Бичлэгийн тоо 3,329
Сэтгэл сэргээм тансаг хөг аялгуу, хөнгөн хэмнэл, ямар ч хөгжмийн урсгалтай хоршин тоглож болох уян хатан байдлаар нь энэ хөгжмийг дэлхийн хөгжим хэмээдэг. XX зууны эхээр буюу 1910-аад оны үед НьюОрлеаны хар арьстнуудын дунд анх үүссэн жааз хөгжим эдүгээ дэлхий даяар эгшиглэж байна. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхагдаж, боолчлогдож явсан хар арьстнуудын эрх чөлөөг хүсэмжлэн, зовлонгоо умартах гэж амандаа аялдаг байсан хөдөлмөрийн уриан дуугаар үр нь цацагдсан учраас блюз буюу уйтгар гунигийн дууны хэв маягаар эхлэлээ тавьсан гэх нь ч бий. Жааз гэдэг үгийн утгыг орчуулахаар судлаачид олон таамаг дэвшүүлж, нэг хэсэг шуугиж байсан тул АНУ-ын Хэл судлалын хүрээлэнгээс жааз гэдгийг XX зууны үг хэмээн онцолсон хэмээн ярьдаг.

Жааз хэмээх үгийн утгыг тайлахад ихэнх судлаачдын санал нийлсэн хувилбар нь жаас буюу сэм явалдах гэдэг үгнээс гаралтай хэмээжээ. Сэм явалдах гэсэн утга зохимжг үй байсан учраас авиа сэлгэн жааз болгосон хэмээн судлаачид тайлбарлажээ. Тиймээс жааз нь орчуулгагүй үг аж. Ямар ч урсгалын хөгжимтэй хосолж, ноотонд баригдахгүй чөлөөтэй найруулан тоглох энэ хөгжим фолк, тропикал, бест, латин, чөлөөт, жааз рок, жааз реп гэх мэтчилэн 20 гаруй төрлөөр хөгжиж байна.

Манайд 1940-өөд оны орчим циркийн урлагаар дамжин нэвтэрч, Монголын онцлогтой жааз үүсэн хөгжих үндэс тавигджээ. 1960-аад оноос нийтийн бүжгийн, концертын гэх зэрэг олон хэлбэрээр хөгжиж, хүчээ авсан жааз хөгжим тухайн үеийн залуучуудын сонсдог ганц хөгжим байсан гэхэд буруудахгүй. “Таксийн цоохор машин” тэргүүтэй сонсогчдын сонорыг мялаасан олон дуу ар араасаа мэндэлж, хүн бүр амандаа аялж, хөдөөгийнхөн ч шинэ жааз хөгжмийн амтыг мэдрэхээр хотын хамтлаг дуучдыг харуулдан суудаг байсан гэлцдэг. Тэдэнд энэ хөгжмийн амтыг мэдрүүлж, орчин үеийн эстрад урлагийн үндсийг тавьсан уран бүтээлчид бол “Баян Монгол” чуулга болон “Соёл-Эрдэнэ” хамтлаг. Энэ сарын 18-нд “Хязгаарг үй хүслэн” тоглолтоо толилуулахаар бэлтгэлээ базааж буй “Баян Монгол” чуулгынхныг зорилоо. Даралтат хөгжим, бөмбөр, гитар, тромбон, саксафон, труба хөгжмийн дундаас амилах ер бусын тэр тансаг аялгуу бэлтгэлийн жижигхэн өрөөнд багтаж ядах шиг. Хар шил, шаргал хүрмээр гоёсон дуучин Н.Наранбаатар тэрхүү аялгуунд өнгө нэмэн дуулна. Бэлтгэл завсарлахад урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, удирдаач Б.Ганбаттай цөөн хором ярилцлаа.

-“Баян Монгол” чуулга байгуулагдсан түүхээс ярихгүй юу?

-1968 онд урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Чимиддоржийн санаачилгаар, хуучнаар Мэдээлэл радио, телевизийн улсын хорооны дэргэд цахилгаан хөгжмийн чуулга байгуулж, есөн хөгжимчнийг Польш руу сургалтад явуулжээ.

Тэд эх орондоо буцаж ирээд 1969 оны долдугаар сарын 10-нд анхныхаа тоглолтыг хийж, түүнээс хойш “Баян Монгол” хэмээн нэрлэх болсон. Улсын симфони найрал хөгжим, радиогийн дэргэдэх “Баян Монгол” чуулга, хуучнаар Улсын ардын дуу бүжгийн чуулгын “Соёл-Эрдэнэ” хамтлаг болон бусад дуучдыг нэгтгэн 1972 онд Төрийн шагналт, ардын жүжигчин Ц.Намсрайжавын санаачилгаар Улсын филармонийг байгуулсан. Ингэснээр Монгол Улсад анхны концертын жааз Big band буюу бүрэн жааз найрал хөгжим бий болсон.

-Алдартай олон уран бүтээлчийг төрүүлсэн болохоор “Баян Монгол” чуулгыг Монголын эстрад урлагийн их сургууль гэдэг юм болов уу?

