Бичлэгийн тоо 3,329
Түүхийн хар толбо:“1932 оны бослого”
ХХ зууны Монголын түүхэн дэх одоо хэр нь бүрхэг, орхигдсон, тойрч дөлдөг олон асуудлын нэг нь “1932 оны зэвсэгт бослого” хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн учир битүүлэг үйл явдал юм. Монголын түүх бичлэгт дээрх үйл явдлыг “лам нарын эсэргүү бослого”, “хувьсгалын эсрэг лам нарын бослого”, “эсэргүү хөдөлгөөн”, “иргэний дайн”, “ардын бослого”, “зэвсэгт бослого”, “зүүнтний бодлогыг эсэргүүцсэн ард түмний хөдөлгөөн” зэрэг олон янзаар нэрлэж ирсэн. Одоогоос 83 жилийн өмнө дээрх бослого гарсан бөгөөд Монголын бараг ихэнх нутгийг хамарч түүнд нийгмийн янз бүрийн давхаргын төлөөлөл оролцжээ. Засаг, төрийг эсэргүүцсэн шинжтэй, олныг хамарсан бослого урьд өмнө гарч байгаагүй тул олон түмнийг ихээхэн цочирдуулсан төдийгүй зэвсэг барин эвсэн нэгдсэн нь уг бослогын онцлог байлаа. Тиймээс ч “1932 оны бослого” хэмээн нийтэд хүрчээ.

Бослого гарах болсон шалтгаан, нөхцөлийн талаар өмнөх тогтолцооны үеийн эрдэмтэд, судлаачид судалгааны бүтээлүүддээ тусгасан байдаг ч ангич, намч байр сууринаас асуудалд хандсан нь элбэг, үүнийг ч буруутгах эсвэл мөшгин гуйвуулах нь зохимжгүй. Харин цэргийн түүхч, доктор С.Ганболд уг асуудлыг шинэлэг байдлаар гаргасан бөгөөд тэр нь ч цаг үетэйгээ холбоотой билээ.

“Ардын дайсан” хэмээсний учир

Зүүнтэнүүд засгийн эрхийг дөрөвхөн жил (1928-1932) барихдаа Монгол орныг бүхэлд нь хамарсан нийгэм, эдийн засгийн гүнзгий хямралд оруулсан. Улмаар улс төрийн хямрал дээд цэгтээ хүрч улам бүр гүнзгийрсээр 1932 оны эхнээс “торхон доторх дарь хэдийнээ асаж, хэзээ мөдгүй дэлбэ үсрэхэд” бэлэн болоод байсан юм. Хямрал туйлдаа хүрсэний илрэл нь 1930 оноос жирийн иргэд нь нутгаасаа хэдийнээ дүрвэн харьд зугтах болж, үймээн, бослогууд гарах болсон явдал.

1932 оны хавраас намар дуустал үргэлжилсэн зэвсэгт бослого нь Монголын нийгмийг бүхэлд нь цочроосныхоо хирээр монголчуудын амьдрал, нийгмийн сэтгэл зүйд гүн “хар” ул мөр үлдээсэн.

Монголчуудын хувьд 1932 оны бослого нь иргэдээс төр засгийнхаа эсрэг анх удаагаа зэвсэг барин тэмцсэн бослого байсан. 1990-ээд оноос өмнө түүх бичлэгт энэхүү үйл явдлыг “Хувьсгалын эсэргүү лам нарын бослого” хэмээн ярьж, бичиж, нийгэм ч тэр утгаар нь ойлгож хүлээн авч байлаа. Тиймээс ч олон нийтийн дунд “эсэргүү” бослого байсан хэмээн хүлээн зөвшөөрөгдөж, итгэл үнэмшил болсон төдийгүй түүнд оролцогчдыг “эсэргүүчүүд”, “гэмт хэрэгтэн”, “ардын дайсан” мэтээр үзэж, ойлгож ирсэн нь уламжлалт сэтгэлгээнд суулгасан гажуудал юм. Өдгөө ч тийм ойлголт, хандлага зарим талаар байсаар байгааг үгүйсгэхгүй

Үүнд олон хүчин зүйл нөлөөлсөн бөгөөд бослого яагаад гарах болов гэхээсээ илүү тухайн нийгмийн үзэл сурталжсан нийтлэг хандлагын дагуу “хувьсгалын эсэргүү бослого” хэмээн зөвхөн нэг талаас нь харж, тайлбарлаж ирсэн нь өрөөсгөл, ташаа ойлголтонд хүргэж, улмаар уламжлагдах болсон аж. Нөгөө талаар ингэж үзэхэд, гарцаагүй хүргэсэн хүчин зүйл бол зэвсэгт бослогод оролцогчдын хоршоо, сургууль, эмнэлгийг шатаах, нам, эвлэлийн гишүүд, багш нарыг харгислан тамлан алсан балмад авир, үйлдэл.

