Бичлэгийн тоо 3,329

 Оюутны Универсиад III их наадмын боксын тэмцээн энэ сарын 10-14-нд Спортын төв ордны “А” зааланд болж, 30 их, дээд сургуулийн 121 тамирчин хүч үзлээ. Тэмцээний нээлтэд Зохион байгуулах хорооны дэд дарга, МОСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан, ССАЖЯны БТСБХЗГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Сүрэнхорлоо, ЗБХ-ны нарийн бичгийн дарга, ССАЖЯ-ны БТСБЗХГ-ын мэргэжилтэн Д.Эрдэнсүрэн, Монголын олимпийн боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэрдамба нар байлцлаа.

Тэмцээнд олон улсад эх орноо сурталчилсан олимп, дэлхийн мөнгөн медальт Н.Төгсцогт, Азийн залуучуудын хүрэл медальт О.Норовбал болон бусад өсөх ирээдүйтэй залуус оролцов. Шалгарсан тамирчид ирэх долдугаар сарын 6-17-нд ОХУ-ын Казань хотод болох Дэлхийн оюутны Универсиад их наадамд улсаа төлөөлөн оролцох эрхийг авлаа. Дашрамд дурдахад алт 600.000, мөнгө 400.000 хүрэл медалийн эзэд 200.000 төгрөгийн шагнал гардан авчээ.

ТЭМЦЭЭНИЙ ДҮН

49 кг: 1.Г.Ган-Эрдэнэ (Зохиомж ДС) 2.М.Гандулам (ТЗДС) 3.Э.Содбилэг (ҮБТДС), Б.Жанцанпэрэнлэй (Газарчин ДС)

52 кг: 1.Х.Энхдэлгэр (БХИС) 2.Д.Төгөлдөр (ХААИС) 3.О.Лхагвасүрэн (МУИС), Ц.Пүрэвсүрэн (ШУТИС)

56 кг: 1.Н.Төгсцогт (ХСИС) 2.Б.Билгүүн (ОУЭЗБДС) 3.О.Мишээл (Мон-Алтиус), А.Даваадалай (Зохиомж ДС)

60 кг: 1.О.Норовбал (Зохиомж ДС) 2.О.Баярхүү (ХААИС) 3.А.Анхбаяр (ҮБТДС), П.Сүхмягмар (МУИС)

64 кг: 1.Б.Чинзориг (МУИС) 2.Б.Батзориг (ҮБТДС) 3.Б.Энхмандуул (ШУТИС), Д.Бариахаан (МУБИС)

69 кг: 1.Х.Ерган (ШУТИС) 2.Д.Давааням (Мон-Алтиус) 3.Х.Отгонжаргал (БХИС), С.Хабил (ҮБТДС)

75 кг: 1.Б.Эрхэмбаяр (ИЗИС) 2.Т.Уламбаяр (БХИС) 3.Ч.Дамчаасүрэн (Аварга ДС), Б.Агарзандан (ШУТИС)

81 кг: 1.Н.Шинэбаяр (ХСИС) 2.Х.Баярмөнх (Мон-Алтиус) 3.Х.Бекнур (ҮБТДС), Б.Содгэрэл (ОТИС)

-91 кг: 1.Т.Ерболат (БХИС) 2.Б.Ганбаяр (Зохиомж ДС) 3.Ж.Батсүх (Их Монгол ДС), Г.Болдхуяг (ХСИС)

+91 кг: 1.Д.Идэрбат (ҮБТДС) 2.Б.Өнөржаргал (МУБИС) 3.Х.Балжинням (Их Монгол ДС), Б.Ганбаатар (ХСИС)

Багийн дүнгээр Үндэсний биеийн тамирын дээд сургууль 37 оноогоор тэргүүлж, 29.5 оноогоор Батлан хамгаалах их сургууль, 27.5 оноогоор Зохиомж дээд сургууль удаалсан байна.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7209680/d44/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Datesort Уншсан
3309 Шөвгөрсөн 16 бөх, сур харваачид СЭРГЭЭШ ХЭРЭГЛЭЭГҮЙ 2010-07-29 11311
3308 Идлэг шонхор барихаар харийнхан орон нутгийг зорилоо 2010-07-29 11121
3307 ШАТРЫН ОРДНЫ шав тавилаа 2010-07-30 11116
3306 Д.МАНДАХ: Үгсэн хуйвалдаж зохиомлоор үнэ өсгөсөн хоёр компанийг илрүүлсэн 2010-07-30 11347
3305 Л.Байгальмааг өөр шоронд шилжүүлжээ 2010-07-30 14953
3304 FIDE WOMEN’S GRAND PRIX үргэлжилж байна 2010-08-02 9627
3303 Монголчуудын хоёр дахь “байлдан дагуулал” [2] 2010-08-02 9454
3302 СУИС-ийн оюутнууд галт зэвсэгтэй явж байсныг саатуулав 2010-08-02 9837
3301 УБЕГ-ынхан иргэдийн бүртгэлийг цэгцлэхээр хонон өнжин ажиллаж байна 2010-08-02 9450
3300 Ховдчууд Ерөнхий сайдыг жагсаалаар угтах уу 2010-08-03 9072
3299 Английн иргэн Саймон Моррис хаан банкны гүйцэтгэх захирлаар томилогдов 2010-08-03 9178
3298 АТГ-ын дэд даргыг сэжигтнээр тооцжээ 2010-08-03 8517
3297 Хөөмийн асуудлыг Монголд нааштайгаар шийдэх боломжтой 2010-08-04 8597
3296 ИДЛЭГ ШОНХРЫН ЭРЭЛД гаднын 185 иргэн гарлаа 2010-08-04 8479
3295 С.ЭРДЭНЭ ШҮҮХЭД ХАНДЖЭЭ 2010-08-04 7914
3294 СОЛОНГОС ХЭЛНИЙ ШАЛГАЛТАД болон ЭРҮҮЛ МЭНДИЙН ШИНЖИЛГЭЭНД ТЭНЦСЭН ИРГЭДИЙН НЭРС 2010-08-04 9170
3293 Завхан, Архангайн зарим суманд цас оржээ 2010-08-05 9520
3292 Японы эзэн хаан Хакүход захиа бичжээ 2010-08-05 8317
3291 Монголыг “Тахиа нь ч өндөг гаргахгүй хөгийн газар” гэжээ 2010-08-05 7628
3290 07.30 ба 08.02-нд Солонгос явах эрүүл мэндийн шинжилгээнд тэнцсэн иргэдийн нэрс 2010-08-05 8896
배너신청
자생병원

배너신청