Бичлэгийн тоо 3,329

Улс төрийн хилс хэрэгт баривчлагдсан, мөрдөгдсөн, шийтгүүлсэн иргэ дийг цагаатгуулахаар нэхэмж лэгчдээс гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авах болон цагаатгагдсан иргэдэд нөхөх олговор олгох хугацааг 2011 оны арванхоёрдугаар сарын 30-аар бүрмөсөн дуусгавар болгохоор заасан холбогдох хуулийн заалтыг сурталчлах, хэрэгжүүлэх, хяналт тавих ажиллагаанд цагаатгалын салбар коми ссууд онцгойлон анхаарч ажиллав.

2010 оны хоёрдугаар улиралд салбар комиссууд иргэдээс хэлмэгдэгсдийг цагаатгуулах, нөхөх олговрын материал бүрдүүлэх, шүү хийн шийдвэр гаргуулан авах, гэр, орон сууц, мөнгөн тэтгэмж хүсэх, хураагдсан хөрөнгө нэхэмжилсэн зэрэг 105 өргөдөл, 224 эрэлт хүсэлт, санал гомдлыг хүлээн авч шийдвэрлэжээ. Мөн хэлмэгдэгсэд, хэлмэгдэгсдийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдийн хүсэлтийг үндэслэн 19 хүнд 785 мянган төгрөгийн нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг, 21 иргэнд 330 мянган төгрөгийн эд материал, хүнсний туслалцаа тус тус үзүүлжээ.

2010 оны хоёрдугаар улиралд салбар комиссууд Тагнуулын ерөнхий газрын архивын бүртгэлийн хэлтсээс цагаатгагдсан иргэдийн архи вын лавлагаа, цагаатгасан шийдвэрийн хуулбарын хамт 15, Үндэсний төв архиваас хүн амын тооллогын бүртгэлийн лавлагаа 17, Улсын Дээд Шүүх, Ерөнхий Прокурорын газраас цагаатгалын үнэмлэх, гэрчилгээ нэг ширхэгийг тус тус захиалан авч нэхэмжлэгчдэд нь олгожээ.

Энэ улиралд нөхөх олговрын материалаа бүр дүүлж, шүүхийн шийдвэр гаргуулсан 20 нэхэмжлэгчид 24,5 сая төгрөгийн нө хөх олговрыг олгосон байна.

Үүний зэрэгцээ зарим салбар комисс Улсын Ерөнхий Прокурорын газ раас хэрэгсэхгүй болгосон нэхэмжлэл, хүмүүсийн нэр сийг аймаг тус бүрээр нь гар гаж ирүүлэх, цагаатгагдсан боловч нөхөх олговор авах та лаар материал бүрдүүлээгүй хүмүүсийн нэрсийг аймаг тус бүрээр гаргаж өгөх хүсэлтийг тавьсан байна гэж Комиссын Хэвлэл, мэдээллийн алба наас мэдээлэв.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3444053/e5f/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
9 Олимп, дэллхийн аваргууд онцгойрч түрүүлэв 2010-07-26 20222
» Цагаатгалын комисс ажлаа дүгнэв 2010-07-27 20405
7 Хүүхэд уйлж байна, хүмүүс ээ... 2010-07-25 21318
6 Хорин мянгатын шинэ дэвсгэрт гүйлгээнд гарлаа file 2010-07-25 21429
5 Буриад зоны наадам өндөрлөлөө 2010-07-26 21646
4 Р.Буд:Үндэсний наадамд монгол морьд уралдах ёстой file 2010-07-24 22123
3 Гадаадад байгаа иргэдийг консулын газраар дамжуулж тооллогод хамруулна 2010-07-24 22523
2 Солонгосчууд Цэлмэг хүүд амьдрал бэлэглэсэн шигээ өөр олон хүнд туслахыг хүсэж байна file 2010-07-24 22543
1 Цагдаагийнхан Солонгост сургасан эрэлч нохойтой боллоо 2010-07-24 23445
배너신청
자생병원

배너신청