Зөвхөн лам нарын бослого байв уу?

Зэвсэгт бослогыг дан ганц лам нарын бослого гэж үзвэл учир дутагдалтай. Зэвсэгт бослогод оролцсон бүрэлдхүүнээс үзэхэд, энгийн иргэд, лам хуврага, эмч, цэрэг, нам, эвлэлийн гишүүд, төр засгийн ажилтнууд гээд нийгмийн бүх давхаргынханы төлөөлөл өргөн хүрээтэй оролцсон байдаг. Хамгийн гол учир нь энэ бослогод нам, эвлэлийн гишүүдээс оролцсон байх тул нийгэмд нам, эвлэлийн гишүүдийн “харлуулах” нь массын сэтгэл зүйг “удирдах” хувьсгалын зорилгод харшлалтай, хувьсгалын үнэлэмжийг олон түмний дунд бууруулахаас болгоомжлон “лам нарын эсэргүү бослого” хэмээн нэрлэх болжээ. Нөгөө талаар, нийгмийн хямрал, зөрчилт байдлын бүх буруу, алдааг зөвхөн Монголын лам нарт хамаатуулах гэсэн гадны ашиг байсан тул бослого “лам нар”-ын хэмээх тодотголыг ямар нэгэн “хориггүйгээр” авчээ.

Үндэсний ардчилсан хувьсгалаар нийгмийн амьдралд олон шинэ дэвшилтэд зүйлүүд нэвтэрсэн хэдий ч монголчуудын амьдралд шашин шүтлэг, сүм хийд, лам нар урьдын адил нөлөөтэй хэвээрээ, нийт монголчуудын оюун санааны нэгдэл, төвлөрөл хүрээ, хийдийг тойрч, урьдын адил хүчтэй биш ч гэлээ зохих нөлөөтэй хэвээрээ байлаа. Тиймээс ч зүүнтэний явуулсан нийгэм, эдийн засгийн бодлогыг эсэргүүцсэн ард түмний эсэргүүцэл тэмцэл, шашны төв болох хүрээ, хийдээс эхэлсэн нь санамсаргүй хэрэг биш аж.

Сүсэг, итгэлийн заагт

Монголчуудын оюун санааны нэгдэл, нягтралд сүм хийд, лам нарын гүйцэтгэсэн үүрэг их гэж хэлж болно. Ялангуяа лам, иргэдийг холбох гол сэжүүр учиг нь анхнаасаа л язгуур, угсаа, харц ядуу, хөрөнгө чинээ, нийгэмд эзлэх байр суурь, ялгаанаас үл хамаарах “багш”, “шавь”-ийн барилдлага ихээхэн нөлөөтэй ирсэн нь нүүдэлчин монголчуудын уламжлалт сэтгэхүйн онцлог, сүсэг бишрэлтэй шууд холбоотой юм.

Магадгүй, зөвхөн сүсэг бишрэл л хувь хүнийг сэтгэхүйн хувьд нийгмийн ялгаварт тэгш бус харилцаанаас салангид “тэгш харилцаа” буюу олон нийтийн (масс) хэмжээнд аваачиж “сүсэгтэнүүд” хэмээх нэгэн нийтлэг эрх ашигт зангидаж чаддагаараа онцлогтой. Энэ нь тэднийг нэгэн зорилгод нэгтгэж, юунаас ч, хэнээс ч айж, эмээж хулчийлгүйгээр ямар ч хэргийг санаж, сэдэх, хийх цаашилбал итгэж үнэмшсэн зүйлийнх нь эсрэг (төр засаг, нам) ч нэгтгэж, босгож чаддагын баталгаа гэлтэй. Тиймээс ч энэ бослогод нийгмийн янз бүрийн төлөөлөл тэр дундаа нам, эвлэлийн гишүүд ч санаатай, санамсаргүй оролцжээ.

