Бичлэгийн тоо 3,329

Өнгөрөгч оны сүүлчээр манай улсад жүдо бөхийн Дэлхийн цомын тэмцээн анх зохиогдоход 13 орны 128 бөх хүч үзэж байлаа. Чингис хаанаар овоглож, Монгол Улсын Ерөнхийлөгч ивээлдээ авсан уг тэмцээнээс яг долоо хоногийн дараа өмнөд хөршид болох ёстой байсан Чиндаогийн Гранпри хойшлогдсоны зэрэгцээ манай оронд дэгдсэн гахайн ханиад, авиа компаниудын нислэгийн хуваарьтаа оруулсан өөрчлөлт гэхчилэн олон шалтгааны улмаас 20 дөхсөн орны баг ирэх “прогноз” тийн ташаарсан билээ.

Харин энэ удаагийнх “Лондон-2012” олимпийн наадамд оролцох эрхийн оноо олгох тул анхдугаар тэмцээнээс чанар чансаа, нэр хүндээр илүү болох нь тодорхой байв. Улаанбаатарт хөл тавьсан жүдочид сугалаагаа татсан баасан гаригийн үдэш оролцогчдыг эцсийн байдлаар бүртгэхэд 19 орны 156 тамирчин “Чингис хаан” Дэлхийн цомд зодоглохоор болсон байлаа.

Үүний дотор олимп, дэлхийн медальт 13 тамирчин байсан юм. Ази, Европ, ПанАмерикийн аваргууд, залуучуудын ДАШТ-ий түрүүт, медальт бөхчүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит болон зохиогдсон энэ тэмцээний оролцогчдын бараг тал хувийг бүрдүүлжээ.

Гурван хошой аваргатай болов

Өнгөрсөн жилийн Дэлхийн цомд түрүүлсэн 14 жүдочоос арав нь энэ тэмцээнд барилдлаа. Гэвч тэдний гурав нь л аварга цолоо хамгаалж чадав. Дэлхийн аварга Х.Цагаанбаатар жингийнхээ хүчтэй өрсөлдөгч С.Мияарагчаатай финалдан, вазари үнэлгээгээр буулган авч, их хаанаараа овоглосон тэмцээний анхны хошой аваргаар тодорсон. Энэ оны эхний олон улсын тэмцээн “Мастерс”-аас эхлээд хамгийн сүүлд Сан-Паулуд болсон Дэлхийн цом хүртэл олон тэмцээнд түрүү байрын төлөө хоорондоо барилдах боломжийг бүрдүүлж чадаагүй манай шилдэг жүдочид эх орныхоо дэвжээнд ийнхүү шигшигдэн гарч ирсэн нь энэ юм.

Зургадугаар сарын дундуур “Шигшээ 8” тэмцээнд даацтай хариу мэх хийж, С.Мияарагчааг ялж байсан Х.Цагаанбаатар энэ удаа идэвхээр илт илүү байлаа. “Чингис хаан” Дэлхийн цомд Монголын эмэгтэй жүдочдоос цорын ганц алтан медалийг хүртсэн Ц.Мөнхзаяа, нутгийн бөхтэйгөө түрүү булаацалдаж ялсан БНСУ-ын Хван Е-Сул нар өнгөрсөн жилийн амжилтаа бататгав.

Дашрамд сонирхуулахад Ц.Мөнхзаяа БНСУ-ын Кон Жа-Ёнтой урьд нь дөрвөн удаа таарахдаа хоёр хожоод байсан бөгөөд хайнаа хагалах энэ барилдаанд ийнхү илүүрхэв. Ноднингийн аваргуудаас Чун Жун- Ён, М.Бундмаа, Жён Гён-Ми, Ким На- Ён нар аваргын төлөө барилдаанд дийлдэж, Ч.Болдбаатар, В.Синявски, Хван Хи-Тэ нар медальгүй үлдлээ.

Н.Түвшинбаярын анхны алтан медаль

Жүдо бөхийн өндөр зэрэглэлийн тэмцээнүүдэд медалиас бараг мултрахгүй ч хараахан аваргалж үзээгүй байхдаа “Бээжин-2008” олимпийн наадамд түрүүлсэн Н.Түвшинбаяр аварга гэмтлээ илааршуулж, эмчилгээ хийлгэсээр жил хүрэхгүй хугацааны өмнө дэвжээндээ эргэн ирсэн билээ.

Эхэндээ “Өрсөлдөгчтэйгөө биш, жинтэйгээ л барилдаж байна” хэмээж асан олимпийн аварга маань Европын цувралуудын сүүлийн хоёр тэмцээнд үндсэн жиндээ орсон. Тэгвэл Н.Түвшинбаяр одоо олимпод түрүүлэх үеийн иртэй барилдаанаа үзүүлж эхэлж буй бололтой.

Эхний тойрогт таарсан ОХУ-ын Роман Полосинийг арчаад өнгөрсөн бол хагас шигшээд жин өгсөөд удаагүй буй Э.Тулгыг даралтаар хожсон.

Улмаар аваргын төлөө барилдаанд энэ жилийн УАШТий финалд хожиж, сар гаруйхны өмнө “Шигшээ 8”-ын түрүү байрын төлөө ялагдсан Б.Тэмүүлэн даацтай үүрээгээр дээш харууллаа.

