээр бидний амьдрал, хэн болохыг хэлж өгөх чадалтай болов уу?

Охин 162 оноо авсан нь Эйнштейн, Хокинг хоёрынхоос 2 оноогоор илүү ажээ. Тэрээр энгийн нэгэн гэр бүлээс гаралтай төдийгүй үргэлж хаа сайгүй аялдаг амьдралтай юм байна.

01Хүний оюун ухаан төрсөн цагаасаа эхлэн ойролцоогоор 12 нас хүртлээ маш эрчимтэй хөгждөг. Харин 12 наснаас хойш хөгжил нь саарсаар, 15 насандаа дээд цэгтээ хүрч, хэсэг хугацаанд тогтвортой байж байгаад яваандаа аажмаар буурч эхэлдэг байна.

Тэгэхээр оюун ухаан зөвхөн 12 нас хүртэл шугаман өсөлттэй байдаг юм бол бид 12-15-аас дээш настай хүмүүсийн IQ-г тооцож чадахгүй. Төрсний ба оюуны нас нь 15-тай тэнцүү дундаж хүнийг төсөөлье. Түүний IQ 100 оноо. Энэ хүний оюуны нас цаашид нэмэгдэхгүй боловч, биологийн нас нь нэмэгдсээр байх ажээ. Тэгэхээр 30 нас хүрэхэд энэ хүний IQ-ийн үзүүлэлт 50, 60 насанд 20 байх болно. Тийм ч сайхан санагдахгүй байгаа биз?

02Иймээс насанд хүрсэн хүний IQ (оюун ухааны коэффициент) нь зохиомол хэмжигдэхүүн буюу харилцан адилгүй өөрчлөгдөж болох ажээ.

IQ тодорхойлох тест нь:

– Вербаль сэтгэлгээ (үгтэй ажиллах чадвар),
– Математик сэтгэлгээ (тоотой ажиллах чадвар),
– Орон зайн сэтгэлгээ (геометрийн дүрснүүдтэй ажиллах чадвар) гэсэн оюун ухааны гурван чадварыг үнэлэх даалгавруудаас бүрддэг.
03Жишээ нь:
1. Вербаль сэтгэлгээг дүгнэхэд дараах даалгаврыг санал болгож болгох юм.
САН_ЛАГ

Даалгавар: Та дээрх хоосон зайд дурын үсэг орлуулсны дараа үүссэн 2 үгний: эхний үгний хоёр дахь үе нь дараагийн үгний эхний үетэй ижилхэн үг үүсгэх гурав дахь үгийг олно уу.

Хариулт: CAP
Бид хоосон зайг энэ үгээр орлуулбал САНСАР, САРЛАГ гэсэн хоёр үгтэй болно. Ингээд эхний үгний хоёр дахь үе нь САР, харин сүүлийн үгний эхний үе САР болох ажээ.

2. Математик сэтгэлгээ нь тоогоор авсан жишээний тусламжтай үнэлэгдэнэ. Жишээ нь: дараах тоонууд өгөгдөнө. 9, 12, ….. 18

Даалгавар: Энэ эгнээнд орхигдсон тоог нөхөж бичих.

Хариулт: 15

Энэ бол хамгийн хөнгөн жишээ. Хэрэв та үржүүлэхийн 3-ын хүрдийг мэддэг бол 15 гэсэн тоо байх ёстой юм байна гэдгийг төвөггүй мэднэ.

04IQ Дүн:
170 ба дээш оноо –  Гоц ухаантны IQ
156-169 оноо –  Маш өндөр IQ
137-155 оноо –  Өндөр IQ
120-136 оноо –  Дундаас дээш IQ
106-119 оноо –  Дундаас доош IQ
90-105 оноо – Бага IQ
89 ба доош оноо – Маш бага IQ

70-аас доош IQ-тэй хүмүүсийг “олигрофен” хэмээн нэрлэх бөгөөд энэ бүлэг нь дотроо:
-дебиль (50-70)
-имбецил (25-50)
-мангуу (25-аас бага оноотой) гэж хуваагддаг байна.

05
Судалгаанаас харахад, IQ-ийн үзүүлэлт их байх тусам нийгэмд эзлэх байр суурь төдий чинээ өндөр байх ёстой мэт санагдавч, амьдрал дээр тэр болгон тийм байдаггүй ажээ. 70 онооноос бага IQ-тэй хүн худалдааны төлөөлөгчөөр амжилттай ажиллан, далайн эрэг дээр өөрийн харштай хүртэл болсон тохиолдол тэмдэглэгджээ. Түүнд оюун ухаанаас гадна хувийн ямар нэг онцлог зан чанар тус болсон байх. Харин гайхалтай өндөр IQ-тай хэдий ч жаргалтай бус, амжилтгүй ажилгүй хүмүүс олон байдаг байна.
06Мөн IQ нь хүнд буй авьяасыг илтгэхгүй бөгөөд дундаас дээш IQ-тэй хүмүүстэй зэрэгцэн амьдрах тэр бүр таатай байдаггүй. Учир нь тэд ихэвчлэн зожиг, бусдад захирагдах дургүй, байнгын мэдээллийн өлсгөлөнд орсон байдаг ажээ.
Эх сурвалж: www.saak.mn
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8687305/73a/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2869 БНСУ-ыг аяллын визээр зоригсдод зөвлөмж хүргүүлэв 2015-08-12 4064
2868 ЮУГ Ч ХИЙСЭН АМЖИЛТАНД ХҮРГЭХ 10 АЛХАМ 2015-08-12 3484
2867 Гулгаа массажны цаана 326 биеэ үнэлэгч байгааг тогтоожээ 2015-08-12 3913
2866 Киви хамтлагийн Ука гэр бүлтэй хүнийг нөхрөөрөө сонгосон уу? 2015-08-12 3800
» 12 настай охины “IQ” Альберт Эйнштейнийхээс өндөр гарчээ 2015-08-06 3269
2864 Эхнэр хайсан минь.... 2015-08-06 4064
2863 15нд Монголд солонгосын нуруу үе мөчний эмч нар үзлэг оншилгоо үнэгүй хийнэ 2015-08-05 3696
2862 Ус зайлуулах шугамд 373 тэрбум төгрөг шаардлагатай 2015-08-05 3593
2861 Үсээ индүүддэг бүсгүй бүрийн анхаарах зүйлс 2015-08-05 3591
2860 Хоёр Монгол иргэн голд унаж амь насаа алджээ 2015-08-04 3822
2859 "Алтан охид" гэж хэн бэ 2015-08-01 3541
2858 Тони Паркер сүүлчийн боломжоо ашиглана 2015-08-01 3553
2857 "Ховор хүн" 2015-08-01 3344
2856 Дэлхийн алдартнуудын нүүр будалтыг хийдэг монгол бүсгүй 2015-07-31 3441
2855 Солонгосын виз мэдүүлэх журам /2015.07.07-оос мөрдөж байгаа/ 2015-07-31 3328
2854 Компьютер хүнийг уур уцаартай болгодог 2015-07-30 3231
2853 Пак Гын Хэ: Монголын ардчилал дэлхий дахинд үлгэр дуурайл болсон 2015-07-30 3618
2852 Үнэнч эсэхийг хуруугаар нь шинжиж болдог 2015-07-30 3144
2851 Хакухо аваргын цолны найр, хүндэтгэлийн наадам Төв аймагт болж байна 2015-07-29 3411
2850 Умард Солонгос цөмийн туршилт хийж магадгүй 2015-07-29 3314
배너신청
자생병원

배너신청