Бичлэгийн тоо 3,329

Монгол Улс жилд 30 гаруй тонн зөгийн бал үйлдвэрлэж байгаа нь чамлахаар тоо. Уг нь манай улс эрс тэс уур амьсгалтай ч хоёр сая бүл зөгий үржүүлж, 22072 тонн бал гарган авах боломжтой гэдгийг доктор Х.Отгонбилэг тооцоолсон юм билээ. Тухайлбал, зөгийн аж ахуй эрхлэхэд бэлчээрийн нөөц хамгийн ихтэй газар нь Хэнтийн нуруу бөгөөд Дорнодын Халх гол суманд гэхэд 30 мянган бүл зөгий үржүүлж болно гэдгийг тэрбээр тооцоолжээ. Гэтэл монголчууд жилд 150 тонн зөгийн бал импортлоход их хэмжээний ам.доллар зарцуулж байна. Хоёр жилийн өмнө гаргасан судалгаагаар манай улсын импортоор авч буй зөгийн балны 31 хувь нь ХБНГУ, АНУ-д 15, Пакистанд 12, БНХАУ, Польш улсад тус бүр найман хувь нь ногдож байв.

Гаалийн ерөнхий газрын статистикаас ХБНГУ-аас зөгийн бал импортлоход хамгийн их мөнгө зарцуулсныг харж болно. Тодруулбал, 2010 онд тус улсаас монголчууд 250.000 гаруй, 2011 онд 110.000 ам.долларын зөгийн бал импортолжээ. Заавал хоёр сая бүл зөгийтэй болно гэж мөрөөдөхөөс өмнө эхний ээлжинд 30 мянган бүл зөгийтэй болчихвол дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангаж чадна гэдгийг Монголын зөгийчдийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Т.Туяа ярьж байв. Үр дүнд нь жилд зөгийн 240 тонн бал хураан авах боломжтой аж. Зөгийн баланд кальци, натрий, магний, иод зэрэг эрдэс бодис бий тул түүнийг зүрх, судасны үйл ажиллагаа, мэдрэлийн болон дархлалын системийг сайжруулж, элэг цөс, дотрын өвчнийг анагаах шидтэй гэдгийг хэрэглэгчид андахгүй болоод буй. Иймээс ч зөгийн балны эрэлт нэмэгдэх нь тодорхой бөгөөд бүтээгдэхүүнээ борлуулах зах зээл хангалттай бий гэнэ.

Дархан-Уул аймгийн зөгийчин Н.Бээжинхүү “Зөгий үржүүлэх нь ашиг шим ихтэй. Би 10 бүл зөгийнөөс жилд дунджаар 2000 гаруй кг бал авдаг. Захиалга их тул борлуулалтад санаа зовдог гүй” хэмээн ярьж байв. 1991 онд байгуулсан Монголын зөгийчдийн нийгэмлэгийн мэргэжилтнүүд гадаадын компаниудад Монголын зөгийн балыг амсуулдаг “зуршил”-тай болжээ. Гаднынхан манай зөгийн балд “A” гэсэн дүн тавьдаг бөгөөд худалдан авах сонирхолтой байдаг аж. Гагцхүү жилд хэр хэмжээний бал нийлүүлж чадах вэ гэдэг асуултад манайхан бүдэрчихдэг аж. Австри, Япон, Польш, Хонконгийн мэргэжилтн үүд Монголын зөгийн бал нь ховор элементүүдтэй болохыг онцолсон бөгөөд худалдан авах сонирхлоо ч илэрхийлжээ. Тэд тогтмол, их хэмжээгээр нийлүүлэх, зөгийн бал бүтцээ алдахгүй байх ёстой гэсэн шаардлага тавьдаг юм байна. Харин багаар бодоход, зөгийн 300-500 тонн бал үйлдвэрлэж байж экспортлох тухай гаднынхантай ярих ёстой гэсэн.

