Бичлэгийн тоо 3,329

Нэг айлын хоёр хүүхэд парламентад суусан анхны тохиолдол


Энэ жилийн УИХ-ын сонгуульд ялалт байгуулж төр түшилцэхээр сонгогдсон 76 гишүүнтэй ард түмэн сайн танилцаж амжаагүй л яваа байх. Учир нь өнөө жил олон “битүү морьд” төрсөн гэж хэлж болно. Шинэхэн гишүүд өчигдөр тангарагаа өргөж албан ёсоор УИХ-ын гишүүн болов.

Тэдний дотор эгнэшгүй их хүчтэй аваргууд ч байна, эх орон ижий аав элгэн саднаа магтан дуулсаар гавьяат цол авсан дуучин ч байна, “Болор цом” яруу найргийн эзэд ч байна, төрсөн эгч дүүс ч байна, улстөр судлаач, түүх судлаач, инженер гээд салбар салбарын мэргэжилтэй гишүүд олон байна. Түүнээс гадна Лувсан овогтой гурван гишүүн байгаа бол ижил нэртэй 11 гишүүн байна.

Шинэ бүрдсэн парламетанд зулай зулайгаа гишгэж төрсөн эгч дүүс төр түшилцэхээр түмэн олноосоо сонгогдсон байгаа түүхэнд тэмдэглэгдэн үлдэх ховор аз завшаан боломж бололтой шүү. Өөрөөр хэлбэл, нэг айлын хоёр хүүхэд парламентад сууж байгаа анхны тохиолдол гэж хэлж болно.

Тодруулбал, УИХ-ын гишүүн “Мон-Уран”-ы Б.Наранхүү Дундговь аймгийн 16-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшиж, харин түүний төрсөн эгч Б.Саранчимэг Монгол Ардын Намаас Баянзүрх дүүргийн 51-р хороонд нэр дэвшин ялалт байгуулсан билээ.

Ийнхүү эгч дүүс УИХ-ын чуулганы танхимд мөр зэрэгцэн сууна. Б.Наранхүүгийн хувьд 2012 оны сонгуулиар “УИХ-ын сонгуулиар гишүүн болсон. Харин түүний эгч Б.Саранчимэг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан гэдгээр нь олон түмэн андахгүй сайн мэднэ.

Энэ мэтчилэн Батсүхийнх гэх айлын охин, хүү хоёр анх удаа парламентын танхимд хамтдаа суухаар болов. Б.Наранхүү гишүүний хувьд чуулганы хуралдаанд ховорхон суудаг, “хэлгүй” гишүүдийн тоонд зүй ёсоор ордог.

Тэрбээр “Намайг дахин сонгосон Дундговьчууддаа баярлалаа. Та бүхнийхээ итгэлийг дааж ажиллана. Эгчтэйгээ цуг нэг танхим сууна гэхээр их сонин байна. Эгчдээ амжилт хүсье” гэжээ. Хэдий хоёр өөр нам гэлээ ч чуулганы хуралдаандаа суух нь тун ховор, хурдан морьдоо байнга эргэдэг гишүүн Б.Наранхүүд төрсөн эгч Б.Саранчимэг нь энэ дөрвөн жилд их тус нэмэр болно гэдэгт ард түмэн ихэд итгэлтэй байгаа ажээ.

Дашрамд дуулгахад, өмнөх парламентад нэг айлын баз хүргэнүүд төр түшилцэж байсныг сайн санах байх. Тодруулбал, МАН-ын Бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Д.Батцогт хоёр нэг айлын хүргэчүүл байсан билээ.

О.Сайхан

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9201506/547/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан

Унгарын дүрвэгсдийн хуаранд болсон зодоонд Монголчууд оролцжээ

  • 2016-07-28
  • Уншсан 2258

Сибирийн ой хөвч шатаж, Монгол улс утаан мананд бүрхэгдлээ

  • 2016-07-28
  • Уншсан 2165

Индиго ауратай хүмүүсийн шинж чанар

  • 2016-07-28
  • Уншсан 2258

Мохаммед Алигийн хүү өв хөрөнгөнөөс болж гэр бүлээ орхижээ

  • 2016-07-27
  • Уншсан 2154

Боксын Үндэсний шигшээ баг Рио-д хүрэлцэн очлоо [1]

  • 2016-07-27
  • Уншсан 2177

Хотын дарга зоригтой шийдвэр гаргалаа УРАА УРААА [1]

  • 2016-07-27
  • Уншсан 2144

Хэрэв маргааш дайн болбол

  • 2016-07-18
  • Уншсан 2455

Алматы хотод буудалцаан болж байна

  • 2016-07-18
  • Уншсан 2197

Хятад Монголыг 2045 онд эзэлнэ

  • 2016-07-18
  • Уншсан 2297

Шүүх хурал хойшлогдсоноор Шарапова "Рио-2016"-д оролцох боломжгүй болов

  • 2016-07-14
  • Уншсан 2409

Сэрэмжлүүлэг: Нэг өдөр 12 хүн усанд живж амиа алджээ

  • 2016-07-14
  • Уншсан 2384

Тэйлорын ”но”-той хөх

  • 2016-07-13
  • Уншсан 2250

Хурц арслан Ш.Мөнгөнбаатарын мөрөөдөл нь дуусчих вий дээ

  • 2016-07-13
  • Уншсан 2125

Сүмогийн их аваргуудын хурдан буянгууд түрүүлж, айрагдав

  • 2016-07-13
  • Уншсан 2092

Б.Цэцэгийн нүд булаам гоёл

  • 2016-07-06
  • Уншсан 2337

Нэг айлын хоёр хүүхэд парламентад суусан анхны тохиолдол

  • 2016-07-06
  • Уншсан 2324

М.Энхболд: Дундуур бүхнээ дүүргэн, дутуу бүхнийг бүтээж ажиллана

  • 2016-07-05
  • Уншсан 2130

Баян залуусын зугаа

  • 2016-07-05
  • Уншсан 2274

Бүх цаг үеийн хамгийн баян 10 хүн

  • 2016-07-05
  • Уншсан 2298

Ч.Сайханбилэг: Ард түмний сонголт мэргэн байх болтугай

  • 2016-06-29
  • Уншсан 2603
배너신청
자생병원

배너신청