Бичлэгийн тоо 3,329

 Базагч шанагатай экскаватор вагоноос хаягдал төмрийг хумьж атган буулгана. Базахад нь нугаларч, хугарах төмрөөс түн тан хийсэн чимээ нүргэлэх нь хүнд үйлдвэрийн сүрхийг үзүүлэх мэт. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн үндсэн түүхий эд хашаандаа бууж байгаа нь энэ. Тэндхийн ажилчид Улаанбаатарт байрладаг хаягдал төмөр цуглуулах цэгээс байсхийгээд вагоноор түүхий эдээ татдагаа ярилаа.

Мөн иргэд автомашинаар төмөр ачиж ирж тэднийд тушаадаг гэнэ. Үйлдвэрийн хашааны зүүн талаар хаягдал төмрийн овоолго толгод мэт товойн харагдана. Овоолгыг машин, ган хоолой гээд төмрөөр хийсэн зүсэн зүйлсийн эд хэрэгслээр бүрдүүлжээ. Овоолгын дундаас утаа май савсах. Төмрөнд будаг, тос гэх мэт олон төрлийн химийн бодис наалдсан байдаг учраас шатаах, хусах гэх мэтээр цэвэрлэдэг байна. Үүнээс гадна хаягдал төмрийг хайлуулах зуух руу оруулахаас өмнө уртыг нь 60 см, өргөнийг нь 40 см-аас ихгүй байхаар зүсэж бэлтгэдэг аж.

О.Нэргүй Дарханы төмөрлөгийн үйлдвэрт 1991 оноос хойш зүсэгч хийжээ. Тэрбээр өдөрт гурван тонн хаягдал төмөр зүсэх нормтойгоо ярив. Хийн зүсэгч төмрийг хутгаар олс огтолж байгаатай адил хялбархан тасдаж байлаа. Ингэж жиргэсэн төмрийг машинаар ачиж, нэг бүр нь 30 тонн төмөр хайлуулах чадалтай хоёр цахилгаан нуман зууханд хийдэг. Цахилгаан нуман зуух нь яг гагнуур хийдэгтэй адил зарчмаар төмрийг хайлуулдаг байна. Хайлуулсан төмрийг халаагч хэсгээр дамжуулан тасралтгүй цутгах машинд оруулна. Тасралтгүй цутгах машин нь хайлшийг тусгайлан тохируулсан бул дундуур шахаж хэлбэр оруулдаг ажиллагаатай.

Биднийг төмөрлөгийн үйлдвэрийн цувих хэсгээр ороход арматур цувиж байлаа. Уртаас урт улайссан төмрийг үйлдвэрийн цувих шугам дээгүүр баримжаагаар 10 гаруй метр секунд хурдтай гулгуулах аж. Тачигнасан чимээ хадаан хурдлах улаан төмөр оройтож очвол хуйхлаад өнгөрч мэдэхээр. Шугамын урт барагцаагаар 100 метр орчим. Улайссан урт төмрийг хайчлах хэсэгт очихоос өмнө хурдыг сааруулж, нягтаршуулна. Дараа нь нэгэн ижил хэмжээгээр хайчилж байв. Үүний дараа иржгэр болгож хэвлэнэ. Хөргөх хэсэгт байршуулна. Чанарыг нь шалгана. Багцалж бооно. Ингэж барилгын үндсэн бүтээгдэхүүн арматур гэж гадаадаар нэрлэж заншсан туйван бэлэн болно.

Энэ үйлдвэрийг 1993 онд жилд 100 мянган тонн цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтайгаар ашиглалтад оруулжээ. Гэхдээ төмөрлөгийн үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажилласан түүхгүй. Ашиглалтад оруулсны дараагийн жилүүдэд хүчин чадлынхаа 10-20 хувийг ашиглаж байсан гэдэг. Үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадаагүй нь үйлдвэрийн дарга, ажилчдын буруу биш. Ерөнхийдөө Монголын эдийн засаг муудсанаас шалтгаалсан.

Дархан төмөрлөгийн үйлдвэрийн үндсэн бүтээгдэхүүн болох арматурын худалдаа барилгын салбарын уналтыг дагаад 1990-2000 онд буурсан байдаг. Харин 2000 оноос хойш барилгын салбар өндийхөд дагаж сэргэсэн. Тийм учраас Дарханы төмөрлөгийн үйлдвэр 2007 онд хүчин чадлынхаа 70 хувийг ашиглаж, түүхийн дээд амжилтаа тогтоож байв. Тус үйлдвэр 2010 онд 60, 2011 онд 55, 2012 онд 57 мянган тонн цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ. Уг үйлдвэр 10-35 мм голчтой арматур, булан төмөр, 80 мм голчтой ган туйван үйлдвэрлэж байгаа. Нийт 40- өөд төрлийн хэмжээ загвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэнэ. Барилгын салбар дулааны улиралд эрчимждэг учраас зундаа арматур голлон үйлдвэрлэдэг бол өвөлдөө захиалгаар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэнэ. Өнгөрсөн өвөл Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр тээрмийн ган бөмбөлөг хийхээр 80 мм голчтой ган туйван захиалсан байна.