Хэдий зөгийн балаа худалдах боломж бий ч бид Унгарын 300 грамм зөгийн балыг 13.5 ам.доллар, БНХАУ-ынхыг 0.8 центээр авч байна. Бас нэг кг импортын зөгийн балыг 15-30 ам.доллараар авч байгаа гэсэн судалгаа бий. Одоогоор манай улсад Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод, Төв, Хэнтий, Булган, Увс, Ховд зэрэг аймгийн 20 цэгт 3000 орчим бүл зөгий үржүүлж буй. ҮХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Ганибалын ярьснаар ихэнх зөгийн аж ахуйнууд өрхийн аж ахуйн хэлбэртэй, ердөө 30-50 бүл зөгийтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа аж. Нөгөөтэйгүүр, зөгийн аж ахуйгаас авч болох 12 төрлийн бүтээгдэхүүн байдгаас манай улс зөгийн бал, цэцгийн тос, лавыг л авч байгаа гэнэ. Ийнхүү өрхийн аж ахуйгаас хэтрэхгүй байгаа нь багагүй бэрхшээл дагуулдаг гэнэ. Тухайлбал, зөгийчид хатан зөгийгөө гарган авч чаддаггүй, зөгий нь өвчин тусаж, олноор үхэхэд хандах мэргэшсэн эмч байдаггүй зэрэг хүндрэл учирдаг байна. Иймээс ч Монголын зөгийчдийн ний гэмлэгийнхэн хатан зөгийн судалгаа хийх лабораторитай болохоор төлөвлөсөн юм билээ. Мөн мэргэжлийн зөгийчин бэлтгэхээр төлөвлөжээ. Үхсэн зөгийг ч эмчилгээнд ашигладаг болохоор зөгийн аж ахуй нь ашигтай гэдэг нь ойлгомжтой болов уу. Иймээс ч зөгий үржүүлэхийг хүссэн цөөнгүй хүн манайд бий аж.

Багахан түүх сөхөхөд, Монголд анх 1959 онд Буриадаас 50 бүл зөгий оруулж ирснээр энэ чиглэлийн аж ахуй хөгжжээ. Социализмын үед зөгийн аж ахуйн чиглэлээр боловсон хүчин бэлтгэсэн ч түүнээс хойш төдийлэн анхаараагүй гэж байна.

Өнөөдрийн байдлаар зөгийнд хатгуулахаас айгаагүй, энэ чиглэлээр ажиллаж байгаа хүмүүс сонирхлоороо л хийж байгаа болохоос дийлэнх нь зөгийнийхөө талаар номын дуу сонсоогүй хүмүүс юм.

Тэдэнд зориулсан гарын авлага ч одоогоор алга. Ер нь зөгийн аж ахуйг дөрвөн чиглэлээр эрхэлдэг гэнэ.

Нэгдүгээрт, зөгийн балнаас олон төрлийн бүтээгдэхүүн (жилий, лав, цэцгийн тоос, сүүнцэр гэх мэт) гарган авах,

Хоёрдугаарт, зөгий нь ХАА-н таримал, зарим төрлийн хүнсний ногооны ургацыг 30-300 хувь нэмэгдүүлж, жимс, жимсгэний гарцыг үлэмж хэмжээгээр өсгөдөг тул “нисдэг бордоо” болгон ашиглах явдал аж.

Гуравдугаарт, зөгийгөө үржүүлж, бүл, эх зөгийгөө бусдад зарах чиг лэлээр ажиллаж болдог байна.

Дөрөвдүгээрт, байгаль, экологийн нөхцөлийг тогтворжуулах зорилгоор зөгийн аж ахуй эрхэлж болох юм байна.

