Бичлэгийн тоо 3,329

Миний ахын сартай халиун сумын наадмаар айрагдсан шүү дээ, захирал аа. Одоо яадаг билээ, айн? Би ер нь яваад ирнэ байгаа. Та надад цалинтай чөлөө цохоод аль хө”… Хөдөөд үйлдвэрлэл явуулдаг уул уурхайн компанийн удирдлагууд орон нутгийн ажилчдаас иймэрхүү аман өргөдөл сонсож даджээ. Харин ч хэд хоногоор эзгүй байхаа урьдчилан мэдэгдсэн нэгэнд нь баярладаг аж.


…Ажилдаа ирэхгүй гурав хоносон барил гачны араас эрэл болж, цагдаагийн газарт мэдэгддэг дээрээ тулж байтал сураггүй алга болооч маань шил юм өвөртөлчихсөн халам цуухан орж ирээд даамлынхаа дал мө рийг янгинатал алгадаж байна. “Сүртэй шүү дээ. Анхныхаа цалинг угаахгүй бол алдас болдгийм байгаа биз дээ. Идээний дээжийг өөртэй чинь хуваадгийм билүү дээ гэж харин ч сайхан санаад ирж байхад чинь”…

Монгол хүнээс т а т г а л з а х бол сон шалтгаа наа ажил олгогчид тайлбарлахдаа инээдэм тэй гэхээсээ хачирхалтай жишээ олныг өгүүлэх аж. Мон гол хүн ажил хийж чаддагг үй гэх юм. Гэтэл гадаадад ажиллахыг амьдралын цор ганц зорилго болгосон монголчуудын тоо жилээс жилд нэмэгдсээр, бүр 100 мянгуулаа цалин цуухын төлөө далайн чанад руу “дайлаар” од жээ.

Мон гол Улсын 100 хүн тут мын хоёр нь дэлхийн хаа нэгтээ ажиллаж, энд орон сууц авах мөнгөө хурааж, эс чадвал ар гэртээ талхны мөнгө гуйвуулж байгаа. Эх орондоо хийдэггүй ажлыг хүний нутагт нугалж дөнгөдөг гэхээр монголчууд га даадад очихоороо ил бэ - дүүлчихдэг юм биш биз? Бүр төрөл арилждаг гэж байгаа шүү. Ажил хайж дэлхийг Монголчуудын хоёр дахь

“БАЙЛДАН ДАГУУЛАЛ”

хэрсэн монголчуудын маршрутыг газрын зураг дээр тэмдэглэн будвал Чингис хааны байлдан дагуулалд эзлэгдсэн газар нутгийн зургархуу агуу ха рагдахаар. Америк тивийг хүртэл монголчууд өөрийнхөөрөө нээж, хэдийнэ “монголчилж” орхисон. Хөөрүү хүн бол омогшихоор “байл дан дагуулал”. Монголын нэн шинэ түүх бичигсэд энэ цаг үеийн нүүдлийг “хоёр дахь байлдан дагуулал” хэмээн томъёолбол би лав эгдүүцэхгүй.

Тэнд ажилладаг, энд үгүй. Үүний учрыг олох юмсан. Нийгэм судлаачид, сэтгэл зүйчид, бүр философичид ч сонирхож болох сэдэв мэт санагдана. Монгол хү- ний цусанд шингэсэн чанар биш биз? Бид чинь найгүй нэрэлхүү хүмүүс гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.


Бүгд дээд боловсролтой гэж бай гаа. Улаан дипломтой зөөгч ч байх шиг. Аа яа яа, болж өгвөл бүгд профессор. Зам барих хүнгүй. Ажилчин байхаас үхтлээ ичээд ажилгүй байсан нь дээр гэж үзээд байх шиг. Оёдолчин болвол онигоонд оруулдаг. Харин гадаадад очихоороо настай хүний өтгөн шингэн цэвэрлэнэ, барилга барина, гудамж шүүрдэнэ. Юу л бол юу хийчихэж чаддаг.

Дотоодын компаниуд хүртэл монгол хүн ажиллуулахаас жийрхэж байгаагаа манайхны “сахилга бат муу” хэмээн тайлбарладаг. Энэ нь ч монгол ажилчдын нийтлэг дутагдал бололтой. Хятадуудад цалин олгож, дээр нь гадаад ажилчин авсныхаа төлбөрийг хүн тус бүрээр бодож тушаасан нь монгол хүнийг “хүмүүжүүлснээс” илүү хялбар аж. Яагаад сахилга батгүй байгаа юм бол? Гадаадад ажиллахаараа сахилга баттай болдгийн учрыг олох сон.