Төр засагаас хэрэгжүүлсэн нийгэм, эдийн засгийн олон арга хэмжээнүүд (сонгох, сонгогдох эрхийг хасах, албан татварын өсгөн нэмэгдүүлэх, сүсэг бишрэлийг хавчих, захирах, тушаах, бүх зүйлийг кампаничлах) нь иргэдээ хооронд нь ялгаварлан, хавчсан тул хямралт байдлыг улам бүр өдөөж, нийгмийг тэсрэхэд хүргэсэн юм. Үүнд, олон хүчин зүйл нөлөөлсөн ч иргэдийнхээ шашин шүтлэг, сүсэг бишрэл, ялангуяа “багш” хэмээх лам нарын эсрэг хийсэн арга хэмжээнүүд гол хүчин зүйл болсон хэмээн үзэж байна. Тэр ч утгаараа лам нарын эсрэг чиглэгдсэн арга хэмжээ, “дарангуйлал” нь иргэдийнх нь засаг төрдөө итгэх итгэл, “тэсвэрлэх” хэмжээ, хязгаарыг сэт цохин босоход хүргэжээ. Тиймээс асар богинохон хугацаанд дийлэнх хэсгийг хамарсан бослого өргөжихөд хүргэж, лам нар төдийгүй олон нийтийг “анги” ялгаварлахгүйгээр нэгтгэн нийлүүлж, тэмцлийн хурц хэлбэр болох зэвсэгт бослогыг сонгохоос өөр аргагүй болгосон хэмээн үзэж болохоор байна.

Бослогыг зохион байгуулагчдын нийтлэг дүр төрх бол нийгэмд хавчигдсан хэсгийн төлөөлөл эсвэл ямар нэгэн сэжүүрээр тэдэнтэй холбоотой гэж хэлж болох ардын засгийг үзэн ядагчид байжээ. Үүнээс гадна төр засагтаа итгэх итгэлээ нэгэнтээ алдаж, төрийн бодлого, шийдвэрийг үл зөвшөөрөн, иргэдийн оролцооны хэлбэрүүдийг хэрэглээд ч нэмэргүйг мэдсэн хэсэг ч байв. Энд тэдний хүчирхийлэлийг хүчирхийлэлийн аргаар сөрөх аргыг сонгосныг нь буруутгах аргагүй. Шинээр тогтсон шинэ засгийн талаарх “язгуур” үзэл бодол байр суурь зөрүүтэй, өөр, өөр хүмүүсийг “сүсэг бишрэл” хэмээх нэг эрх ашиг, сонирхол нэгтгэн шашнаа улааныханаас хамгаалах “Шамбалын дайн”-нд босгож чаджээ.

Хуран үймээн ба шийтгэл

Марксист онолоор, ангийн тэмцэл хурцдах нь зүй ёсны бөгөөд унагаагдсан хуучин ангийн эсэргүүцлийг хайр найргүй дарж, ангийн дайсныг устгана хэмээн номлодог. Тийм ч учраас бослогыг гарсан шалтгааныг тодруулахаас илүүтэйгээр хурдхан шиг дарж, олныг хамран өргөжихөөс сэргийлсэн нь анзаарагддаг. “Бослогыг дарах” нэрээр засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчдийг томилон явуулж, тэд ч очсон газраа “бүрэн эрхээ” хэрэгжүүлсэн. Хамгийн ноцтой нь бослогод оролцсон хүмүүсийг сургамж болгох үүднээс нийтийн өмнө буудан шийтгэж, нийт ард иргэдийн сэтгэл зүйд “хувьсгалын эсэргүү” явдлыг цэргийн хүчээр хатуу чанд дарж устгадаг гэх ойлголтыг бий болгосон. Энэ нь нийгмийн сэтгэл зүйг бүхэлд нь хожмын “Хэлмэгдүүлэлт”-ийн их аллагад бэлтгэн дасгах эхлэл болсон гэж үзэж байна. Үүнээс өмнө олон хүнийг хамарсан “хувьсгалын эсэргүү” гэх тодотголтой ноцтой хөдөлгөөн гарч байсангүй.

