Тулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадамд мэргэжлийн сүмо бөхийн их аваргууд энэ жил өнгөтэй сайхан наадлаа.
Өчигдөр өглөө хурдан соёолон насны морьдын уралдаанд Хөдөлмөрийн баатар, мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Д.Дагвадоржийн бор үрээ түрүүлж, түмэн олноо төгөлдөр яруухнаар баясгаж, торгон жолоогоор өргүүлэв. Аваргын бор үрээг манлай уяач Д.Одгэрэл уяж ийнхүү хурдлуулжээ.
Тэгвэл наадмын эхний өдөр болсон хурдан их насны морьдын уралдаанд мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалын халзан морь гуравт хурдалж, наадамчин олныг баясган цэнгүүллээ.