Бичлэгийн тоо 3,329
Владимир Путины Узбекистаны айлчлал их өрийн асуудлыг шийднэ


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Узбекистанд албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн очжээ. Тэрээр тус улсын Ерөнхийлөгч Ислам Каримовтой хэлэлцээр хийх явцдаа узбекийн хөдөө аж ахуйн  бүтээгдхүүнүүдийг Орост нийлүүлэх явдлыг нэмэгдүүлэх хэтийн төлөвлөгөөний талаар ярилцах аж.

“АНУ болон ЕХ-ны зүгээс тавьсан хориг арга хэмжээтэй холбоотойгоор Узбекистанаас хөдөө аж ахуйн бүтээгдхүүн нийлүүлэлтийг өргөжүүлэх асуудал яригдах нь мэдээж” хэмээн Оросын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.  

Энэ талын асуудал сүүлийн хэдэн сарын турш яригдаж байгаа бөгөөд өнгөрөгч есдүгээр сард хоёр улсын компаниудын түвшинд хэлцэл явагдан, 11-р сарын сүүлчээр Узбекистанд жимс ногоо боловсруулах үйлдвэр байгуулах хамтарсан төслийг хэрэгжүүлэх, бүтээгдхүүнийг нь Орост нийлүүлэх талаар шийдвэр гаргасан билээ.

Мөн ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Узбекистаны 890 сая ам.долларын өрийн асуудлыг шийдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа аж. “11-р сарын байдлаар өрийн нийт хэмжээ 890 орчим сая ам.доллар болсон бөгөөд үүний 500 сая нь үндсэн өр, 388 сая нь өрийн хүүд бодогдож байгаа” гэж Ушаков тайлбарлажээ. Түүний өгүүлснээр, өөрсдийн ерөнхийлөгчдийн даалгавраар хоёр орны сангийн яамд зөвлөлдөх уулзалт хийсэн бөгөөд өрийн асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой хэлэлцээрийн төслийг бэлтгэсэн аж.

“Айлчлалын явцад хоёр орны хоорондох санхүүгийн асуудал сайнаар шийдэгдвэл худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжилд саад болж байсан нөхцөл байдал алга болох юм” хэмээн Ушаков онцлон тэмдэглэжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслахын хийсэн мэдээллээс харахад, айлчлалын явцад дөрвөн чухал баримтад гарын үсэг зурагдах юм байна. Үүнд: Санхүүгийн шаардлага, хариуцлагыг харилцан зохицуулах тухай улс хоорондын хэлцэл, 2015-2019 онд Орос-Узбекистаны хоорондох эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх үндсэн чиглэлүүдийн тухай хэлэлцээр, Хууль бус замаар хураагдсан мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис бэлдмэлүүдийн судалгааны үр дүнг харилцан солилцох тухай протокол, мөн Орос, Узбекистаны Гадаад хэргийн яамд 2015 онд хамтран ажиллах хөтөлбөр зэрэг баримт бичгүүд багтаж байгаа аж. 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8401412/3e2/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort

Гэрлэхээсээ өмнө хайртаасаа заавал асуух 12 асуулт

  • 2015-01-25
  • Уншсан 2018

Жүжигчин Амбий бурханы оронд одлоо

  • 2015-02-27
  • Уншсан 2018

Гэртээ байхдаа ч амжилтаа өсгөе

  • 2014-12-14
  • Уншсан 2018

Дэлхийн шатрын их мастер Монголд ирнэ

  • 2015-02-01
  • Уншсан 2018

Ч.Сайханбилэгийн Засгийн газрын “муухай” зовлон

  • 2014-12-03
  • Уншсан 2018

iim l er hun baigaach

  • 2015-01-03
  • Уншсан 2018

30 гаруй хүнийг одоог хүртэл аварч чадахгүй байна

  • 2015-02-04
  • Уншсан 2018

Дэлхийн хамгийн намхан эр, хамгийн өндөр хүн болсон түүх

  • 2015-02-17
  • Уншсан 2018

Владимир Путины Узбекистаны айлчлал их өрийн асуудлыг шийднэ

  • 2014-12-10
  • Уншсан 2020

Ерөнхийлөгч гурван сая дахь иргэнд Х.Монголжин гэж нэр хайрлажээ

  • 2015-01-28
  • Уншсан 2023

Эмэгтэй хүний нөхөрт гардаггүй 15 шалтгааныг та мэдэх үү

  • 2015-02-12
  • Уншсан 2029

А.Сүхбат, Г.Өсөхбаяр хоёрыг яаж эрэмбэлсэн тухай МҮБХ-ны мэдэгдэл

  • 2015-01-06
  • Уншсан 2030

Түүхийн хар толбо:“1932 оны бослого”

  • 2015-02-01
  • Уншсан 2031

Шоовдорлогдсон спортын төрлүүдээ анхаараач

  • 2014-09-12
  • Уншсан 2032

Бүх оддын шилдгүүд

  • 2015-02-02
  • Уншсан 2033

МУГТ Б.Сэр-Од Lake Biwa Marathon-оос хүрэл медаль хүртлэ

  • 2015-03-01
  • Уншсан 2037

Орон сууцны үнэ нэг сарын хугацаанд 0.45 хувиар буурч, борлуулалт нэмэгджээ

  • 2014-11-08
  • Уншсан 2039

Өнөөдөр улаан сар гарна

  • 2014-10-08
  • Уншсан 2039

Apple корпораци бүтээгдэхүүнээ хөрвөх чадалтай болгоно

  • 2015-03-03
  • Уншсан 2040

Хөдөлмөрийн баатар М.Даваажаргалын тухай номыг монгол хэлнээ орчууллаа

  • 2015-02-21
  • Уншсан 2041
배너신청
자생병원

배너신청