Барилгын салбар эрчимтэй хөгжиж байхад улсдаа ганцхан байдаг төмөрлөгийн үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байгааг зарим уншигчид гайхаж магад. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн одоогийн технологи хаягдал төмөр хайлуулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулагдсан. Гэвч хаягдал төмрийн нийлүүлэлт, нөөц багассаар байгаагаас бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байгааг үйлдвэрийн удирдлагууд дуулгав. Налайх, Багануурт хаягдал төмөр хайлуулдаг 20 гаруй компани бий. Хятадуудын хөрөнгөөр боссон эдгээр үйлдвэр хаягдал төмрийн зах зээлд Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс ч илүү “тоглолт” хийдэг гэнэ. Дарханы үйлдвэр тонн хаягдал төмрийг 300 мянган төгрөгөөрөөр худалдаж авдаг бол Налайх, Багануурын үйлдвэрүүд 350 мянган төгрөгөөр худалдан авдаг гэсэн. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга К.Энхчулуун “Манайх илүү их түүхий эд цуглуулах зорилгоор хаягдал төмөр худалдан авах үнээ огцом нэмж байсан. Гэвч хятадууд үнээ давуулаад өсгөчихсөн. Үнэ өсгөөд ямар ч нэмэр болоогүй. Манай үйлдвэр хаягдал төмрийн зах зээлд үнээр өрсөлдөх ямар ч боломжгүй юм билээ” гэж ярилаа. Хятадууд хаягдал төмрийг шилж авсны дараа, Дарханы үйлдвэрт муу нь ирэх тохиолдол ч байдаг аж. Гэхдээ төмөрлөгийн үйлдвэрийнхэн зүгээр суугаагүй гэнэ. Тэд төрийн өмчит компаниудад хаягдал төмрөө нийлүүлэх уриалга гаргаснаар 2012 онд чамлахааргүй хэмжээний түүхий эд цуглуулсан байна. Түүгээрээ энэ онд 45 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөснөө дуулгалаа.

Дарханы төмөрлөгийн үйлдвэр 2008 онд өмнө нь өөрийнхөө мэдэлд байсан Төмөртэй, Төмөртолгой, Хуст-Уулын төмрийн хүдрийн ордын лицензийг хятадуудаас эргүүлэн авсан. Тэднийхэн эдгээр ордоо түшиглэн Уул уурхай, хар төмөрлөгийн цогцолбор байгуулахаар ажиллаж эхэлжээ. Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Төмөртэйн орд нь 229, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Төмөртолгой нь 25, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Хуст-Уул нь 12.6 сая тонн төмрийн хүдрийн нөөцтэй. Одоогийн байдлаар Төмөртэй, Төмөртолгойн ордоос төмрийн хүдэр олборлож эхэлсэн байна.

Уул уурхай, хар төмөрлөгийн цогцолбор байгуулах төслийнхөө нэгдүгээр үе шатанд бүх уурхайнуудаа эдийн засгийн эргэлтэд оруулах, дэргэд нь хуурай соронзон баяжуулах үйлдвэр байгуулах гэнэ. Төмөртэйн ордоос жилд хоёр, Төмөртолгойнхоос нэг, Хуст-Уулынхаас 0.5, нийт 3.5 сая тонн төмрийн хүдэр олборлох нь. Төмөртолгойн ордод өнгөрсөн жил баяжуулах үйлдвэр барьсан бол ирэх намар Төмөртэйд баяжуулах үйлдвэр ашиглалтад орох аж. Харин 2014 оноос Хуст-Уулын ордынхоо амыг нээнэ. Ингэснээр Дарханы төмөрлөгийн үйлдвэр хаягдал төмрийн хараат байдлаас ангижирч, түүхий эдээр бүрэн хангагдах учиртай. Тэгвэл цогцолбор байгуулах төслийн хоёрдугаар үе шат нь боловсруулах үйлдвэр рүү чиглэжээ. Төмөрл өгийн үйлдвэрийнхээ дэргэд 70 хувийн баяжмалын гарцтай нойтон аргаар баяжуулах үйлдвэр барихаар төлөвлөсөн байна. Эндээс гаргасан баяжмалыг ангижруулах төмрийн үйлдвэр барих аж. Мөн ган хайлуулах шанаган зуух суурилуулах нь. Ингэснээр үйлдвэр жилд 160 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай болж, 60 хувиар өсөх юм байна. Тус үйлдвэрийн цувих хэсэг нэг шугамтай. Төслөөр хоёр шугам нэмж суурилуулан арматур, булан төмрөөс гадна төмөр утас, ган бөмбөлөг үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Энэхүү бүтээн байгуулалтын ажлуудыг 2016 он гэхэд бүрэн хийж дуусгана гэж тус үйлдвэрийн Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга К.Энхчулуун ярилаа.