Зөгий нь цэцэгт ургамлын 80 гаруй хувьд тоос хүртээдэг болохоор хүрээлэн буй орчиндоо эерэг нөлөө үзүүлдэг байна. Иймээс ч зөгий уствал дөрвөн жилийн дараа дэлхий сөнөнө гэсэн үг гарсан биз. Лавыг гэхэд автомашин, төмөр зам, нисэх онгоц, гоо сайхны үйлдвэрлэлд бас эмийн, протезийн үйлдвэрт эмийн капсул хийх хэв авахад ашигладаг гэж байгаа. Бас цэцгийн тоос нь өвчин намдаах, үрэвсэл дарах, эд эсийг төлжүүлэх эмийн чухал бүтээгдэхүүн болдог гээд “ид шид”-ийг нь дурдвал дуусахгүй. Нэгэнт нөөц нь, зөгийн аж ахуй эрхлэхийг сонирхсон хүн хангалттай тул цэвэр зөгийн балаа брэнд болгож яагаад болохгүй гэж.

Монгол Улс ирэх онд 17000, 2015 онд 23000, 2016 онд 30000 зөгийн бүлтэй болохоор зорьж буйг холбогдох мэргэжилтнүүд хэлж байна. Зорилгоо биелүүлж чадвал 2014 онд гэхэд 136, 2016 онд зөгийн 240 тонн бал гаргаж авч чадах нь. Говьд хүртэл балт ургамал байна гэдгийг судлаачид тогтоосон учир хүсвэл тэндээс ч зөгийн бал хурааж болно гэсэн.

Т.ТУЯА: “Зөгий” хөтөлбөр боловсруулахаар ажиллаж байна

Монголын зөгийчдийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Т.Туяагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Танай нийгэмлэг ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ?

-“Зөгий” хөтөлбөрийг боловсруулж, орон даяар энэ чиглэлийн аж ахуйг хөгжүүлэх, мэргэжилтэн бэлтгэхэд анхаарах гээд олон ажил хийхээр төлөвлөж байна.

-Зөгийн балаа брэнд болгож, гадаадын зах зээлд борлуулах боломж бий юу?

-Бүтээгдэхүүнээ экспортлох боломж бий. Манай зөгийн баланд ямар нэгэн химийн орц байхгүй. Гэтэл гаднын орнуудад зөгийн балыг хиймлээр бас химийн аргаар гаргаж авч байна. Хиймлээр гэдэг нь сахар, сироп, амт, үнэр оруулагчаас зөгийн бал гарган авч байгаа хэрэг. Химийн аргаар гэдэг нь таримал цэцэг, гурвалжин будаа, рапсаас гаргаж буйг хэлдэг. Манайд зарим аж ахуйн нэгжүүд рапсаас зөгийн бал гаргаж авч байгаа ч дийлэнхийг нь олон төрлийн зэрлэг цэцгээс буюу байгалиас гаргаж авч байгаа. Мэдээж Хайнань гээд бусад газарт зөгий үржүүлж, сайн бүтээгдэхүүн гарган авч байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ манайх өндөр уулын бүсэд оршдог учир илүү чанартай зөгийн бал авдаг гэдгээрээ давуу. Зөгийн балаа брэнд болгож, экспортлохын тулд нэг аж ахуй дор хаяж 1000-3000 бүл зөгийтэй байх ёстой. Зарим компани олон бүл зөгийтэй болж амжсан ч 3000 бүл зөгийтэй болж чадаагүй л байна.

-Энэ чиглэлээр ажилладаг аж ахуйн нэгжүүдэд ямар бэрхшээл тулгардаг вэ?

-Аж ахуйн нэгжүүд хэтэрхий жи жигхэн учраас зөгийн балаа сав лахаас авахуулаад бэрхшээл тул гардаг. Савлагааны стандарт хан гахгүй байгаа болохоор цэвэр бүтээг дэхүүн үйлдвэрлэж байгаа ч хэрэг лэгчид гаднын бүтээгдэхүү- нийг сонгож байна. Зөгийн хайрцгаа хүртэл өөрсдөө хийхээс авахуулаад бүх ажлаа гардан хийх ёстой болдог. Бас цөөнгүй тооны багаж, тоног төхөөрөмж шаардлагатай болдог нь бэрхшээл үүсгэж байгаа.