-100 кгынхны чансаанд 24 оноотойгоор 94 дүгээрт эрэмбэлэгддэг Н.Түвшинбаяр “Чингис хаан” Дэлхийн цомд түрүүлснээр 42 дугаарт дэвших болов. Дэд байрт шалгарсан Б.Тэмүүлэн 372 оноотой болж, 20-иос 17-д дэвших магадлалтай байна.

“Нэмэх”-ийнхэн нэг ч медальгүй

“Чингис хаан” Дэлхийн цомд зохион байгуулагч орны давуу эрхээр хамгийн олон тамирчнаа оролцуулсан Монголын багаас +100 кг-ынхан л медальгүй үлдлээ.

Өнгөрсөн жил эрэгтэйчүүдийн 90 кг-ын дөрвөн бөх шилдэг наймд ч үлдэж чадалгүй, тун тааруу барилдсан билээ. Энэ тэмцээнд манай тамирчдаас эрэгтэйчүүдийн 66 кг, 73 кг, -100 кгд медалийн тавцанд хамгийн олон төлөөллөө гаргасан бол эмэгтэйчүүд жин бүрт нэг л медальтантай болов. 14 жингийн зургаад нь (эрэгтэй 81 кг, 90 кг, эмэгтэй 48 кг, 52 кг, 63 кг, -78 кг) медальт дөрвөн тамирчин бүгд өөр улсынх байсан юм.

Ганцаардаагүй ганц дайчид

Энэ дэлхийн цомд Бельги, Унгар, Польш, Армен, Канадаас тус бүр нэг тамирчин оролцсон ба 2005 оны ДАШТ-ий хүрэл медальт Катерин Жак (Бельги), 2008 онд үнэмлэхүй жингийнхний ДАШТ Францын Левалуад анх удаа зохиогдоход гутгаар байрт орж байсан Гжегош Эйтел (+100 кг) нар төрийнхөө дууллыг эгшиглүүлсэн бол Унгарын Ласло Шокнай хүрэл медаль зүүв.

Түүнчлэн Армений Г.Арутюнян медалийн төлөө барилдсан юм. 48 кг-ын жинд энэ жил улсын аварга болсон Б.Бат-Эрдэнэ армен жүдочийг илт илүүрхэж, гурван ч удаа юүкогоор унагасан ч хайнга байдлаас хариу мэхэнд орон харамсалтай хожигдсоныг дурсалгүй өнгөрч боломгүй.

Дахиад солонгосууд тэргүүлэв

Өнгөрсөн жил БНСУ-аас 12 бөх ирж, бүгд медаль аван (7 алт, 3 мөнгө, 2 хүрэл) багийн дүнгээр хошуучилсан бол энэ удаа бүрэлдэхүүнээ өргөжүүлж, 20 тамирчинтай оролцоод аанай л тэргүүн байрт заларлаа. Түрүүлдэггүй юм гэхэд медалийн тавцанд баттай зогсох ёстой Жан Жин-Мин (60 кг), Ан Жён-Хван (66 кг), Хван Хи-Тэ (- 100 кг) нар нь хоосон үлдээд байхад л “Гуулин” улсынхан таван алт, таван мөнгө, гурван хүрэлтэйгээр тэргүүлжээ. Удаад нь манай баг тамирчид таван алт, гурван мөнгө, 12 хүрэл медаль авснаар бичигдэж, япончууд хоёр алт, нэг мөнгө, дөрвөн хүрэлтэйгээр гуравлав.

МЕДАЛЬ АВСАН УЛСУУД

                               алт                  мөнгө            хүрэл         нийт

1.БНСУ                    5                        5                 3               13

2.Монгол                 5                        3                12              20

3.Япон                     2                         1                4                 7

4.Польш                  1                         0                 0                1

4.Бельги                   1                         0                 0                 1

6.ОХУ                       0                         3                 2                5

7.БНАСАУ              0                         1                  3               4

8.АНУ                       0                         1                 0                 1

9.Казахстан              0                         0                 2                 2

10.Украин                 0                        0                 1                 1

11.Унгар                   0                         0                 1                1

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3438567/a79/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
9 Буриад зоны наадам өндөрлөлөө 2010-07-26 21513
» Олимп, дэллхийн аваргууд онцгойрч түрүүлэв 2010-07-26 20090
7 Яамдын худалдан авах хөрөнгийн хязгаарыг батлав file 2010-07-25 19329
6 Хүүхэд уйлж байна, хүмүүс ээ... 2010-07-25 21189
5 Хорин мянгатын шинэ дэвсгэрт гүйлгээнд гарлаа file 2010-07-25 21295
4 Р.Буд:Үндэсний наадамд монгол морьд уралдах ёстой file 2010-07-24 21991
3 Солонгосчууд Цэлмэг хүүд амьдрал бэлэглэсэн шигээ өөр олон хүнд туслахыг хүсэж байна file 2010-07-24 22385
2 Цагдаагийнхан Солонгост сургасан эрэлч нохойтой боллоо 2010-07-24 23323
1 Гадаадад байгаа иргэдийг консулын газраар дамжуулж тооллогод хамруулна 2010-07-24 22389
배너신청
자생병원

배너신청