Бослого нь зохион байгуулалттай, зохион байгуулалтгүй гэсэн хоёр хэлбэртэй байдаг. 1932 оны бослого нь зохион байгууллалтгүй шахуу байлаа. Учир нь иргэдийн хамгийн ихээр хохирсон гэх хэсгийнхэний тэсвэр, тэвчээр алдагдахад аяндаа л хүч хэрэглэсэн эсэргүүцэл гардаг бөгөөд тийм л жамаар уг бослого урсгалаар гарч гартаа зэвсэг болгон ашиглаж болох бүхий л зүйлийг хэрэглэсэн байдаг. Гар хоосон нэгэн ч байсан юм.

Зэвсэгт бослого анх 1932 оны дөрөвдүгээр сарын дундуур Хөвсгөлийн Рашаантын хийдээс эхэлж, түргэн хугацаанд нутгийн төв, өмнө хэсэг болох Архангай, Завхан, Говь-алтай, Хөвсгөл аймгуудыг бүхэлд нь хамарчээ. Бослогын хүрээ өсөхөд, “шашныг мандуулах”, “ардын засгийг сөнөөхөөр Банчин богд ирж буй”, “Шамбалын ариун дайн” эхэлсэн гэх цуурхалууд гал дээр тос нэмэх мэт нэрмээс болж төөрөлдсөн, эргэлзсэн учраа мэдэхгүй олныг бослогод оролцоход ихээхэн нөлөөлсөн нь харагддаг.

Лам нарын эсэргүүцэл, тэмцэл зөвхөн 1932 онд гарсангүй, 1926 онд Улаангомын Төгсбуянтын хийдэд гарч засгийн газраас тусгай эрхт гишүүнийг томилон цэргийн хүчээр даржээ. Магадгүй, энэ нь бослогыг байнгын цэргийн хүчээр дарах эхлэл болсон хэмээн үзэж байна.Мөн 1930 оны намар Чандмань уулын аймгийн Төгсбуянт, Улаангом, Бодончийн хүрээнд бослого гарч толгойлсон гэх хүмүүсийг олны өмнө буудан алж, хөрөнгийг нь хураан шийтгэсэн нь олон нийтэд “хувьсгалын эсэргүү” сэдэлттэй алив хэргийг том, бага, олон, цөөн гэлтгүйгээр оролцсон этгээдэд хувьсгалт хууль, цааз хэрхэн “үйлчилдэг”-ийг харуулжээ.

Хамгийн ноцтой нь шүүхээс гадуур хэрэг шийтгэх, хэлмэгдүүлэх бүхий л суурь тавигдаж, ангийн хатуу бодлого явуулан нэгийг нь нөгөөхийнх нь эсрэг сөргөлдүүлэх, хэн ч биш болгох хөрс эндээс бүрэлдэн тогтож эхэлжээ. Нөгөөтэйгүүр, нийгмийн бүх хүрээг хамарсан хямралт байдлыг ил, далд хэлбэрээр эсэргүүцэн 1930-аад оноос хорин мянга гаруй иргэд эх нутгаасаа дүрвэн зугатсан. Зарим эх сурвалжид, 40 гаруй мянган хүн хилийн чанадад дүрвэн гарсан ч гэдэг. Энэ тоог баттай магадлан тогтоох боломжгүй бөгөөд хилийн дагуух ихэнх аймгийн иргэд дүрвэн гарсан, дараа нь хэд нь буцан ирсэнийг ч тогтооход төвөгтэй.

“Их хядлага”-ын оршил

Ямар ч нөхцөлд олон түмний сэтгэл зүйн шинэ дүр төрх, уур амьсгал бий болохдоо, тухайн цаг үеийн албан ёсны үзэл суртал, ердийн ухамсарын түвшин дэх сэтгэл зүйн өөрчлөлтүүдийн холбоо хамаарал, зөрчлөөр илэрдэг. Үүний тодорхой илрэл нь 1932 оны зэвсэгт бослого бөгөөд төр засгийн бодлого, шийдвэр болон шашин шүтэх наад захын эрх, эрх чөлөөнийхээ төлөө иргэд эвсэн нэгдэж тэмцсэн өөрсдийнх нь тэмцлийн бодит үр дүн гэж хэлж болно.
Баримтаас үзэхэд, зэвсэгт бослогод оролцож, буудуулсан хүмүүсийн 55-60 орчим хувь нь нам, эвлэлийн гишүүн байжээ. Уг тоон үзүүлэлтээс хэд, хэдэн зүйлийг анзаарч болно.

