Бичлэгийн тоо 3,329

АЯГА КОФЕНИЙ ТҮҮХ

Уншсан 15164 vote 0 2013.04.09 16:11:39
Бидний ихэнх маань гадагшаа явахдаа хоёр газраар заавал ч үгүй дайрдаг нь бараг жам болжээ. Нэг нь “McDonalds”, нөгөө нь “Starbucks”. Учир нь дэлхийн бараг бүх оронд тугаа хатгасан энэ хоёр хүчирхэг брэндийн салбар манайд байдаггүй. Уг нь “Starbucks” Монголд салбараа нээх гэж байгаа тухай дам яриа эртнээс л хөвөрсөн. Гэвч яг одоогоор ажил хэрэг болсон нь үгүй. Дэлхий даяар 20891 салбартай, 13.29 тэрбум ам.долларын (манай улсын ДНБ-тэй дүйцэх) үндсэн хөрөнгө- тэй “Starbucks” хэмээх брэндийн тухай бид хэр ихийг мэдэх вэ.

Ховард Шульц гэх эр 1971 онд АНУ-ын Сиэтл хотод кофений жижигхэн мухлагтай болох үедээ цаашид өөр хаа нэгтээ салбараа нээж, өргөжүүлнэ гэж тухайн үед бодож байгаагүй гэнэ. Гэтэл мань эр өдгөө 1.5 тэрбум ам.долларын хөрөнгөөр “Forbes”- ийн тэрбумтнуудын жагсаалтад бичигдэж амжсан байна. Уг кофе шопийг нээхэд Сан Францискогийн их сургуулийн англи хэлний багш Жерри Болдвин, түүхийн багш Зев Сиегл, зохиолч Гордон Баукер нар тусалсан бөгөөд тэд бүгд ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалсан кофений донтнууд байжээ.

Анх “Pequod” нэртэй байхдаа хотынхоо багахан хүрээнд л танил болсон. Олон төрөл, том хэмжээтэй аягаараа үйлчлүүлэгчдийг татаж байсан гэдэг. Хэдэн жилийн дараа компани болж өргөжин, Жерри Балдвин ерөнхий захирал нь болсноор Америк даяар танигдах эхлэл нь бүрджээ. Кофений хэрэглээ өсөж байсан үе ч таарсныг хэлэх үү. Улмаар 1986 онд Сиэтлдээ зургаан салбар шинээр нээж, зөвхөн эспрессо зардаг байж. Харин үүнээс хойш өргөжин тэлж, “Forbes” сэтгүүлд бичсэнээр бол 1987 оноос хойш өнөөг хүртэл өдөрт дунджаар хоёр шинэ салбар нээж байгаа аж. Өнгөрсөн онд л гэхэд 950 шинэ салбар нээжээ. Цаасан аягаа цөмийг нь дахин боловсруулж, хэрэглэдэг тус компанийг Дэлхийн байгаль хамгаалах нийгэмлэг “Хүрээлэн буй орчинд ээлтэй 25 компани”-ийн нэгээр тодруулсан.

Мөн “Forbes” сэтгүүл энэ компанийг “Ажилчдад ээлтэй компани” хэмээн нэрлэсний учир нь ажилчдаа долоо хоногт 20 цаг ажиллуулдагтай нь холбоотой. Өдгөө тус компанид 189 мянган хүн ажилладаг гэнэ. Жилд хоёр сая орчим кг кофений үр хэрэглэдэг “Starbucks”-ийн жилийн дундаж орлого 8.21 тэрбум ам.долларт хүрсэн гэдгийг “Time” сэтгүүлд өгүүлжээ. Эднийх дан ганц кофе биш нарийн боов, халуун, хүйтэн ундаа, сэндвич, хөнгөн зууш, шар айраг худалддаг болсон.

Сахарын агууламж болон калори багатай кофе худалдах болсноор борлуулалт нь улам бүр ихсэж байгаа гэдгийг захирал Ховард Шульц нь “Forbes”-т өгсөн ярилцлагадаа дурдсаж байв. Энэ компани ойрын жилүүдэд шинэ зах зээл эрэлхийлж эхэлсэн бөгөөд үүний баталгаа болж, энэ оны эхээр Вьетнамын нийслэл Хошиминд анхны салбараа нээсэн. Мөн Шри Ланка, Гуатемалад салбараа нээснээс харвал Монголын зах зээлд орж ирэх цаг нь тун удахгүй байх гэсэн найдлага төрүүлж байна.

