Бичлэгийн тоо 3,329

Алтаргана” наадмаараа хоёр жилд нэг удаа цуглацгаадаг буриад зон баасан гаригийн үдэш Соёлын төв өргөөний гадна талд “чууллаа”.

Наадмын хаалтын ажиллагаа, шагналтнуудын нэгдсэн тоглолтын тасалбар олдохгүй байсан учраас ийн “чуулсан” хэрэг. ОХУ, Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО-оос 15000 гаруй хүн ирнэ хэмээн зохион байгуулагчид төлөвлөн ярьж бай сан ч наадмын хаалтын ажил лагааг олон хүн үзэхгүй байх гэж бодсон уу, Соёлын төв өр гөөнд хийхээр товлосон юм.

Тасалбар дамлан худалдаалагчид “Алтаргана 2010”-ын хаалтын тоглолтын тасалбарыг энэ үдэш 12 мянган төгрөг хүртэл хөөрөгд өөд амжсан. Наадмын хаалтад зориулсан тоглолтыг үзсэн хүн харамсмаарг үй сайхан болсон. Буриадуудыг ёохор гүйгээр тө- сөө лөмгүй. Тийм дээ ч тоглолт Буриад улсын бүжигчдийн “Ёохор

хатираа”-гаар эхэлж, ардын жүжигчин Д.Жаргалсайханы “Ёохор” дуу гаар үргэлжилсэн.

Мөн дуучин Т.Бямбажав “Баавай Чингис”, Буриадын дуучин Чингис Род ной “Буриад зон минь” дуу гаар үзэгчдэд дуун цэнхэр хадаг барьсан бол ҮДБЭЧ-ын “Хөсөгтөн” хамтлаг “Алтаргана”- ы аялгууг морин хуур, ятга, хөөмийн түрлэгээр баяжуулан буриад зонтой мэндчилсэн юм.

Хаалтын тоглолт ардын болон сонгодог урлаг, эстрад дуу, хөгжим, загварын үзүүлбэрийг хослуулснаараа онцлогтой байлаа.

Буриад үндэстний олон овог аймгийн ёс заншлыг илэрхийлсэн загварын үзүүлбэр, “Хун” балет, “Хун байгалийн чимэг” ардын бүжиг гээд бишрэн дээдэлдэг бүхнээ урлагийн тоглолт болгон ёс заншлаа сурталчилсан “Алтаргана-2010” наадмын хаалтын тоглолтод ҮДБЭЧ-ын бүжигчид “Монгол бүжгийн чуулбар”-аар мэндчилгээ хүргэсэн юм.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3438580/17a/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
» Буриад зоны наадам өндөрлөлөө 2010-07-26 21513
8 Олимп, дэллхийн аваргууд онцгойрч түрүүлэв 2010-07-26 20090
7 Яамдын худалдан авах хөрөнгийн хязгаарыг батлав file 2010-07-25 19329
6 Хүүхэд уйлж байна, хүмүүс ээ... 2010-07-25 21189
5 Хорин мянгатын шинэ дэвсгэрт гүйлгээнд гарлаа file 2010-07-25 21295
4 Р.Буд:Үндэсний наадамд монгол морьд уралдах ёстой file 2010-07-24 21991
3 Солонгосчууд Цэлмэг хүүд амьдрал бэлэглэсэн шигээ өөр олон хүнд туслахыг хүсэж байна file 2010-07-24 22385
2 Цагдаагийнхан Солонгост сургасан эрэлч нохойтой боллоо 2010-07-24 23323
1 Гадаадад байгаа иргэдийг консулын газраар дамжуулж тооллогод хамруулна 2010-07-24 22389
배너신청
자생병원

배너신청