Бичлэгийн тоо 3,329
Реал Мадрид багийн тоглогч К.Роналдугийн хувийн амьдралын тухай өгүүлэх “Ronaldo” баримтад кино дэлгэцнээ гарч эхэлжээ. Тус кино энэ бямба гаригт Португалын кино театруудаар гарсан бол өчигдрөөс “DVD”-ээр  худалдаалагдаж эхэлсэн байна.  Баримтад кинонд тамирчин эр олноос ихээхэн нууцалдаг хүүгийнхээ талаар дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Тус ярилцлага “Youtube.com” болон “www.dailymail.co.uk” сайтад нийтлэгдсэн байна. Энэхүү ярилцлагыг хүргье.

 

 

-Та гурван удаа “Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин” болж, маш олон шагналын эзэн болсон. Таны жилийн цалин 50 сая ам.доллар. Та бол энэ цаг үеийн хамгийн агуу тамирчдын нэг. Хамгийн үзэсгэлэнтэй моделиудтай болзож, зугаацдаг. Энэ бүхэн таны хүүд сөргөөр нөлөөлөх вий хэмээн боддоггүй гэж үү.

 

-Хүү минь хэтэрхий балчир байна. Хүү минь ааваасаа өөр хэнд ч итгэдэггүй. Би бол хүүгийнхээ сайн тал. Яг одоо хүүгийнхээ төлөө амьдарч байна. Шагнал авч, нэр минь хэвлэлээр гарах болгонд надтай нөхөрлөхийг хүсэх хүмүүсийн тоо хэдэн зуу дахин нэмэгддэг.

 

-Кристиано Жр таван настай. Таныг тоглолт эсвэл бусад шалтгаанаар гэртээ хонохгүй үед цагийг хэрхэн өнгөрүүлдэг бол. Та хүүдээ хэр анхаарал тавьдаг вэ?

 

-Хүү минь ээжгүй учир ихэвчлэн ганцаараа аавынхаа тоглолтыг үзэж суудаг. Спортод тун дуртай. Хүү их багаасаа биеэ даасан. Би тоглолтгүй үедээ хүүтэйгээ цуг байдаг.

 

-Биеэ даахад хэтэрхий балчир бус уу?

 

-Хүүгээ ая тухтай, ганцаардуулахгүй байхын тулд би бүхий л бололцоогоо ашигладаг.

 

-Та олон бүсгүйтэй нэр холбогдсон. Хүүгээ хэзээ ээжтэй болгох төлөвлөгөөтэй байна?

 

-Би энэ талаар бодох дургүй. Миний хүүд ээж хэрэггүй. Би хүүгийнхээ сайн сайхны төлөө ээж болдог. Хүүгийнхээ төлөө хоол хийх дамжаанд явсан. Миний хүү ганц удаа ч “ээжээ” хэмээн дуудаж байгаагүй. Энэ бүхэн надад дарамт учруулдаг. Гэхдээ би эр хүн учир хүүгийнхээ өмнө уйлахгүй. Би заримдаа “Хүүд минь ээж хэрэгтэй болов уу”, “Миний хүүд ээжийн хайр хэрэгтэй болов уу” хэмээн боддог. Энэ асуудал миний оюун ухааныг самууруулж, амжилтад минь саад хийдэг. Би ч гэсэн бусад шиг сайхан гэр бүлтэй болохыг хүсдэг. Гэхдээ ... мэдэхгүй юм.

 

 

-Та нэг л өдөр хүүхэдтэй болчихсон. Өнөөдрийг хүртэл хүүгийн тань ээж нууц хэвээр байгаа. Та хоёр холбоотой байдаг уу. Ямархуу бүсгүй байдаг вэ?

 

-Мэдээж хэрэг би тэр бүсгүйн мэдээллийг цацвал хүүд минь сөрөг нөлөөтэй байх. Би хүүгээ хамгаалах үүрэгтэй. 2010 онд миний амьдрал бүхэлдээ өөрчлөгдсөн. Үнэнийг хэлэхэд, надаас нэг эмэгтэй хүүхэдтэй болсон гэж хэлсэн. Нэгхэн өдрийн дотор би хүүтэй болчихсон. Бид удаан хугацааны турш ярилцаж, гэрээ байгуулсан. Би хүүгээ өсгөхөөр болсон. Тохиролцооны дагуу тэр эмэгтэй насан туршдаа  үнэнийг нуух ёстой. Хүүтэй болохоосоо өмнө өөрийгөө боддог байлаа. Одоо хүүгээ нэгдүгээрт тавих болсон.

 

-Та хоёр ихэвчлэн юуны тухай ярилцдаг вэ?

 

-Жр миний номер нэг фанат. Бүх тоглолтыг минь үзсэн. Бид ихэвчлэн тоглолтын талаар ярилцдаг. Хүү минь “Та ийшээ дамжуулах байсан. Танай тэр чинь өнөөдөр яачихсан юм бэ” гээд л олон асуулт тавиад л хариултаа нэхээд суучихдаг.  Өдөр бүр надтай хамт бэлтгэл хийдэг учир үеийнхнээсээ арай өндөр. Таван настай хүүхдүүдээс арай том харагддаг.

 

-Дахин нэг удаа асуумаар байна. Та хүүгийнхээ төлөө бус өөрийнхөө төлөө гэрлэх бодолтой байна уу?

 

-Үгүй ээ. Надад гэрлэх бодол байхгүй. Би хүүгээ ганцаараа өсгөмөөр байна. Хүү минь надтай адилхан бодолтой байгаа.