-Зөгийн аж ахуй эрхэлдэг хэд орчим хүн байна вэ?

-Энэ талаар тодорхой тоо алга. Саяхан болсон зөвлөлгөөнд 260 хүн оролцсоноос 240 нь зөгийн аж ахуй эрхэлдэг байсан. Нэг бүл зөгий дунджаар 750 мянган төгрөгийн үнэтэй учраас зөгийн аж ахуй эрхлэхийг сонирхсон хүмүүст эхний ээлжинд багагүй хөрөнгө хэрэгтэй болдог.


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7229027/ea2/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort

Нөхрийнхөө талаар бусадтай хуваалцаж болохгүй зүйл

  • 2016-09-23
  • Уншсан 15602

БНСУ-д ажиллахаар бүртгүүлэгчдээс шалгалт авлаа

  • 2011-09-05
  • Уншсан 15521

АЯГА КОФЕНИЙ ТҮҮХ

  • 2013-04-09
  • Уншсан 15164

ЦАГААН ТАЙГЫГ УЛААНААР БУДСАН БИЗНЕС

  • 2013-04-17
  • Уншсан 15135

Л.Байгальмааг өөр шоронд шилжүүлжээ

  • 2010-07-30
  • Уншсан 14953

Үндэсний Үйлдвэрлэлийн шинэ сонголт “Oulen” цамц

  • 2013-04-09
  • Уншсан 14800

Б.СУВД: МОНГОЛ ДЭЭЛИЙГ ДЭЛХИЙН ХУВЦАСНЫ ТҮҮХЭНД ОРУУЛАХ ЗОРИЛГОТОЙ

  • 2013-02-14
  • Уншсан 14694

ЦАГ ХУГАЦААТАЙ УРАЛДАХ Н.НАРАНБААТАРЫН ГАЛТ ТЭРЭГ [1]

  • 2013-05-15
  • Уншсан 14688

Монголдоо анхдагч тэргэнцэр засвар үйлчилгээний төв нээгдлээ

  • 2013-05-01
  • Уншсан 14307

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 2562 АЙЛЫН ГАЗАРТ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ ХИЙНЭ

  • 2013-03-20
  • Уншсан 14295

АСААЛТЫН АВТОМАТ ТӨХӨӨРӨМЖ ҮЙЛДВЭРЛЭЖ ЭХЭЛЛЭЭ [3]

  • 2013-01-22
  • Уншсан 14184

Далай ламын цахим хуудас монгол хэлээр

  • 2013-03-27
  • Уншсан 14151

АВСТРИ, ЯПОН, ПОЛЬШ УЛС МОНГОЛЫН ЗӨГИЙН БАЛЫГ СОНИРХОЖ БАЙНА

  • 2013-04-23
  • Уншсан 14073

ШИНЭ ОНГОЦ 11.700 КМ ЗАМЫГ ТАСРАЛТГҮЙ ТУУЛЖ, ЭХ ОРОНДОО ГАЗАРДЛАА

  • 2013-05-16
  • Уншсан 14049

Ерөнхий сайд шилдэг залуу зохион бүтээгчдэд шагнал гардууллаа

  • 2013-05-13
  • Уншсан 13947

Монголд анх удаа хүзүүнд хиймэл нугалам суулгах хагалгаа хийлээ

  • 2013-03-29
  • Уншсан 13890

Н.Төгсцогт Казанийг зорино

  • 2013-04-16
  • Уншсан 13875

ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР ЦОГЦОЛБОР БОЛОН ӨРГӨЖНӨ [1]

  • 2013-05-13
  • Уншсан 13870

Монголын жааз хөгжмийн хаад

  • 2013-03-15
  • Уншсан 13868

Английн электро рок хамтлаг Монголын хүүхдүүдэд тусална

  • 2013-04-23
  • Уншсан 13826
배너신청
자생병원

배너신청