МОНГОЛООС СОЛОНГОС РУУ, ХЯТАДААС МОНГОЛ РУУ
 Өдгөө 100 мянга орчим монгол хүн гадаадад ажиллаж амьдарч байгаа гэсэн мэдээ бий. Тэдний эх орон руугаа гуйвуулдаг мөнгөөр Улаанбаатарт орон сууцны шинэ хорооллууд сүндэрлэж, ам метрийнх нь дундаж ханш 1000 доллар давж буй. Энэ бол яаж ч бодсон Монголын эдийн засгаас төрсөн бодит үнэ биш. Америк, Япон, Со лон гост ажиллаж буй мон голчуудын орлогод дүйцүүлсэн ханш.


Зөвхөн БНСУ-д гэхэд 30 гаруй мянган монгол хүн ажиллаж байна. Солонгосын хамгийн аюултай, бохир хөдөлмөрийг Монгол мэтийн ядуу орны иргэд гүй цэтгэдэг бө гөөд манайхан 1990-ээд оны эхэн үеэс энэ айлын тогооноос ам тос дож сурсан. Хоёр улсын Засгийн газар хооронд гэрээ байгуулагдсанаар 2003 оноос БНСУ-д ажиллагсдын эрх зүйн байдалд эргэлт гарсан билээ.

Гадаадад ажиллах хүч илгээх төв энэ онд БНСУ-д гэрээгээр хө- дөлмөр эрхлэх сонирхолтой 14600 хүнийг бүртгэжээ. Бүртгүүлэгч тус бүр 26000 төгрөг тушааж, 379.6 сая төгрөг цуглуулав. Тэднээс 3105 горилогч солонгос хэлний шалгалтад тэнцсэнийг Солонгосын тал зарлаад байгаа юм. Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад тэнцээгүй 11495 монгол эх орондоо үлдэж байгаадаа өөрсдийгөө азг үйд тооцов. Ийм тооны монгол гэр бүлийн ирээдүй бүрхэг хэвээр, тө лөвлөсөн орлого нь мөрөөдөл болон замхарлаа.


Мөн яг ийм тооны хятад ажилчид энэ онд манай улсад ажиллах зөвшөөрлөө Монгол Улсын Засгийн газраас хэдийн авсан билээ. Монгол Улс гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай Засгийн газрын тогтоол анх 2002 онд гарч байжээ. Уг тогтоолд Мянганы зам барихад БНХАУ-ын 458 ажилтан, ажилчныг оролцуулах тухай заасан байна.


Тухайн үед барилга, дэд бүтцийн салбарын бүтээн байгуулалт эхэлж, Монгол Улс үүнд шаардлагатай үндэсний ажиллах хүчнээр бэлэн бус байгаадаа барьц алдаж эхэл сэн. 1990-ээд оноос хойш мэргэжилтэй ажилчин бэлтгэх залгамж тасарсны горыг найман жилийн өмнөөс Монгол Улс амссаар ирэв. Хятадаас ажиллах хүч авах Засгийн газрын тогтоол жил бүр гарч, тоо нь ч даруй хэд дахин нэмэгдсээр ирсэн баримт байна.


Гадаадаас ажилчин оруулж ирэхдээ тэдгээрийг дагалдуулан монгол хүмүүсийг ажлын байран дээр сургах, улмаар хя тад ажилчдын тоог цөөлж, мэргэ жилтэй ажилчдыг бэлтгэх, ажилгүйдэл ядуурлыг арилгах бодлого огт хэрэгжсэнг үй.


Гадаад ажилчдын тоог жилээс жилд цөөлөхийг анхаарна гэсэн Засгийн газрын амлалт цаасан дээр найман он цайрч хоцорчээ. 2002 онд оруулж ирсэн 458 хятад ажилчны тоо цөөрөх бүү хэл энэ онд 10 мянга даваад байгааг бид өмнө нь компани тус бүрээр мэдээлсэн билээ.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3468308/12c/trackback

