Удирдлагын төхөө рөмж, хянах самбар, температур хэмжих датчик гэсэн авсаархан бүтэцтэй эл төхөөрөмж 180 мянган төгрөгийн үнэтэй. Температур хэмжигч тогтоосон градуст хүрэхэд хөдөлгүүр автоматаар асаж, тохируулсан цагийн дагуу ажиллаад автоматаар унтрах горимтой. Тодруулбал, хөдөлгүүр хасах 5 градус болж хөрөхөд хөдөлгүүр асаж, таван минутын турш ажиллаад унтрах юм. Өвлийн ид хүйтэнд буюу -30-аас дээш градуст, автомашины хөдөлгүүрийн багтаамжаас шалтгаалан шөнийн турш 500- 1000 гр шатахуун зарцуулж халаадаг гэнэ. Харин цаг агаар дулаарахаар системээ унтраачихаж болох юм. Монгол инженерийн ур ухаанаар бүтэж, эх орондоо үйлдвэрлэн суурилуулж байгаа энэ төхөөрөмжийг олж үзэхээр “Мастер түлхүүр” компанийг зорьсон юм. Эхний жилдээ бүтээгдэхүүнээ зах зээлд гаргаж байгаа учраас “Бичил шидтэн” компанийнхан найз нараасаа дэмжлэг хүсэж “Мастер түлхүүр”-ийн гараашид байрлаж байгаа юм.
“Нормаль систем 10” төхөөрөмжийг зохион бүтээгч Г.Лхагвадорж электроникийн инженер мэргэжилтэй. 2005 онд КТМС-ийг төгссөн тэрбээр 2006 онд анх өөрийнхөө “Ниссан Санни” маркийн машинд автомат асаалтын төхөөрөмж суурилуулж турш жээ. Тухайн үед нэлээд овор ихтэй, олон утастай байсан учраас өөр хэн нэгэнд үзүүлж танилцуу лаагүй гэнэ. Түүнээс хойш ажлынхаа хажуугаар хообийгоо орхил гүй, алдаагаа засаж, төхөөрөмжөө сайжруулсаар өнгөрсөн оны есдүгээр сараас угсарч эхэлжээ. Тэдний төхөөрөмжид шаардлагатай хянах самбарын хуванцар хайрцаг, плат зэргийг Монголд үйлдвэрлэдэггүй учраас БНХАУ-д захиалан хийлгэжээ. Механик, автомат кроптой, дизель хөдөлгүүртэй машинд өөр өөр схемтэй төхөөрөмж байрлуулдаг тул зургаа урьдчилан зураад хавтангаа захиалдаг юм билээ. Тэр ч байтугай, амортизатор, аккумлятор халаагч, hуbrid хөдөлгүүртэй машинд зориулсан батерей халаагч, газын баллон халаагч, турбо амраагч зэргийг угсарч, суурилуулж байгаа аж. Г.Лхагвадорж удахгүй эл төхөөрөмжөө дохиололтой болгож сайж руулах төлөвлөгөөтэй байгаа юм билээ.