Юуны өмнө бослогод оролцогсодын дийлэнх нь нам, эвлэлийн гишүүд байжээ. Хоёрдугаарт, бослогыг дарагсад тэдэнд илүү харгис, ширүүн хандсан. Гуравдугаарт, тэд нам засгийн бодлогыг хэрэгжүүлэхэд оролцож, гажуудлыг биеэрээ мэдэрсэн. Дөрөвдүгээрт, бослогод итгэл үнэмшилээрээ оролцсон нь дийлэнх нь байсан. Тавдугаарт, олон түмэнд сөрөг нөлөө үзүүлэхээс болгоомжлон гол, гол хүмүүст ялын дээд хэмжээг ноогдуулан нийтийн өмнө шийтгэсэн хэмээн үзэж байна.

Бослогыг лам нартай холбон “эсэргүү” хэмээн тайлбарласнаар олон хүнийг хамруулан шийтгэх шалтгаан болсны дээр лам нарыг ангийнх нь хувьд нийгмээс гадуурхан хавчих, үл итгэх, дайсагнах нөхцлийг олон түмний сэтгэл зүйд суулгах, нутагшуулах, бусад хэсгийнхэнийг лам нарыг эсрэг хандуулах, үзэн ядуулах суурь хөрсийг гүнзгий бэлдэж өгсөн. Бослогын үр дүнд, нийгмийн бүх давхаргынханы дунд үл итгэх байдлыг өдөөж, лам нарыг Япон- Хятадуудад урвах ангийн дайсан мэтээр харлуулан муутгаж харуулж дөнгөсөн нь долоон жилийн дараа хэдэн арван мянгаар нь лам нарыг хядсан хэлмэгдүүлэлийг “гайхширалд” орохооргүйгээр нийгмийн сэтгэл зүй, нийгмийг бэлдсэн гэхэд болно. Мөн Монголчуудын оюун санааны хөгжилд томоохон үүрэгтэй явсаар ирсэн лам нарын үнэлэмжийг эрс бууруулж, буудан алсанаар тэднийг бүрмөсөн устгах хууль, эрх зүйн үндсийг баталгаажуулсан.

Өөр нэгэн ноцтой зүйл бол иргэдээ үзэл бодлоо илэрхийлсэнийх нь төлөө бослогыг дарахдаа цэргийн ангиудыг оролцуулж, албадлагын аргаар буюу цэргийн хүчээр хайр найргүй харгислан дарж болдог гэх сөрөг хандлагыг нийтэд төрүүлж, дасгасан гэж үзэж байна.

Айдсын хүчин зүйлүүд

Нийгмийн сэтгэл зүйн хандлага нь нийгмийн ямар ч харилцааны амьд эд эс болох учиртай.Тийм ч учраас бодлого, үйл ажиллагааг чиглүүлэгчид нийгмийн сэтгэл зүйг хир мэдэрч, удирдан чиглүүлж чадна төдий чинээ амжилтанд хүрэх магадлал өндөр байдаг. Харин дарангуйлал, нэг намын үзэл суртал ноёрхсон үед нийгмийн сэтгэл зүйн хандлагыг харгалзах шаардлага огтхон ч байхгүй, цөөнхийн болон эрх баригчдын дураараа авирлах бололцоо бүх талаар нээлттэй байдаг.

Нийгэмд болж өнгөрсөн бүхий л зүйлүүд олон түмний сэтгэл зүйд эерэг, сөрөг хандлагыг үлдээдэг ч эерэг зүйлүүд нь харьцангуй хурдан мартагдаж, сөрөг хандлагууд нь уламжлагдан амь бөхтэй, удаан оршдог онцлогтой.

Үүний тодорхой жишээ бол, 1932 оны зэвсэгт бослогод оролцогчдыг олны өмнө хатуу шийтгэж байсан нь нийгмийн дунд сэтгэцийн гажиг тархахад шууд нөлөөлсөн төдийгүй айдас, хүйдсийг бий болгосон. Тухайлбал, айдасны эмгэгүүд, сандрах эмгэг, сэтгэл түгших эмгэг, дасан зохицохгүй байх эмгэг олон нийтийг хамрахын хамт зан төрхийн эмгэгүүд болох бялдуучлах, долигнох, гүтгэх, матах, албан тушаалд улайран зүтгэх эмгэгүүд болон илрэх болсон.

