Бичлэгийн тоо 3,329

Английн шилдэг электро рок хамтлагуудын нэг өчигдөр манай улсад хүрэлцэн ирлээ. Тэд Simon Milner, Gary Barber, Dominic нарын бүрэлдэхүүнтэй “Is Tropical” хамтлаг юм. Тус хамтлагийнхан өнөөдөр Дархан-Уул аймгийн “Queen” клубт, 24-нд “iLoft function house”-т тус тус тоглоно. Өөрсдийн гэсэн өвөрмөц өнгө төрхтэй гурван залуу 2009 онд Их Британийн хөгжмийн ертөнцөд хөл тавихдаа нэгэн шинэ өнгө аясыг оруулж иржээ. Тэд 2010 онд Францын хөгжмийн томоохон студи болох “Kitsune”-тай хамтарснаар амжилтын гараагаа эхэлсэн байна.

“Is Tro- pical” хамтлаг “The Greeks” дуугаараа 2011 оны “UК Music Video Awards”- ын “Best Indie/Rock Video” номинацын эзэд болж байсан юм. Манай улсад ирж тоглох болсон тухайгаа тэд “Бид ашгийн төлөө бус, өөр соёл, урлагтай танилцаж, Азийн үзэгчдэд өөрсдийн уран бүтээлээ толилуулах зорилгоор ирсэн. Энд байх хугацаандаа Монголын уран бүтээлчидтэй хамтарч үндэсний хэв шинжтэй хоёр дуу гаргахаар болсон. Энэ дуугаа зөвхөн онлайнаар худалдах бөгөөд олсон орлогоо Дархан-Уул аймгийн асрамжийн газрын хүүхдүүдэд зориулна” хэмээн тайлбарсан.

Улаанбаатар хотод болох тоглолтынх нь үеэр “Mohanik”, “Vatame”, “The Colors” хамтлаг ая дуугаа өргөх аж. Тэднийг дэлхийн олон сая интернэт хэрэглэгчдийн танил www.vice.com сайтын баримтат киноны баг дагалдан иржээ. Тэд аялан тоглолтын тухай кино бүтээх юм байна.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7229006/408/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
배너신청
자생병원

배너신청