Бичлэгийн тоо 3,329

Хаан банкны гүйцэтгэх захирал Питер Морроу Төлөөлөн удирдах зөвлөлөөс томилогдсон шинэ захирал Саймон Моррист өчигдөр халаагаа өгөв. Монголчуудын эрхэмлэдэг морин цагт тус банкнаас зарласан хэвлэлийн бага хурлын үеэр энэ тухай албан ёсоор мэдэгдлээ.

Одоогоос арван жилийн өмнө алдагдалтай ажиллаж байсан, нийт актив нь 50-хан тэрбум төгрөгт хэлбэлзэж байсан банкийг өдгөө нийт активыг нь 1.4 их наяд хүргэж, ашиг орлогын хэмжээг өсгөж чадсан гавьяаг ТУЗ нь үнэлж байгаагаа илэрхийлэв.

Хаан банкны ТУЗ-ийн дарга Хидео Савада “Өнгөрсөн хугацаанд энэ банкны төлөө хийж гүйцэтгэсэн бүхэнд нь Питер Морроуд талархал илэрхийлье” гээд ”Шинээр томилогдож буй Саймон Моррис нь олон улсын менежмент, санхүүгийн салбарт ихээхэн туршлага хуримтлуулсан банкир тул бидний өнөөгийн амжилтыг ахиулж, хөгжлийн дараагийн шатанд гаргах туршлагатай хэмээн үзэж өндөр шалгуураар сонгож авсан” гэж ярилаа.


Саймон Моррис нь Англи улсын иргэн бөгөөд Хенлигийн Бизнесийн их сургуулийг төгссөн, бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй аж. Олон улсын Стандарт Чартеред банкны Ази, Европ, Африкийн салбаруудад 25 жил гүйцэтгэх албан тушаал хашжээ. Мөн Ази, Африк тивийн олон оронд санхүү болон хөгжлийн асуудлаар зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн аж. Хамгийн сүүлд Шри Ланк улсын Стандарт Чартеред банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад Хаан банкны гүйцэтгэх захирлаар томилогдож буй гэнэ.


Монголын тухай түүний сэтгэгдэл болоод цаашид хийх ажлын тухай асуусан сэтгүүлчийн асуултад “Монголд ирээд гурав хонож байгаа тул бодит байдалтай танилцах судалгаа хийх ажлаа нэгдүгээрт тавьж байна. Та бүхний асуултад хариулах боломжгүй бол битгий гайхаарай” гэж эелдгээр хариулсан юм. Энд ажиллах санал ирсэн үеэс л Монголын тухай мэдээллийг интернэтээс авчээ. “Гэхдээ Монголын тухай мэдээлэл хангалттай бус байсан тул дэлхийд танигдаж амжаагүй улс гэж ойлгосон” гэв. Тэрбээр “Монголын тухай мэдээлэл авах тусам сонирхолтой байсан, Монголыг дэлхий нийт сонирхох тэр үед байгаа юм уу даа гэж бодогдсон” гэж онцоллоо.


Мөн Саймон Моррис “Монгол орон болон Хаан банкны хувьд өсөлт хөгжлийн зөв цэгтээ байна гэж би бодож байна. Мэдээж харилцагчдынхаа тус дэмжлэгээр ийм түвшинд хүрсэн. Энэ нөхцөл нь цаашид сайн ажиллах үндэс болох нь тодорхой юм. Бид олон улсын түвшинд хүрсэн үйлчилгээг үзүүлж ажиллах болно” гэж мэдэгдэв.


Тус банкны Удирдах зөвл ө лөөс Саймоныг тогтвортой, удаан хугацаагаар ажиллуулах сонир холтой ч одоогоор гурван жилийн хугацаагаар гэрээгээ хийсэн байна.

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагад ажиллаж байсан хүнийг Хаан банкны гүйцэтгэх захирлаар сонгоно гэсэн төлөвлөгөөгөө амжилттай гүйцэтгэсэн тухайгаа хуучин захирал Питер хэлээд цаашид Монголын хөрөнгийн бирж болон соёл урлагийг хөгжүүлэх чиглэлээр өөрийн зүгээс боломжтой бүхнээ хийхээ энэ үеэр мэдэгдэв. Тэрбээр Хаан банкнаас яваагүй, Монголоос ч явахгүй хэмээгээд банкны зөвлөхөөр хоёр жилийн хугацаатай ажиллах болсон тухайгаа нэмж хэллээ.


Япончууд 53 хувь, америкчууд 2.6 хувь, монголчууд 35.3 хувь, Олон улсын санхүү- гийн корпораци 9.1 хувийг эзэмшдэг Хаан банкны гүйцэтгэх захирлаар энэ удаад Английн иргэн томилогдсон нь хувь хүний шалгуурыг эхэнд тавьсан бололтой.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3472251/aa1/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Datesort Уншсан
3309 Шөвгөрсөн 16 бөх, сур харваачид СЭРГЭЭШ ХЭРЭГЛЭЭГҮЙ 2010-07-29 11311
3308 Идлэг шонхор барихаар харийнхан орон нутгийг зорилоо 2010-07-29 11121
3307 ШАТРЫН ОРДНЫ шав тавилаа 2010-07-30 11116
3306 Д.МАНДАХ: Үгсэн хуйвалдаж зохиомлоор үнэ өсгөсөн хоёр компанийг илрүүлсэн 2010-07-30 11347
3305 Л.Байгальмааг өөр шоронд шилжүүлжээ 2010-07-30 14953
3304 FIDE WOMEN’S GRAND PRIX үргэлжилж байна 2010-08-02 9627
3303 Монголчуудын хоёр дахь “байлдан дагуулал” [2] 2010-08-02 9454
3302 СУИС-ийн оюутнууд галт зэвсэгтэй явж байсныг саатуулав 2010-08-02 9837
3301 УБЕГ-ынхан иргэдийн бүртгэлийг цэгцлэхээр хонон өнжин ажиллаж байна 2010-08-02 9450
3300 Ховдчууд Ерөнхий сайдыг жагсаалаар угтах уу 2010-08-03 9072
» Английн иргэн Саймон Моррис хаан банкны гүйцэтгэх захирлаар томилогдов 2010-08-03 9178
3298 АТГ-ын дэд даргыг сэжигтнээр тооцжээ 2010-08-03 8517
3297 Хөөмийн асуудлыг Монголд нааштайгаар шийдэх боломжтой 2010-08-04 8597
3296 ИДЛЭГ ШОНХРЫН ЭРЭЛД гаднын 185 иргэн гарлаа 2010-08-04 8479
3295 С.ЭРДЭНЭ ШҮҮХЭД ХАНДЖЭЭ 2010-08-04 7914
3294 СОЛОНГОС ХЭЛНИЙ ШАЛГАЛТАД болон ЭРҮҮЛ МЭНДИЙН ШИНЖИЛГЭЭНД ТЭНЦСЭН ИРГЭДИЙН НЭРС 2010-08-04 9170
3293 Завхан, Архангайн зарим суманд цас оржээ 2010-08-05 9520
3292 Японы эзэн хаан Хакүход захиа бичжээ 2010-08-05 8317
3291 Монголыг “Тахиа нь ч өндөг гаргахгүй хөгийн газар” гэжээ 2010-08-05 7628
3290 07.30 ба 08.02-нд Солонгос явах эрүүл мэндийн шинжилгээнд тэнцсэн иргэдийн нэрс 2010-08-05 8896
배너신청
자생병원

배너신청