Суут Зигмунд Фрейд 1925 онд, “Айдаст тодорхойгүй байдал, объектгүй байдал хоёр шингэсэн байдаг” хэмээн хэлсэн нь түүхэн сэтгэл зүйн үүднээс тайлбарлах хангалттай үндэслэл юм. Мөн “Сэтгэл санааныхаа орон зайд хүлээж авалгүй хаячихсан тэр зүйл гадна талаас айдсын хэлбэрээр эргэж ирдэг” хэмээн Францын сэтгэл судлаач Жак Лакан хэлсэн нь олон зүйлээр батлагддаг.

Нийгмийн айдас аливаа хүнийг өөрийгөө дутуу үнэлдэг буюу дорд үздэг хандлагатай, ичимтгий, түгжигдмэл харилцаатай, нийгэмд дасан зохицох чадвар сул дорой нэгэн болгодог. Тиймээс 1932 оны бослогоос хойш нийгмийн айдаст олон арван жилийг үдсэн монголчууд амиа бодсон, бэртэгчин, үхээнц сул, тэмцлээс хол, шударгуу нэгэн байхаа больсонд гайхах, эргэлзэх, тээнэгэлзэх ч шалтгаан алга. Дээрх шинжүүдийн дийлэнхийг үүсгэхэд “айдас хүйдэс” анхдагч биш юмаа гэхэд шууд, хүчтэй нөлөөлсөн нь тодорхой. Энэ хирээрээ монгол хүний уламжлалт сэтгэлгээ өөрчлөгдөхөд хүрчээ.
- See more at: http://mobile.time.mn/mcontent/53430.shtml#sthash.b7La9Yta.dpuf
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8465180/1f3/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
3309 Гэрлэхээсээ өмнө хайртаасаа заавал асуух 12 асуулт 2015-01-25 2018
3308 Жүжигчин Амбий бурханы оронд одлоо 2015-02-27 2018
3307 Гэртээ байхдаа ч амжилтаа өсгөе 2014-12-14 2018
3306 Дэлхийн шатрын их мастер Монголд ирнэ 2015-02-01 2018
3305 Ч.Сайханбилэгийн Засгийн газрын “муухай” зовлон 2014-12-03 2018
3304 iim l er hun baigaach 2015-01-03 2018
3303 30 гаруй хүнийг одоог хүртэл аварч чадахгүй байна 2015-02-04 2018
3302 Дэлхийн хамгийн намхан эр, хамгийн өндөр хүн болсон түүх 2015-02-17 2018
3301 Владимир Путины Узбекистаны айлчлал их өрийн асуудлыг шийднэ 2014-12-10 2020
3300 Ерөнхийлөгч гурван сая дахь иргэнд Х.Монголжин гэж нэр хайрлажээ 2015-01-28 2023
3299 Эмэгтэй хүний нөхөрт гардаггүй 15 шалтгааныг та мэдэх үү 2015-02-12 2029
3298 А.Сүхбат, Г.Өсөхбаяр хоёрыг яаж эрэмбэлсэн тухай МҮБХ-ны мэдэгдэл 2015-01-06 2030
» Түүхийн хар толбо:“1932 оны бослого” 2015-02-01 2031
3296 Шоовдорлогдсон спортын төрлүүдээ анхаараач 2014-09-12 2032
3295 Бүх оддын шилдгүүд 2015-02-02 2033
3294 МУГТ Б.Сэр-Од Lake Biwa Marathon-оос хүрэл медаль хүртлэ 2015-03-01 2037
3293 Орон сууцны үнэ нэг сарын хугацаанд 0.45 хувиар буурч, борлуулалт нэмэгджээ 2014-11-08 2039
3292 Өнөөдөр улаан сар гарна 2014-10-08 2039
3291 Apple корпораци бүтээгдэхүүнээ хөрвөх чадалтай болгоно 2015-03-03 2040
3290 Хөдөлмөрийн баатар М.Даваажаргалын тухай номыг монгол хэлнээ орчууллаа 2015-02-21 2041
배너신청
자생병원

배너신청