Дарханы төмөрлөгийн үйлдвэрт өнөөдрийн байдлаар 1360 хүн ажиллаж байгаа гэнэ. Ирэх жил гэхэд 1900 хүн болж нэмэгдэнэ гэж тооцсон байна. Үйлдвэр нь цогцолбор болж өргөжсөнөөр нийт 2000 гаруй хүн ажиллах төсөөлөл харагдаж байгааг удирдлагууд нь ярив. Төмөрлөгийн үйлдвэрийн ажилчдын дундаж цалин 750-850 мянган төгрөг гэнэ. Боломжийн хэмжээний цалин гэдэгтэй хэн ч маргахгүй болов уу.

Цогцолбор байгуулах эхний үе шатанд 81 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Төслийг бүрэн хэрэгж үүлэхэд 360 сая ам.доллар шаардлагатай гэсэн. Бүтээгдэх үүн хуваах гэрээ байгуулан хувийн хэвшлийн компаниар шаардагдах хөр өнгийг гаргуулах аж. Тус үйлдвэрийн удирдлагууд хөр өнгө оруулалтын талаар нарийн ширийн зүйл ярихаас цааргалсан. Зорьсон ажлыг нь улстөржүүлж болзошгүй гэж болгоомжилж буй бололтой. Улстөржөөд эхэлбэл хар төмөрлөгийн цогцолбор байгуулах ажлыг хэдэн жилээр уяж мэдэх байх шүү. Манайд тийм жишээ олон бий. Монголын төмөрлөгийн салбарын шанг татсан хамт олон компаниа хар төмөрлөгийн цогцолбор болгон өргөжүүлэхээр ийнхүү махран ажиллаж байна.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7278946/c80/trackback

profile

алтаншарговь

2013.05.14 12:36:48
*.9.40.139

Эр зориг  авхаалж шаардсан ажил  байхаа

List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort

Нөхрийнхөө талаар бусадтай хуваалцаж болохгүй зүйл

  • 2016-09-23
  • Уншсан 15603

БНСУ-д ажиллахаар бүртгүүлэгчдээс шалгалт авлаа

  • 2011-09-05
  • Уншсан 15521

АЯГА КОФЕНИЙ ТҮҮХ

  • 2013-04-09
  • Уншсан 15164

ЦАГААН ТАЙГЫГ УЛААНААР БУДСАН БИЗНЕС

  • 2013-04-17
  • Уншсан 15135

Л.Байгальмааг өөр шоронд шилжүүлжээ

  • 2010-07-30
  • Уншсан 14953

Үндэсний Үйлдвэрлэлийн шинэ сонголт “Oulen” цамц

  • 2013-04-09
  • Уншсан 14800

Б.СУВД: МОНГОЛ ДЭЭЛИЙГ ДЭЛХИЙН ХУВЦАСНЫ ТҮҮХЭНД ОРУУЛАХ ЗОРИЛГОТОЙ

  • 2013-02-14
  • Уншсан 14694

ЦАГ ХУГАЦААТАЙ УРАЛДАХ Н.НАРАНБААТАРЫН ГАЛТ ТЭРЭГ [1]

  • 2013-05-15
  • Уншсан 14688

Монголдоо анхдагч тэргэнцэр засвар үйлчилгээний төв нээгдлээ

  • 2013-05-01
  • Уншсан 14307

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 2562 АЙЛЫН ГАЗАРТ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ ХИЙНЭ

  • 2013-03-20
  • Уншсан 14295

АСААЛТЫН АВТОМАТ ТӨХӨӨРӨМЖ ҮЙЛДВЭРЛЭЖ ЭХЭЛЛЭЭ [3]

  • 2013-01-22
  • Уншсан 14184

Далай ламын цахим хуудас монгол хэлээр

  • 2013-03-27
  • Уншсан 14151

АВСТРИ, ЯПОН, ПОЛЬШ УЛС МОНГОЛЫН ЗӨГИЙН БАЛЫГ СОНИРХОЖ БАЙНА

  • 2013-04-23
  • Уншсан 14073

ШИНЭ ОНГОЦ 11.700 КМ ЗАМЫГ ТАСРАЛТГҮЙ ТУУЛЖ, ЭХ ОРОНДОО ГАЗАРДЛАА

  • 2013-05-16
  • Уншсан 14049

Ерөнхий сайд шилдэг залуу зохион бүтээгчдэд шагнал гардууллаа

  • 2013-05-13
  • Уншсан 13947

Монголд анх удаа хүзүүнд хиймэл нугалам суулгах хагалгаа хийлээ

  • 2013-03-29
  • Уншсан 13890

Н.Төгсцогт Казанийг зорино

  • 2013-04-16
  • Уншсан 13875

ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР ЦОГЦОЛБОР БОЛОН ӨРГӨЖНӨ [1]

  • 2013-05-13
  • Уншсан 13870

Монголын жааз хөгжмийн хаад

  • 2013-03-15
  • Уншсан 13868

Английн электро рок хамтлаг Монголын хүүхдүүдэд тусална

  • 2013-04-23
  • Уншсан 13826
배너신청
자생병원

배너신청