Бичлэгийн тоо 3,329

Хөдөлмөрийн яамнаас хэрэгжүүлж буй Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооныхон Тэргэнцэр засвар үйлчилгээний төв байгуулжээ. Хан-Уул дүүргийн Хөдөлмөр эрхлэлт үйлчилгээний төвийн баруун тал буюу хуучнаар Гутлын үйлдвэрийн хашаанд байрлах тус төвийг танилцуулах үйл ажиллагааны нээлт өчигдөр боллоо.

Нээлтэд холбооны гишүүд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга, ДЭМБ-ын зөвлөх нарын албаны хүмүүс оролцов. Манай улсад албан бус тоогоор тэргэнцэртэй 10 мянга орчим иргэн байдаг ч тэргэнцэр засахаас үйлдвэр, засаж сэлбэх үйлчилгээ эрхэлдэг албан ёсны газар, байгууллага байдаггүй байжээ.

Монголдоо анхдагч тус төв тэргэнцэр засахаас гадна сэлбэг хэрэгсэл худалдан борлуулж, тэргэнцрийг хэрхэн жолоодох талаар сургалт зохион байгуулах гэнэ. Хоёр засварчин, нэг оёдолчин, нэг менежертэй үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа тус засварын газар өдөрт арав гаруй тэргэнцэр засварлах хүчин чадалтай бөг өөд үйлчилгээний тариф нь 500-3000 төгрөг байх ажээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нийгмийн харилцаанд оролцоход хамгийн гол үүрэгтэй, амьдралын зайлшгүй хэрэгцээ бол тэргэнцэр. Тиймээс ч эвдэрч, гэмтэх, тэр дундаа дугуй нь элэгдэх, хий нь гарахаас эхлээд тэдэнд бэрхшээл мундахгүй их тулгардаг байна. Өөрсдөө гэрээрээ янзалдаг ч засвар авахгүй байх тохиолдол ч нэлээд гардаг гэнэ.

Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны тэргүүн Б.Чулуундолгор “Бид ашиг харж энэ төвийг нээгээгүй. Монголд байх ёстой үйлчилгээ учир хүч хөдөлмөр, сэтгэл оюунаа шингээж ийм төвтэй боллоо. Мөн холбооныхоо хэрэгцээнд зориулж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зөөвөрлөдөг өргөгддөг шат буюу лифттэй автобусыг оруулж ирж байгаа” гэв. Манай улсын тэргэнцэртэй иргэдийн дийлэнх нь олон улсын байгууллагын хандив тусламжаар ирсэн эмнэлгийн зориулалттай тэргэнцэр ашигладаг юм байна. Цаашдаа тус төв нь гаднаас хөгжлийн бэрхшээлтэй тухайн иргэний онцлогт тохирсон тэргэнцэр оруулж ирэх бодолтой байгаа гэлээ.

Уг нь бол тэргэнцэртэй бүжиглэж, теннис, сагсан бөмбөг тоглохоос авахуулаад марафон гүйлтийн тэмцээн, спортын уралдаанд ч оролцох боломжтой байдаг аж. Тус төв даваа, лхагва, баасан гаригт 10.00-17.00 цагт ажиллана.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7248252/050/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
3309 Гэрлэхээсээ өмнө хайртаасаа заавал асуух 12 асуулт 2015-01-25 2018
3308 Жүжигчин Амбий бурханы оронд одлоо 2015-02-27 2018
3307 Гэртээ байхдаа ч амжилтаа өсгөе 2014-12-14 2018
3306 Дэлхийн шатрын их мастер Монголд ирнэ 2015-02-01 2018
3305 Ч.Сайханбилэгийн Засгийн газрын “муухай” зовлон 2014-12-03 2018
3304 iim l er hun baigaach 2015-01-03 2018
3303 30 гаруй хүнийг одоог хүртэл аварч чадахгүй байна 2015-02-04 2018
3302 Дэлхийн хамгийн намхан эр, хамгийн өндөр хүн болсон түүх 2015-02-17 2018
3301 Владимир Путины Узбекистаны айлчлал их өрийн асуудлыг шийднэ 2014-12-10 2020
3300 Ерөнхийлөгч гурван сая дахь иргэнд Х.Монголжин гэж нэр хайрлажээ 2015-01-28 2023
3299 Эмэгтэй хүний нөхөрт гардаггүй 15 шалтгааныг та мэдэх үү 2015-02-12 2029
3298 А.Сүхбат, Г.Өсөхбаяр хоёрыг яаж эрэмбэлсэн тухай МҮБХ-ны мэдэгдэл 2015-01-06 2030
3297 Түүхийн хар толбо:“1932 оны бослого” 2015-02-01 2031
3296 Шоовдорлогдсон спортын төрлүүдээ анхаараач 2014-09-12 2032
3295 Бүх оддын шилдгүүд 2015-02-02 2033
3294 МУГТ Б.Сэр-Од Lake Biwa Marathon-оос хүрэл медаль хүртлэ 2015-03-01 2037
3293 Орон сууцны үнэ нэг сарын хугацаанд 0.45 хувиар буурч, борлуулалт нэмэгджээ 2014-11-08 2039
3292 Өнөөдөр улаан сар гарна 2014-10-08 2039
3291 Apple корпораци бүтээгдэхүүнээ хөрвөх чадалтай болгоно 2015-03-03 2040
3290 Хөдөлмөрийн баатар М.Даваажаргалын тухай номыг монгол хэлнээ орчууллаа 2015-02-21 2041
배너신청
자생병원

배너신청