Бичлэгийн тоо 3,329

БОАЖЯ болон холбогдох байгууллагууд идлэг шонхор барих эрхийг өгч дууссан талаар өчигдөр мэдээллээ. 240 толгой идлэг шонхор барих эрхтэй Катар, Араб, Эмират, Кувейтийн 185 иргэн долоон отогт хуваагдан Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Баян-Өлгий, ГовьАлтай, Дундговь, Завхан, Хэнтий, Төв, Увс, Хөвсгөл, Сүхбаатар ай маг руу гарсан аж. Ид лэг шонхор экспортлох анх ны журмыг өнгөрсөн зургадугаар сард батал сан. Журмын дагуу дээрх долоон отгийн тэргүүлэгчидтэй идлэг шонхор барих гэрээ байгуулсан бөгөөд гэрээний хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсэг байгуулагджээ. Ажлын хэсэгт БОАЖЯ, МХЕГ, Гадаадын иргэн харьяатын ажил эрхэлсэн газар, нийслэлийн Цагдаагийн газар, БуянтУхаа дахь Гаалийн газар, Тагнуулын ерөнхий газар болон бусад холбогдох байгууллагын төлөөлөл оржээ. Ажлын хэсгийн ахлагч Биологийн хү- рээлэн гийн проффессор Ш.Болдбаатараас зарим зүйлийг тодрууллаа.


-Идлэг шонхрыг хамгийн сүүлд хэзээ тоолсон бэ. Өнөөдрийн байдлаар хэчнээн тооны идлэг харьд очоод байгаа вэ?

-Хамгийн сүүлд 2005 онд өргөн тархацтай нутагладаг газруудаар хийсэн тооллогоор най ман мянга гаруй идлэг шонхор байна гэсэн дүн гарсан. Энэ нь манай орны идлэг шонхрын тоо толгой, нөөц багасаагүй гэдгийг харуулна. Яг одоо 27 хүний бүрэлдэхүүнтэй есөн баг идлэг шонхрын өргөн тархацтай нутгаар тооллого, ажиглалт хийж байна. Ирэх аравдугаар сард нэгдсэн дүн гарна. 1992 оноос хойш 2230 толгой идлэг шонхор экспортолсон.


-Өнгөрсөн жил идлэг шонхор барих нэрээр бор гөрөөс, начин шонхор, тарвага гэх мэт амьтдыг гаднынхан агнасан. Мөн нутгийн иргэдийг дарамталж, дээрэлхдэг гэсэн мэдээлэл ч цацагдаж байсан. Журам батлагдсанаар дээрх байдал гарахгүй гэх баталгаа өгч чадах уу?

-Өнгөрсөн жил Катарын зарим иргэн таван начин шонхор, тогтоосон тооноос илүү хоёр идлэг шонхор хилээр гаргах гэж байсныг илрүүлэн хураасан. Өөр ямар нэг зөрчил илрээгүй. Харин монгол иргэдийн хувьд гаднынхан бидэнд “Танай иргэдийг хөлсөөр ажилд авахаар архи ууж, танхайрахаас гадна тарвага, зурмыг олноор нь барьж иддэг.

Энэ байдлыг нь хэлээд хамтран ажиллахгүй гэхээр хэвлэлд элдвийн худал хуурмаг мэдээлэл тараадаг. Энэ байдлыг хязгаарлаж өгөөч” гэсэн хүсэлт тавьж байсан. Тэгээд ч зогсохгүй манайхан өөрсдөө идлэг шонхор бариад зарахаар очдог гэсэн. Тиймээс манай иргэд ч бас дэг журамтай байх хэрэгтэй.


- Өгөөш тагтааны хувьд үнийн тариф тогтоожээ. Энэ нь тагтааг бүрмөсөн устгачих вий дээ. Гаднынхан эм идлэг шонхрыг илүүтэй сонирхдог?

-Нэг идлэг шонхорт таван тагтаагаар өгөөш хийхээр журамд заасан. Нэг тагтааг 5000 төгрөгөөр бодож улсын төсөвт тушаах ёстой. Тагтааг хэнээс, яаж авахаа тэд өөрсдөө сонгоно. Эр, эмийн хувьд 50, 50 хувь байхаар тохиролцсон.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3475923/572/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Datesort Уншсан
3309 Шөвгөрсөн 16 бөх, сур харваачид СЭРГЭЭШ ХЭРЭГЛЭЭГҮЙ 2010-07-29 11311
3308 Идлэг шонхор барихаар харийнхан орон нутгийг зорилоо 2010-07-29 11121
3307 ШАТРЫН ОРДНЫ шав тавилаа 2010-07-30 11116
3306 Д.МАНДАХ: Үгсэн хуйвалдаж зохиомлоор үнэ өсгөсөн хоёр компанийг илрүүлсэн 2010-07-30 11347
3305 Л.Байгальмааг өөр шоронд шилжүүлжээ 2010-07-30 14953
3304 FIDE WOMEN’S GRAND PRIX үргэлжилж байна 2010-08-02 9627
3303 Монголчуудын хоёр дахь “байлдан дагуулал” [2] 2010-08-02 9454
3302 СУИС-ийн оюутнууд галт зэвсэгтэй явж байсныг саатуулав 2010-08-02 9837
3301 УБЕГ-ынхан иргэдийн бүртгэлийг цэгцлэхээр хонон өнжин ажиллаж байна 2010-08-02 9450
3300 Ховдчууд Ерөнхий сайдыг жагсаалаар угтах уу 2010-08-03 9072
3299 Английн иргэн Саймон Моррис хаан банкны гүйцэтгэх захирлаар томилогдов 2010-08-03 9178
3298 АТГ-ын дэд даргыг сэжигтнээр тооцжээ 2010-08-03 8517
3297 Хөөмийн асуудлыг Монголд нааштайгаар шийдэх боломжтой 2010-08-04 8597
» ИДЛЭГ ШОНХРЫН ЭРЭЛД гаднын 185 иргэн гарлаа 2010-08-04 8479
3295 С.ЭРДЭНЭ ШҮҮХЭД ХАНДЖЭЭ 2010-08-04 7914
3294 СОЛОНГОС ХЭЛНИЙ ШАЛГАЛТАД болон ЭРҮҮЛ МЭНДИЙН ШИНЖИЛГЭЭНД ТЭНЦСЭН ИРГЭДИЙН НЭРС 2010-08-04 9170
3293 Завхан, Архангайн зарим суманд цас оржээ 2010-08-05 9520
3292 Японы эзэн хаан Хакүход захиа бичжээ 2010-08-05 8317
3291 Монголыг “Тахиа нь ч өндөг гаргахгүй хөгийн газар” гэжээ 2010-08-05 7628
3290 07.30 ба 08.02-нд Солонгос явах эрүүл мэндийн шинжилгээнд тэнцсэн иргэдийн нэрс 2010-08-05 8896
배너신청
자생병원

배너신청