Улаанбаатар хотын зүүн бүс буюу Гачуурт, Гүнжийн хоолой орчимд 17.00 цагийн үед газар хөдөллөө. Нийслэлийн Онцгой байдлын газраас "Чичиргээ мэдэгдсэн, хохирол гарсан гэх албан ёсны мэдээлэл, гомдол ирээгүй. Бид иргэдийн дунд гараад буй албан бус мэдээллийн дагуу Одон орон, геофизик судалгааны төвтэй холбогдож, байдлыг тодруулахаар ажиллаж байна" гэжээ.
Харин Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллийг албажуулж, Одон орон, геофизик судалгааны төвөөс лавлан тодруулсны үндсэн дээр "Улаанбаатар хотод өнөөдөр 17.30 цаг 58 секундэд 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон" гэсэн мэдээллийг өгсөн юм. Энэ талаарх мэдээллийг бид эргэн мэдээллэх болно.
Дашрамд сонирхуулахад, Улаанбаатар хот орчимд хамгийн сүүлд 2011 онд олон нийтэд мэдэгдэхүйц хэмжээний газар хөдлөлт болж байжээ.
Г.Лхагва