Бичлэгийн тоо 3,329

Гэр хорооллыг дахин төлөвлөх эхний зургаан байршлыг НИТХ баталсан билээ. Уг зургаан байршлаас хамгийн том талбайг хамарсан төлөвлөлтийг Сонгинохайрхан дүүрэгт хийнэ. Тус дүүргийн нийт 187.3 га талбайд инженерийн шугам сүлжээ, дэд бүтэц, зам, барилга байгуулах төлөвлөгөөг урьдчилсан байдлаар гаргаад буй. Ямар ажил хийх гэж байгааг төлөвлөгөөнд тусгаснаар харуулж байна.

 Сонгинохайрхан дүүргийн V, VI, VII хорооны нутаг дэвсгэрт дулаан хангамжийн шинэ эх үүсвэр барихад 4.9, дулааны шугамын өргөтгөл, шинэчлэлд 10.3, цахилгааны дэд өртөө барьж, зургаан кВт-ын зургаан км агаарын шугамыг кабельд шилжүүлэ хэд 0.7, цэвэр усны шугам барихад 1.9 тэрбум төгрөг тус тус зарцуулах юм байна. Сур гууль, цэцэрлэгийн барилга гээд тус гурван хороо ны нутаг дэвсгэрт нийт 56.1 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийх нь. Тэгвэл X хороонд цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээ байгуулахад 5.3 тэрбум төгрөг зарцуулах юм байна. Харин газар чөлөөлөх, айлуудыг нүүлгэн шилжүүлэх ажлын зардлыг төс лийг гүйцэтгэх компани гаргах ажээ.

Сонгосон байршилд дахин төлөвлөлт хийх компани, аж ахуйн нэгжүүдийг шалгаруулж, газар чөлөөлөх ажлыг ирэх сард эхлүүлэхээр төлөвлөж байгаа. НИТХ-ын баталсан журмын дагуу төслийг гүйцэтгэхэд аж ахуйн нэгж, банк, компаниуд хүсэлтээ гаргаад хамтран оролцох боломжтой. Тухайн эзэмшигч газраа худалдах уу, эсвэл орон сууцаар шууд солих уу гэдгээ төсөл гүйцэтгэгч компанитай тохиролцсоны үндсэн дээр газраа чөлөөлөх юм байна. Энэ маягаар дахин төлөвлөлт хийх байршил дахь нийт өрхийн 75 хувь нь компанитай тохиролцож, иргэн, төсөл гүйцэтгэгч, нийслэлийн Засаг даргын гурвалсан гэрээ байгуулснаар төслийг эхлүүлэх боломж бүрдэх юм. Хэрэв 75 хувьтай нь тохиролцож чадахгүй бол гүйцэтгэгчийг дахин сонгон шалгаруулахаар журамд заасан. Тиймээс иргэдийн газрыг хямд үнээр булаан авах асуудал үүсэхгүй гэж хотын удирд лагууд үзэж буй юм.

 Р.ОЮУН

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7135128/1ca/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
배너신청
자생병원

배너신청