Японд бол “Starbucks”-ийн 989 салбар байдаг гэнэ. Үүнд дүйх нь ч яамай, ядаж анхны салбараа Улаанбаатар хотод нээх цаг тийм ч хол биш гэж найдъя. Энэ компани кофеноос гадна цайны бизнест хөл тавиад удаагүй. “Tazo” хэмээх цайны брэндийг 8.1 тэрбум ам.доллараар худалдаж аваад зогсохгүй, өнгөрсөн онд “Teavana”-д 620 сая ам.доллар төлж өөрийн болгосон байна. Эдний лого дэлхийн хамгийн алдартай трэйд маркуудын нэг. Анх бор өнгөтэй байснаа дараа нь ногоон хүрээ оруулж, “Starbucks” хэмээх бичгээ оруулсан нь байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл эрхэлж буйгаа бэлгэдсэн юм билээ. Харин 2011 оноос хойш бичгийг нь авч, дан ганц лусын дагинын хөргөө ашиглах болсон.

Дэлхийн хамгийн алдартай кофений брэндийн логон дээрх энэ бүсгүй нь эртний Грекийн домогт гардаг хоёр сүүлт лусын дагина аж. Жилдээ 240 мянган тонн кофе үйлдвэрлэдэг энэ компани олон улсын үзэсгэлэн худалдаанд идэвхтэй оролцдогийн дээр гудамжинд яармаг зохиож, бүтээгдэхүүнээ сурталчилдаг. Одоо нэгэнт дэлхийн хүн бүрийн шахуу танил брэнд болсон учраас бусдын адил томоохон шоу тоглолт ивээн тэтгэж, өндөр үнэтэй реклам цацаад байдаггүй. Харин сүүлийн жилээс хүмүүнлэгийн үйлсэд идэвхтэй хамтардаг болсон аж. Аяга кофеноос эхэлж, дэлхийн брэнд болтлоо өргөжсөн “Starbucks”-ийн товч түүх гэвэл ийм байна.

 

 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7190373/00e/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort

Нөхрийнхөө талаар бусадтай хуваалцаж болохгүй зүйл

  • 2016-09-23
  • Уншсан 15602

БНСУ-д ажиллахаар бүртгүүлэгчдээс шалгалт авлаа

  • 2011-09-05
  • Уншсан 15521

АЯГА КОФЕНИЙ ТҮҮХ

  • 2013-04-09
  • Уншсан 15164

ЦАГААН ТАЙГЫГ УЛААНААР БУДСАН БИЗНЕС

  • 2013-04-17
  • Уншсан 15135

Л.Байгальмааг өөр шоронд шилжүүлжээ

  • 2010-07-30
  • Уншсан 14953

Үндэсний Үйлдвэрлэлийн шинэ сонголт “Oulen” цамц

  • 2013-04-09
  • Уншсан 14800

Б.СУВД: МОНГОЛ ДЭЭЛИЙГ ДЭЛХИЙН ХУВЦАСНЫ ТҮҮХЭНД ОРУУЛАХ ЗОРИЛГОТОЙ

  • 2013-02-14
  • Уншсан 14694

ЦАГ ХУГАЦААТАЙ УРАЛДАХ Н.НАРАНБААТАРЫН ГАЛТ ТЭРЭГ [1]

  • 2013-05-15
  • Уншсан 14688

Монголдоо анхдагч тэргэнцэр засвар үйлчилгээний төв нээгдлээ

  • 2013-05-01
  • Уншсан 14307

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 2562 АЙЛЫН ГАЗАРТ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ ХИЙНЭ

  • 2013-03-20
  • Уншсан 14295

АСААЛТЫН АВТОМАТ ТӨХӨӨРӨМЖ ҮЙЛДВЭРЛЭЖ ЭХЭЛЛЭЭ [3]

  • 2013-01-22
  • Уншсан 14184

Далай ламын цахим хуудас монгол хэлээр

  • 2013-03-27
  • Уншсан 14151

АВСТРИ, ЯПОН, ПОЛЬШ УЛС МОНГОЛЫН ЗӨГИЙН БАЛЫГ СОНИРХОЖ БАЙНА

  • 2013-04-23
  • Уншсан 14073

ШИНЭ ОНГОЦ 11.700 КМ ЗАМЫГ ТАСРАЛТГҮЙ ТУУЛЖ, ЭХ ОРОНДОО ГАЗАРДЛАА

  • 2013-05-16
  • Уншсан 14049

Ерөнхий сайд шилдэг залуу зохион бүтээгчдэд шагнал гардууллаа

  • 2013-05-13
  • Уншсан 13947

Монголд анх удаа хүзүүнд хиймэл нугалам суулгах хагалгаа хийлээ

  • 2013-03-29
  • Уншсан 13890

Н.Төгсцогт Казанийг зорино

  • 2013-04-16
  • Уншсан 13875

ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР ЦОГЦОЛБОР БОЛОН ӨРГӨЖНӨ [1]

  • 2013-05-13
  • Уншсан 13870

Монголын жааз хөгжмийн хаад

  • 2013-03-15
  • Уншсан 13868

Английн электро рок хамтлаг Монголын хүүхдүүдэд тусална

  • 2013-04-23
  • Уншсан 13826
배너신청
자생병원

배너신청