xari

2010.08.05 21:56:41
*.131.13.86

bi oyutan, 2 jiliin umnu solongost irsen, tugsuhud 1 jil dutuu. anhandaa tugsuud mongoldoo irj ajild orno, undur tsalintai gazar l orno doo, sariin dor hayaj 1000 dollariin tsalintai ajild orno gej dotroo tuluvluj bsn. harin gadaad orond ireheer uur boldog yum bn. end hugjil hamaagui undur baina, tsalin undur baina, tsalingaaraa haana ch ochson chanartai, undur uilchilgeetei buteegdehuun uilchilgee avch chadaj bn. tav tuhtai sanagdaad tugsuud yavmaargui sanagdaj bn. tugsuh oirtohoor ulam l mongol yavmaargui sanagdaj endee ajild ormoor sanagdaj baina. yadaj bairnii mungutei bolood butsmaar baina. chaddaggui yumaa gehed bairnii zeeliin uridchilgaa avaad ochvol zugeer bn. mongold ochhod ajild yaj oroh ve, asuudaltai, undur tsalintai ajild humuus tanil talaaraa ursuud orchihno. gaigui tsalintai ajild orloo gehed ter n ugaasaa amidrald hurehgui, tegeed l ur tavij ehelne. zamiin tugjrel, emnelgiin uilchilgee, buteegdenuunii chanar, yumnii une, uvliin ulaanbaatariin utaa, uur omogtoi humuusiin heruul zodoon geed hamag l baraan yumnuud bodogdood baih yum da. bodliig min uurchluh hun bainuu. 

woni

2010.08.10 19:03:00
*.145.46.141

chi ingej bodood hunii gazar ajilaad bhiin bol hen uls ornoo hogjuuleh bolj bga yum be chi oorchlohiin toloo zutgejiida chinii daragiih bas zutgjiil enen uls tsaasa ywhiin bga bizde hun bur eh ornoo muulaad zugtaad bwal modohon mongol gedeg uls mohoh bolchood  bag yum bishuu  ydajil chini osoj ondiison gazar shde

List of Articles
Дугаар Гарчиг Datesort Уншсан
3309 Шөвгөрсөн 16 бөх, сур харваачид СЭРГЭЭШ ХЭРЭГЛЭЭГҮЙ 2010-07-29 11311
3308 Идлэг шонхор барихаар харийнхан орон нутгийг зорилоо 2010-07-29 11121
3307 ШАТРЫН ОРДНЫ шав тавилаа 2010-07-30 11116
3306 Д.МАНДАХ: Үгсэн хуйвалдаж зохиомлоор үнэ өсгөсөн хоёр компанийг илрүүлсэн 2010-07-30 11347
3305 Л.Байгальмааг өөр шоронд шилжүүлжээ 2010-07-30 14953
3304 FIDE WOMEN’S GRAND PRIX үргэлжилж байна 2010-08-02 9627
» Монголчуудын хоёр дахь “байлдан дагуулал” [2] 2010-08-02 9454
3302 СУИС-ийн оюутнууд галт зэвсэгтэй явж байсныг саатуулав 2010-08-02 9837
3301 УБЕГ-ынхан иргэдийн бүртгэлийг цэгцлэхээр хонон өнжин ажиллаж байна 2010-08-02 9450
3300 Ховдчууд Ерөнхий сайдыг жагсаалаар угтах уу 2010-08-03 9072
3299 Английн иргэн Саймон Моррис хаан банкны гүйцэтгэх захирлаар томилогдов 2010-08-03 9178
3298 АТГ-ын дэд даргыг сэжигтнээр тооцжээ 2010-08-03 8517
3297 Хөөмийн асуудлыг Монголд нааштайгаар шийдэх боломжтой 2010-08-04 8597
3296 ИДЛЭГ ШОНХРЫН ЭРЭЛД гаднын 185 иргэн гарлаа 2010-08-04 8479
3295 С.ЭРДЭНЭ ШҮҮХЭД ХАНДЖЭЭ 2010-08-04 7914
3294 СОЛОНГОС ХЭЛНИЙ ШАЛГАЛТАД болон ЭРҮҮЛ МЭНДИЙН ШИНЖИЛГЭЭНД ТЭНЦСЭН ИРГЭДИЙН НЭРС 2010-08-04 9170
3293 Завхан, Архангайн зарим суманд цас оржээ 2010-08-05 9520
3292 Японы эзэн хаан Хакүход захиа бичжээ 2010-08-05 8317
3291 Монголыг “Тахиа нь ч өндөг гаргахгүй хөгийн газар” гэжээ 2010-08-05 7628
3290 07.30 ба 08.02-нд Солонгос явах эрүүл мэндийн шинжилгээнд тэнцсэн иргэдийн нэрс 2010-08-05 8896
배너신청
자생병원

배너신청