Бичлэгийн тоо 3,329
 П.Н.Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эмч нар хүзүүнд хиймэл нугалам суулгах мэс заслыг Монголд анх удаа хийжээ. Энэ сарын 21-нд нэг өвчтөний хүзүүний С2, С4 нугалмыг авч хиймэл нугалам суулгах хагалгаа таван цаг орчим үргэлжилснээр амжилттай болжээ.

С2, С4 нугалам нь хүзүү толгойг холбосон хэсэг аж. Уг мэс засал нь нуруу нугалмын жийргэвч мөгөөрсийг авах, хиймэл протез суулгах, бэхэлгээ хийх хагалгаанд багтдаг юм байна. Урьд нь манай эмч нар ийм төрлийн хагалгаа хийхдээ хиймэл протезыг өөр зүйлээр орлуулдаг байжээ. Энэ талаар III эмнэлгийн Мэдрэлийн тасгийн эмч Л.Аваанжигмэдээс тодрууллаа.

-Одоогоор энэ төрлийн хагалгаа хийлгэх шаардлагатай хэдэн хүн Монголд байна вэ?

-Хүзүү, бүсэлхий, нурууны хиймэл протез хийх хагалгаанд орох шаардлагатай 40-өөд хүн байна. Уг хагалгааг дөрөв дэх өдөр буюу долоо хоногт нэг удаа хийдэг. Тиймээс бүтэн жилийн дараалал бараг дууссан гэсэн үг. Их удаан үргэлжилдэг мэс засал бөгөөд ойролцоогоор 7-8 цаг зарцуулдаг.

-Долоо хоногт ганц хийдэг шалтгаан нь юу вэ. Энэ төрлийн мэс заслыг Монголд хөгжүүлэхэд ямар бэрхшээл тулгардаг бол?

-Хүний зөөлөн эдийг орлуулах хиймэл жийргэвч, протез, диск мөгөөрс суулгах материал болон тусгай багаж дутмаг байдаг. Мөн рентгений аппарат авах шаардлагатай. Харин уг хагалгааг хийхэд эмч нарын ур чадварын хувьд хүндрэлтэй зүйл байхгүй.

-Уг хагалгааг хийлгэхэд хэдий хэмжээний мөнгө шаардлагатай вэ?

-Хүний хүзүү, нуруу нугалмын зөөлөн эдийг орлуулах хиймэл протезийг өвчтөнүүд өөрсдөө авах шаардлагатай. Хагалгаа бол үнэ төлбөргүй.


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7160600/a59/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
배너신청
자생병원

배너신청