-Манай чуулга эдүгээ 44 жилийнхээ түүхийг бичиж байна. Энэ хугацаанд чуулгаас урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Т.Чимэддорж, соёлын гавьяат зүтгэлтэн Д.Ухнаа, гавьяат жүжигчин Ц.Өлзий-Орших, Х.Төм өрбаатар тэргүүтэй олон нэртэй дуучин, хөгжимчин, хөгжмийн зохиолч, удирдаач төрөн гарсан. Тэдний олон сайхан бүтээл ард түмний сэтгэлд хоногшиж, Монголын урлагийн алтан фондод жинтэй байр суурь эзэлж байна. Энэ цаг үеийн эстрад урлагийн томоохон төлөөлөгч, гавьяат жүжигчин Т.Ариунаа, Б.Сарантуяа, “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан нарын уран бүтээлч, 1980-аад оны дунд үеэс манай чуулгаас уран бүтээлийн гараагаа эхэлж байсан. Ингээд бодоход энэ чуулгыг Монголын эстрад урлагийн их сургууль гэж хэлэх нь аргагүй юм.

-Монголд жааз хөгжим олон төрлөөр хөгжиж байна. Харин дэлхийн хэмжээнд хэр яваа юм бол?

-Монголын жааз хөгжмийн хөгжил 100 орчим жилийн түүхтэй жааз хөгжмийн өлгий нутаг АНУ-ын дараа жагсаж буйг бид 2000 онд ОХУ-д зохиосон жааз хөгжмийн олон улсын уралдаанд дэд байр эзэлж баталсан. Түүнээс гадна 2005 онд 39 орны уран бүтээлчид оролцсон “Хаврын баяр” уралдааны Гран-при шагналыг гардаж, шилдэг удирдаач, дуучин, хөгжимчин зэрэг 11 номинацад алтан медаль хүртэж байв. 18 хөгжимчин, хоёр удирдаач, зургаан дуучинтай уран бүтээлээ туурвиж буй “Баян Монгол” чуулгынхан “цус сэлбэж”, 19-23 насны залуу уран бүтээлчдээр бүл нэмжээ. Тэдний эгнээнд жааз дуучин Ц.Хулан, Н.Наранбаатар, П.Бат-Ундрах, Т.Амина зэрэг залуу дуучин багтжээ.

2004 оноос бест болон мюзикл жааз хэлбэрийн уран бүтээл туурвиж эхэлсэн тэд 2007 онд “Best jazz of World”, 2008 онд тропикал буюу халуун бүсийн жааз хэлбэрийн томоохон тоглолтоо үе үеийн жааз хөгжим сонирхогч фэн үүддээ толилуулсан. 40 жилийнхээ ойтой 2009 онд золгон, чуулгын түүхэн дэх шилдэг уран бүтээлийн цоморлигоор тайлан тоглолтоо хийж, сэтгэлд хоногшсон уран бүтээлүүдийг эгшигл үүлэв. Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард тэд “Хязгааргүй хүслэн” хэмээх шинэ уран бүтээл туурвиж, хэд хоногийн дараа дахин толилуулах гэж байна. Төрийн соёрхолт, бүжиг дэглээч С.Сүхбаатар найруулж, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Ганбат удирдах эл тоглолтын эхний хэсэгт фолк жааз, дараагийн хэсэгт бест жааз хэлбэрийн бүтээлүүд эгшиглэх юм байна.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7121358/ffc/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
3309 Гэрлэхээсээ өмнө хайртаасаа заавал асуух 12 асуулт 2015-01-25 2018
3308 Жүжигчин Амбий бурханы оронд одлоо 2015-02-27 2018
3307 Гэртээ байхдаа ч амжилтаа өсгөе 2014-12-14 2018
3306 Дэлхийн шатрын их мастер Монголд ирнэ 2015-02-01 2018
3305 Ч.Сайханбилэгийн Засгийн газрын “муухай” зовлон 2014-12-03 2018
3304 iim l er hun baigaach 2015-01-03 2018
3303 30 гаруй хүнийг одоог хүртэл аварч чадахгүй байна 2015-02-04 2018
3302 Дэлхийн хамгийн намхан эр, хамгийн өндөр хүн болсон түүх 2015-02-17 2018
3301 Владимир Путины Узбекистаны айлчлал их өрийн асуудлыг шийднэ 2014-12-10 2020
3300 Ерөнхийлөгч гурван сая дахь иргэнд Х.Монголжин гэж нэр хайрлажээ 2015-01-28 2023
3299 Эмэгтэй хүний нөхөрт гардаггүй 15 шалтгааныг та мэдэх үү 2015-02-12 2029
3298 А.Сүхбат, Г.Өсөхбаяр хоёрыг яаж эрэмбэлсэн тухай МҮБХ-ны мэдэгдэл 2015-01-06 2030
3297 Түүхийн хар толбо:“1932 оны бослого” 2015-02-01 2031
3296 Шоовдорлогдсон спортын төрлүүдээ анхаараач 2014-09-12 2032
3295 Бүх оддын шилдгүүд 2015-02-02 2033
3294 МУГТ Б.Сэр-Од Lake Biwa Marathon-оос хүрэл медаль хүртлэ 2015-03-01 2037
3293 Орон сууцны үнэ нэг сарын хугацаанд 0.45 хувиар буурч, борлуулалт нэмэгджээ 2014-11-08 2039
3292 Өнөөдөр улаан сар гарна 2014-10-08 2039
3291 Apple корпораци бүтээгдэхүүнээ хөрвөх чадалтай болгоно 2015-03-03 2040
3290 Хөдөлмөрийн баатар М.Даваажаргалын тухай номыг монгол хэлнээ орчууллаа 2015-02-21 2041
배너신청
자생병원

배너신청