Бичлэгийн тоо 3,329

Бүх цаг үеийн хамгийн баян 10 хүн  

Өнөөдөр бидэнд хөрөнгө мөнгөнөөс илүүтэй, үр хүүхдээ аюулгүй эрүүл орчинд өсгөж, төрсөн нутагтаа аз жаргалтай айх айдасгүй амьдруулах нь хамгаас чухал болжээ. Харин эрт үед эд баялгийн хэмжүүр харьцангуй өөр байжээ. Ийнхүү бид та бүхэндээ бүх цаг үеийн хамгийн баян хүмүүсийн талаар сонирхолтой мэдээ мэдээллийг бэлтгэлээ.

Бүх цаг үеийн хамгийн баян 10 хүн

10 Манса Муса (Mansa Musa)

МЭ 1280-1337 оны хооронд амьдарч байсан хүчирхэг удирдагч, хаадын нэг билээ. Тэрээр Мали улсыг захирдаг байсан бөгөөд хөрөнгийн хэмжээг нь тааварлахын аргагүй ч энэ хорвоо дээр амьдарч байгаа хэн бүхнээс илүү хэмээн судлаачид дүгнэсэн байдаг. Муса өөрийн хөрөг зураг дээр алтан сэнтий дээр заларч, алтан таяг, алтан аяга барин алтан титэм толгой дээрээ тохсон байдаг нь түүнийг хамгийн баян хүмүүсийн нэг гэдгийг яахын аргагүй харуулж байгаа юм.

Манса Муса (Mansa Musa)

9 Август Цезарь (Augustus Caesar)

МЭӨ 63 оноос МЭ 14 оны үед амьдарч байсан Ромын эзэнт гүрний хүчирхэг удирдагч байсан юм. Түүний нийт хөрөнгийн хэмжээг 4.6 их наяд доллар хүрнэ хэмээн багцаагаар тооцоолсон байдаг. Тэрээр тухайн үеийн улсын нийт хөрөнгийн 25-30 хувийг эзэлдэг байсан аж. 

Август Цезарь (Augustus Caesar)

8 Шэнь Цзун хаан (Emperor Shenzong)

МЭ 960-1279 онуудад Сүн гүрний 6 дахь удирдагч, Шэнь Цзун хааныг бүх цаг үеийн хамгийн хүчирхэг, харгис удирдагчдын нэгээр нэрлэдэг. Түүний хөрөнгийн хэмжээ нь улс гүрний 30 хувийг дангаараа эзэлсэнтэй тэнцдэг байжээ.

Шэнь Цзун хаан (Emperor Shenzong)

7 Акбар хаан (Grand Akbar)

МЭ 1542-1605 онуудад амьдарч байсан, Энэтхэгийн сурвалжит ноён юм. Тэрээр улсынхаа нийт хөрөнгийн 25 хувийг дангаараа эзэмшиж байсан гэдэг. Түүний эдэлж хэрэглэж байсан тансаг хэрэглээ, орон байр, зоогийн тансаг болоод ихийг хэмжихийн аргагүй билээ.

Акбар хаан (Grand Akbar)

6 Иосиф Сталин (Joseph Stalin)

1878 оны 12 сарын 18-нд төрж, 1953 оны 3 сарын 5-нд нас барсан ОХУ-ын төрийн гарамгай улс төрч, удирдагч юм. Тэрбээр Гүржид гуталчны хүү болж төрсөн бөгөөд хүүхэд байхаасаа хүнд хэцүү зовлонт амьдралыг туулсан байдаг. Түүний хөрөнгийн хэмжээг одоогоор тодорхойлж мэдэхгүй ч, эд баялаг нь Зөвлөлт Холбоот Улсын эд баялаг тэр чигээрээ байсан гэхэд буруудахгүй.

Иосиф Сталин (Joseph Stalin)

5 Эндрю Карнеги (Andrew Carnegie)

1835-1919 онуудад амьдарч байсан, АНУ-ын алдартай бизнесмэн, "JP Morgan" компанийн үүсгэн байгуулагч, хамгийн баян эрхмүүдийн нэг билээ. Түүний хөрөнгийн хэмжээг 480 сая доллар хэмээдэг. 

Эндрю Карнеги (Andrew Carnegie)

4 Бага Жон Д. Рокфеллер (John D. Rockefeller, Sr.)

1839-өөс 1937 оны хооронд амьдарч байсан, "Standard Oil" газрын тосны компанийн үүсгэн байгуулагч, алдартай бизнесмэн Рокфеллерийн хөрөнгийн хэмжээ 1.5 тэрбум доллараар үнэлэгддэг. Түүний компани нь АНУ-ын газрын тосны бүтээгдэхүүний 90%-ийг дангаар хянадаг болжээ. Түүнийг "Нью Йорк Таймс" сонинд хамгийн хүчирхэг эрхмээр тодруулсан юм.

