Бичлэгийн тоо 3,329

Нүүрсний арвин их нөөцөөрөө Тавантолгойн ордын дараа жагсах магадлал өндөртэй Ховдын Хөшөөтийн уурхайг тойрсон дуулиан шуугиан Ерөн хий сайд С.Бат болдын орон нутагт хийж буй томилолтын уур амьс галд нэлээд ширүүхэн цоч роо өгч мэдэхээр байна. Хөшөөтийн орд газрыг Стратегийн ордод оруулах эсэх асуудал УИХ, Засгийн газрын түвшинд яригдаж эхлээд байгаа.

Гэвч хэтэрхий их улстөржсөнөөс Монголын баруун хязгаарыг дамнасан энэ их баялаг эдүгээ БНХАУ-ын “Мо Эн Ко” компанийн 100 хувийн эзэмшилд байсаар байгаа төдийгүй эцэг өвгөдийнх нь ариун булш бунхныг үл тоон сэндийчэн, онгон дагшин байгалийг нь ухаж, өрөм дөж байгаа нь нутгийнхны эсэргүүцэлтэй тулгарч эхэлжээ.


“Мо Эн Ко” компанийнхан өөрийн туслан гүйцэтгэгч компаниудаараа дамжуулан Хөшөөтийн уурхайгаас арваад км-т орших Дарви сумын Мөрөн багийн нутаг болох Явир давааны ам, Нарангийн нуруу, Долоотын даваа зэрэг газарт гүний өрөмд лөг хийн, энгэр газрын хөрсийг хуулж байгааг тус багийн иргэд эсэргүүцэж, ИНХ-ын тогтоол гарган нэр бүхий 89 хүний гарын үсгийн хамт Хөшөөтийн уурхайн удирдлагуудад долдугаар сарын 24-ний өдөр хүргүүлсэн байна. Уг тогтоолд, “Мон Эн Ко” компани дээр дурдсан газруудад өрөмдлөг хийн, хөрс хуулж байгаа явдлаа нэн даруй зогсоохыг шаардаад, хэрвээ шаардлагыг үл биелүүлбэл, шат дараалсан арга хэмжээ авах болно гэдгээ мэдэгджээ.


Энэ өдрийг хүртэл “Мо Эн Ко” компанийн зүгээс багийн иргэдийн шаардлагад ямар нэгэн хариу өгөөгүй тул тэд маргааш Ховд аймагт хүрэлцэх ирэх Ерөнхий сайдыг жагсаал тэмцлээр угтаж магадгүй байна.


“Мон Эн Ко” компани тус сумын нутагт нийт 22 өрөмдлөг хийх зөвшөөрөлтэй бөгөөд одоогоор найман өрөмдлөг хийгээд байгаа юм байна. Нутгийн иргэд өрөмдлөг хийж байгаа хүмүүсээс зөвшөөрлийн бичиг баримтыг нь шаардахад үзүүлээгүйгээр барахгүй тэднийг үл тоон, “Танай холбогдох дарга нартай энэ тухай ярьчихсан, битгий ажилд саад болоод бай” гэх зэргээр загнаж зандарч, хөөж явуулжээ.


Тус компанид өрөмдлөг хийх зөвшөөрлийг орон нутгийн удирдлагууд өгч, үүнийхээ ”шанд” орон нутгийг хөгж үүлэх санд оруулах нэрээр багагүй хэмжээний мөнгө төгрөг авдаг гэсэн хардлага ч нутгийнхан дунд байна.


Тиймээс гаднын компанийн энэхүү бусармаг үйл ажиллагааг эсэргүүцэн эхний удаад сумынхаа удирдлагуудад хандсан боловч, өдийг хүртэл ямар ч хариу өгөөгүй нь иргэдийг ийнхүү жагсаж тэмцэхэд хүргэж буй бололтой.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3472244/ae4/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Datesort Уншсан
3309 Шөвгөрсөн 16 бөх, сур харваачид СЭРГЭЭШ ХЭРЭГЛЭЭГҮЙ 2010-07-29 11311
3308 Идлэг шонхор барихаар харийнхан орон нутгийг зорилоо 2010-07-29 11121
3307 ШАТРЫН ОРДНЫ шав тавилаа 2010-07-30 11116
3306 Д.МАНДАХ: Үгсэн хуйвалдаж зохиомлоор үнэ өсгөсөн хоёр компанийг илрүүлсэн 2010-07-30 11347
3305 Л.Байгальмааг өөр шоронд шилжүүлжээ 2010-07-30 14953
3304 FIDE WOMEN’S GRAND PRIX үргэлжилж байна 2010-08-02 9627
3303 Монголчуудын хоёр дахь “байлдан дагуулал” [2] 2010-08-02 9454
3302 СУИС-ийн оюутнууд галт зэвсэгтэй явж байсныг саатуулав 2010-08-02 9837
3301 УБЕГ-ынхан иргэдийн бүртгэлийг цэгцлэхээр хонон өнжин ажиллаж байна 2010-08-02 9450
» Ховдчууд Ерөнхий сайдыг жагсаалаар угтах уу 2010-08-03 9072
3299 Английн иргэн Саймон Моррис хаан банкны гүйцэтгэх захирлаар томилогдов 2010-08-03 9178
3298 АТГ-ын дэд даргыг сэжигтнээр тооцжээ 2010-08-03 8517
3297 Хөөмийн асуудлыг Монголд нааштайгаар шийдэх боломжтой 2010-08-04 8597
3296 ИДЛЭГ ШОНХРЫН ЭРЭЛД гаднын 185 иргэн гарлаа 2010-08-04 8479
3295 С.ЭРДЭНЭ ШҮҮХЭД ХАНДЖЭЭ 2010-08-04 7914
3294 СОЛОНГОС ХЭЛНИЙ ШАЛГАЛТАД болон ЭРҮҮЛ МЭНДИЙН ШИНЖИЛГЭЭНД ТЭНЦСЭН ИРГЭДИЙН НЭРС 2010-08-04 9170
3293 Завхан, Архангайн зарим суманд цас оржээ 2010-08-05 9520
3292 Японы эзэн хаан Хакүход захиа бичжээ 2010-08-05 8317
3291 Монголыг “Тахиа нь ч өндөг гаргахгүй хөгийн газар” гэжээ 2010-08-05 7628
3290 07.30 ба 08.02-нд Солонгос явах эрүүл мэндийн шинжилгээнд тэнцсэн иргэдийн нэрс 2010-08-05 8896
배너신청
자생병원

배너신청