 

-Хүмүүс таныг нэг бол бага насны охин жирэмслүүлсэн эсвэл тээгч эх ашигласан хэмээдэг. Аль нь зөв бэ?

 

-Хүмүүсийн бодол надад хамаагүй. Таван жилийн өмнөхийг ингэж ярих нь утгагүй хэрэг. Гэнэт аав болно гэдэг их хэцүү юм байна лээ. Зааварлах хүн байхгүй. Зарим хүмүүс хүүхэд заавал эцэг, эхийн халамжид өсөх ёстой гэдэг. Гэхдээ би эсрэг байр суурьтай байна.

 

-Таны хүү хөлбөмбөгч болохыг хүсдэг гэлээ?

 

-Хаалгач болохыг хүсдэг. Их багаасаа спортод сонирхолтой болсон. Сая хүү минь “Ааваа, би “Реал Мадрид” багийн хаалгач болно” гэж хэлсэн. Би  юу ч хэлээгүй “За” л гэсэн. Бодол нь өөрчлөгдөөсэй хэмээн найдаж сууна. Тамирчин болох тийм ч амар биш.

 

 

-Таны сэтгэлийг хамгийн их зовоодог зүйл?

 

-Зовоох зүйл гэхээсээ илүү шаналах зүйл байдаг. Намайг 20 настай байхад аав минь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж амиа алдсан. Би ууж байхдаа аавынхаа тухай бодож, хүүгээ хамгаалж чадахгүй амиа алдах вий дээ хэмээн эмээдэг. /Уйлав/ Нэг мэдэхэд аав минь архинд хамааралтай болчихсон байсан. Би 14 настайдаа спортын карьерээ эхлүүлсэн. Амжилт байгуулахаар хөдөлмөрлөж байхад аав минь огт анхаарал хандуулдаггүй байлаа. Ааваас магтаалын үг сонсохыг мөрөөддөг байсан. Би тийм ихийг хүсээгүй. Зүгээр л “Хүүгээрээ бахархаж байна” гэх үгийг сонсохыг хүссэн.

 

-Нэг зүйлийг лавламаар байна. Танаас жирэмсэн боллоо хэмээн нэг бүсгүй ирэхэд та түүнийг үр хөндүүлэхийг зөвлөсөн гэсэн. Энэ үнэн үү?

 

-Тиймээ. Би юу ч бодолгүйгээр түүнийг үр хөндүүлэхийг зөвлөсөн. Гэхдээ цаг хугацааны эрхээр миний хүсээгүй хүүхэд надад баяр баясгалан өгч байна.

 

-Алдартай болох ...?

 

-Би зураг авалтад орох их дуртай. Цээж нүцгэн зургаа даруулах их дуртай шүү.

 

-Яагаад баримтад киногоо гаргахыг хүсэв?

 

-Миний хувийн амьдралыг сонирхдог хүмүүс их бий.

 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8807168/713/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
» Криштиан Роналду: Миний хүүд ээж хэрэггүй 2015-11-09 4961
2988 Гоо сайхны хагалгаа хийлгэхэд заавал мэдэх ёстой зүйлс 2015-11-06 5384
2987 Бибер:Силина миний жинхэнэ. Хайр байсан 2015-11-05 5336
2986 Леброн Кобегийн зовлонг ойлгодог 2015-11-05 5358
2985 11-р сарын 5 14 цаг 37 минут Ламар Одом, Хлое Кардашианыг хөөжээ 2015-11-05 5415
2984 11-р сарын 5 14 цаг 37 минут Ламар Одом, Хлое Кардашианыг хөөжээ 2015-11-05 5174
2983 Фольксваген дахин нэг дуулиан дэгдээлээ 2015-11-04 5130
2982 С.Кэрри болон А.Друммонд нарын гайхалтай тоглолт 2015-11-04 5244
2981 С.Кэрри болон А.Друммонд нарын гайхалтай тоглолт 2015-11-04 5176
2980 Хавтаст хэрэг: Т.Цогт, Г.Маралмаа нар талийгаач охинд арц, арвайтай хольж идүүлдэг байжээ 2015-11-04 4918
2979 Хамгийн аюулгүй нууц үгнүүдийн ”эзэн” 2015-11-01 5416
2978 Адель алтан хүнээ зарна 2015-11-01 5039
2977 Их мастер С.Цогбадрах дэлхийн дээд амжилтыг эвджээ 2015-11-01 4793
2976 Монгол охин солонгос кинонд дүр бүтээнэ 2015-10-30 5143
2975 Г.Цэрэнболд “Марко Поло”-д Чингис хааны дүр бүтээлээ 2015-10-30 5258
2974 Хойд Солонгос цөмийн полигондоо шинэ хонгил барьж эхэлсэн гэв 2015-10-30 4987
2973 Нийслэлчүүдийн цалин дунджаар 924,6 мянган төгрөг 2015-10-29 4851
2972 Э.Анударь: Шүд цоорох өвчлөлөөс болж, хүний биед 100 гаруй өвчин үүсэх магадлалтай 2015-10-23 4566
2971 Монгол гэрийг нийтийн ОО болгожээ 2015-10-23 5490
2970 "Залуучуудад ажлын байр бий болгох бонд""Самсунг" группийн Ерөнхий захирал И Гон Хи 20-н тэрбум вон хандивлалаа 2015-10-23 4987
배너신청
자생병원

배너신청