Бага Жон Д. Рокфеллер (John D. Rockefeller, Sr.)

3 Алан Руфус (Алан Руфус)

МЭ 1040 оноос 1093 онуудад амьдарч байсан Вильгельмийн ач, Английн сурвалжит эрхэм юм. Нийт хөрөнгийн хэмжээг 194 тэрбум доллар хэмээдэг. Түүний үхлийн шалтгааныг олон талаар тайлбарладаг боловч, гэдэсний хижиг өвчний улмаас турж эцэн, нас барсан гэдэг. 
 

Алан Руфус (Алан Руфус)

2 Билл Гейтс (Bill Gates)

Тэрээр 1955 онд АНУ-д төрсөн бөгөөд өнөөг хүртэл мэдээлэл технологийн салбарт шилдгүүдийг тэргүүлсээр байна. Түүний хөрөнгийн хэмжээг 78.9 тэрбум доллар гэдэг. "Forbes" сэтгүүлд түүнийг 17 жил хамгийн хүчирхэг бизнесмэнээр нэрлэсэн байдаг билээ.

Билл Гейтс (Bill Gates)

1 Чингис хаан

МЭ 1162 оноос 1227 оны хооронд амьдарч байсан, Монголын эзэнт гүрний хүчирхэг удирдагч юм. Түүний хөрөнгө, эд баялгийг тоолж барамгүй. Учир нь зөвхөн алт эрдэнэ бус, тухайн үед мэдэгдээд байсан дэлхийн хуурай газар нутгийн тэн хагасыг морьт дайчдын хамтаар эзэлсэн юм. Тэрээр маш үнэнч, шударга, ард түмнийхээ гэсэн агуу сэтгэлтэй дайчин удирдагч байсан билээ. Өдгөө дэлхий даяар түүний байгуулсан гавьяа, нэр алдрыг мэднэ.

Чингис хаан

7
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9200926/949/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан

Унгарын дүрвэгсдийн хуаранд болсон зодоонд Монголчууд оролцжээ

  • 2016-07-28
  • Уншсан 2258

Сибирийн ой хөвч шатаж, Монгол улс утаан мананд бүрхэгдлээ

  • 2016-07-28
  • Уншсан 2165

Индиго ауратай хүмүүсийн шинж чанар

  • 2016-07-28
  • Уншсан 2258

Мохаммед Алигийн хүү өв хөрөнгөнөөс болж гэр бүлээ орхижээ

  • 2016-07-27
  • Уншсан 2154

Боксын Үндэсний шигшээ баг Рио-д хүрэлцэн очлоо [1]

  • 2016-07-27
  • Уншсан 2177

Хотын дарга зоригтой шийдвэр гаргалаа УРАА УРААА [1]

  • 2016-07-27
  • Уншсан 2144

Хэрэв маргааш дайн болбол

  • 2016-07-18
  • Уншсан 2455

Алматы хотод буудалцаан болж байна

  • 2016-07-18
  • Уншсан 2197

Хятад Монголыг 2045 онд эзэлнэ

  • 2016-07-18
  • Уншсан 2297

Шүүх хурал хойшлогдсоноор Шарапова "Рио-2016"-д оролцох боломжгүй болов

  • 2016-07-14
  • Уншсан 2409

Сэрэмжлүүлэг: Нэг өдөр 12 хүн усанд живж амиа алджээ

  • 2016-07-14
  • Уншсан 2384

Тэйлорын ”но”-той хөх

  • 2016-07-13
  • Уншсан 2250

Хурц арслан Ш.Мөнгөнбаатарын мөрөөдөл нь дуусчих вий дээ

  • 2016-07-13
  • Уншсан 2125

Сүмогийн их аваргуудын хурдан буянгууд түрүүлж, айрагдав

  • 2016-07-13
  • Уншсан 2092

Б.Цэцэгийн нүд булаам гоёл

  • 2016-07-06
  • Уншсан 2337

Нэг айлын хоёр хүүхэд парламентад суусан анхны тохиолдол

  • 2016-07-06
  • Уншсан 2324

М.Энхболд: Дундуур бүхнээ дүүргэн, дутуу бүхнийг бүтээж ажиллана

  • 2016-07-05
  • Уншсан 2130

Баян залуусын зугаа

  • 2016-07-05
  • Уншсан 2274

Бүх цаг үеийн хамгийн баян 10 хүн

  • 2016-07-05
  • Уншсан 2298

Ч.Сайханбилэг: Ард түмний сонголт мэргэн байх болтугай

  • 2016-06-29
  • Уншсан 2603
배너신청
자생병원

배너신청